
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,
“Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, цар тахлаас хойш хурдтай өсөж буй эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахын тулд Засгийн газар 14 мега төслийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулахад үндсэн анхаарлаа хандуулсаар байна. 2021 онд 43 их наяд төгрөг байсан Монгол Улсын эдийн засгийн багтаамж, 2024 онд 82 их наядад хүрч хоёр дахин тэлсэн нь чамлахааргүй өсөлт боловч цаашид эдийн засгийн шинэ бүтцийг бүрдүүлэхийн тулд хүний нөөц, хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи, ногоон шилжилт хийж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах шаардлагатай байна.
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Бизнест ээлтэй Монгол” буюу “Business Friendly Mongolia” хөтөлбөрийг хэлэлцэж, Бахрейн улсын жишгээр эдийн засгийг төрөлжүүлсэн сайн туршлагад үндэслэн хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах Засгийн газрын тогтоол баталж, Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлд олон улсын экспертүүдийг урьж ажиллуулах шийдвэр гаргалаа.
Дэлхийд үнэлэгдсэн шилдэг мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж ажиллуулахад алт, мөнгө, хүрэл Гэрэгэ өгч байхаар энэхүү тогтоолд туссан болно. Өмнө нь бид Эстони улсын цахим шилжилтийн сайн туршлагад үндэслэн E-Mongolia хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадсан шиг хөрөнгө оруулалт, татварын орчин, бизнес эрхлэхэд бүртгэлээс эхлээд дампуурах хүртэлх эрх зүйн орчин, маргаан шийдвэрлэх процесст цогц байдлаар дүн шинжилгээ хийж, Улсын Их Хурлын хаврын чуулганд хэлэлцүүлэхээр бэлтгэл хангаж байна.
Бизнесийн орчныг сайжруулах нэгдсэн зорилтын хүрээнд төрийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж байна. 2012 оноос хойш OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл болон бизнес төлөвлөгөө, санхүүгийн гүйцэтгэлийн оновчгүй байдал, улс төрийн нөлөө бүхий томилгоо, хүний нөөцийн бүтээмжгүй байдал зэргээс шалтгаалж төрийн өмчит нийт компанийн 44 хувь нь засаглалын хямралд орж, төрийн өмчит 120 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа боловч 10 компани нь л нийт ашгийн 85 хувийг бүрдүүлж байна. 43 нь алдагдалтай ажилласан байна. Өмнө нь төслөг хуулиуд гурван ч удаа боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьсан боловч төрийн өмчийн компаниудын лобби-д хөтлөгдөж, эрхзүйн орчныг шинэчлэх реформ бүтэлгүйтэж байсан гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Холимог тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй шинэ парламент хөгжлийн томоохон төслүүдийг гацаанаас гаргаж, хөдөлгөж чадсан шиг энэ удаа төрийн өмчит компанийн засаглалд өмнө нь хийгдэж байгаагүй далайцтай реформ хийх түүхэн үүргээ гүйцэтгэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Энэ хууль батлагдсанаар Төрийн өмчит компанийн засаглалд тавигдах шаардлагыг OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зарчимд нийцүүлж, уул уурхайн компаниуд “Эрдэнэс Монгол” нэгдэл, уул уурхайн бус компаниуд “Эрчист Монгол” нэгдэл байдлаар зохион байгуулагдаж, олон улсын удирдлагын тогтолцоонд шилжүүлж, компаниудын үр ашиг, үнэлгээ сайжирна.
OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зарчимд нийцээгүй бол нэгтгэх, татан буулгах, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, эсвэл нийтийн үйлчилгээний байгууллага болгон өөрчлөн зохион байгуулна.
Энэ зохион байгуулалт хийгдсэнээр төрийн өмчит хуулийн этгээдийн бүтэц, чиг үүргийн давхардал, зардлыг бууруулж, цаашид төрийн өмчит компанийн тоог хоёр дахин бууруулна. Нэг үгээр хэлбэл, үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөхүйц стратегийн хувьд ач холбогдолтой, хувийн хэвшилд шилжүүлэх боломжгүй төрийн өмчит компаниудыг олон улсын засаглалын зарчимд нийцүүлж, бусад компанийг энэ хуулиар өөрчлөн зохион байгуулна.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж өгнө үү” гэлээ.
Сэтгэгдэл26
mash zuv, dandaa ashiggui ajilladag tegsen murtluu hamgiin ikh tender, shahaa, tansaglalturiin umchit kompaniudiig emhelj tsegtslekh tsag ni bolson shuu Erunkhii said aa. ta l hiij chadna daa
Хувийн өмчөөс өөр өөрөө хөгждөг системийг хүн төрөлхтөн одоо хүртэл олоогүй л байгаа юм даа??!! Энэ Оэрдэнэ олчихсон уу??
Данх Миеэ данжаад даргынхаа хажуу бөөрөнд хутга шааж гарч эрх ямба албан тушаалыг нь хүчээр булааж авсан.
Тааруухан хуулийн төсөл болсон байна лээ дээ
Данхын амны нүх ацны нүх хоер нэг нүх болоод маш их удаж байна.. Эхлээд намынхаа ашиг сонирхлын зөрчилтэй хувьдаа том компанитай баян олигархи авлигалч алуурчин хулгайч нараа сайд даргаар томилдогоо больчихоод улин хуцах хэрэгтэй.60 тэрбумын наймаачид гэж Ми овогт данжаад, Сандуй нарыг чирэх нь холгүй албан тушаалаас нь буулгаж өөрөө орыг нь эзэлчихээд Сандуйг Японд консулаар явуулж шагнаж байгаа чинь ямар учиртай юм бэ? Чамд одоо хэн итгэх юм бэ?
Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТӨЗҮ болон аудит шалгалтын тайлан дүнг Данх Фүнх нар төрийн нууцад оруулсан байна.
Трамп шиг байл даа. Ерөнхий сайдаа.
Дайн болж байна. Монгол шиг улсыг ашиглаж чадах том улсууд олон байна. Монгол улс зарим төрийнхөө компанид анхаарал хандуулж байхгүй бол бусдын гай гамшигт нэрвэгдэнэ. Санхүүгийн тооцоог маш сайн шалгаж нягтлахаас гадна нууцлах нь чухал болж байна. Гадаад улсаас ирэх аливаа аюулыг урьдчилан харж байхгүй бол нөхцөл хэцүүдэнэ.
Нууцад оруулж байгаад бас хулгай хийж идэх үү?
Уг нь зөв. гэхдээ, Мафи, Нам хоёр саалийн үнээнээс амархан салах уу? Харцгааж л байяа.
Төрийн өмчтэйгээ байлдана гэдэг чинь мөн чанартаа ард түмэнтэйгээ байлдана гэсэн үг. Болгоомжлогтун.
Төсөв санхүү үндсэн үүргийг эхлээд ил болго тэгээд дараа нь ашигтай ажиллах хугацаатай үүрэг даалгавар өг.тэгээд дараагийн алхамд өөрчлөх асуудлаа ярина биз
Дайн болж байна. Монгол шиг улсыг ашиглаж чадах том улсууд олон байна. Монгол улс зарим төрийнхөө компанид анхаарал хандуулж байхгүй бол бусдын гай гамшигт нэрвэгдэнэ. Санхүүгийн тооцоог маш сайн шалгаж нягтлахаас гадна нууцлах нь чухал болж байна. Гадаад улсаас ирэх аливаа аюулыг урьдчилан харж байхгүй бол нөхцөл хэцүүдэнэ.
Цэргийн салбарт зэвсэг хийдэг компанийг дэмжих хэрэгтэй.
Энэ компаниудын ТУЗ гээд бөөн их цалин авсан, намжсан хийх ажилгүй хор найруулсан баячууд байдгийг зогсоох ёстой. Хамаг мөнгө нь тэдэнд зориулагддаг, тэд мэдээд үрдэг. Үүнийг засах хэрэгтэй....сайд гуай
Төрийн өмчийн компанийн алдагдалгүй болгож, хурдан дайнд бэлдэх цаг боллоо. Чадваргүй дарга нарыг шууд хал. Трамп канад, мексикээр орж ирдэг хар тамхийг хятад нийлүүлж байгаа хөдлөшгүй баримт гарч ирлээ гээд татварыг 10% нэмж байна. Канадыг 51 муж бол гэж Трамп хэлсэн нь цаанаа Ихбританиас сал гэж шууд тулгаж байна. Ихбритани нь дайн хийж өөрийгөө ялагч болгох гэж улаарч байна. Канадаар орж байгаа хар тамхины цаана Их британи байгаа. Хятад , Ихбритани хоёр нийлж америкийг сулруулах дайнд морджээ. Монголчууд бид дэлхийн дайн хаяанд ирсэн байгааг ойлгох цаг иржээ.
Хийнэ,хийнэ.тэгнэ.ингэнэ.чадахаа байхаараа урдах үе.бусад нам хүмүүс рүү ноцож буруугаа чихнэ .хичнээн хугацаа өнгөрөв?
Олонюм ярьж монгол улсаас уравсан хулгайчнарыг өмөөрөх хэрэггүй. Дэлхийн дайн дэгдэх гэж байна. Америкийн эсрэг Хятад их британи хоёр хар тамхины дайн өдөөсөн байгаа тул цаашид яахыг сайн харах үлдлээ.
Дандаа худлаа шаана .
Засаглалыг сайжруулах тухай хууль ч гэж юу байхав дээ. Исда өөрөө өөригөө засах гээд баыгаа юм ууу Ди1
Эрчим хүчний РЕФОРМ шиг болно биз. Золбин Данх худлаа шаахаас болиод одоо зайл . 4 жилд ганц цахилгаан станц барьж чадсангүй.
Gol n namdagasan buyu namiin tomchuudiin hani hamsaatsn ah duu , naiz nuhuduu l tomilj togluulahgui bvl ter n reform shu ! suuluun ued haraad bhd gishuud ch uurtsgui nylh ur huuhdee ch chihdeg shig togtson shuu ,boliod uguurei !
Хуулийн төсөл маш муу юм билээ. Тэгэхээр ямар ч шинэчлэл явахгүй. Хулгайчдын орогнох газар болох нь ойлгомжтой бна лээ.
Төрийн өмч нь үнэн л юм бол төр л өөрийн хүнээ тавьж бодлогоо хэрэгжүүлнэ биз дээ. Энэ бол хууль. Харин гадаад хүн тавихын хувьд бодох л асуудал. Монгол хүнээс илүү Монголыг мэддэг гадаад хүн байх уу? Шинэ технологи, ноу-хау гийн хувьд өөр асуудал. Тэхлээр муу ч бай сайн ч бай Монгол хүндээ л итгэх хэрэгтэй дээ.
Дотоод аудитор хяналтын төслийн бүтээмжийн гэд хэнд хэрэггүй юу ч хийдэггүй цалин авсан цаас үйлдвэрлэгч нараа цөөл
Туз гэж гишүүд олигтой юу ч хийхгүй яамныхан 1-3 туз д ажилладаг баахан цалин авсан улсаа цөөл барууны ажилгүй цагаан арьстангууд дуурайж засаглал яриад яахав