Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн Э.Болормаагийн хамт (2025.01.29) Говь-Алтай аймгийн Тайшир, Дэлгэр сумын иргэдтэй уулзаж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль, парламентын бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Уулзалтын эхэнд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 126 гишүүнтэй, таван нам, эвслийн төлөөлөл бүхий анхны парламент намрын чуулганаараа 30 жил гацсан мега төслүүдийг баталж чадсаныг онцоллоо. Салбар бүрийн дуу хоолой, мэргэжилтнүүд хууль тогтоох байгууллагад орж ажилласнаар эдийн засгаа тэлэх боломж бүхий 4 том төслийг хөдөлгөх алхмыг хийж, 2025 оны төсвийг алдагдалгүй баталж чадсан юм. 126 гишүүнтэй парламентаас ийнхүү үр дүн эхнээсээ гарч, асуудлыг улстөржилгүйгээр, олон талаас нь харж, хэлэлцэж чаддаг болсныг танилцуулав.
Энэ онд Говь-Алтай аймагт 47 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагдсан бөгөөд аймгийн дулааны шугам сүлжээний 2 дугаар хэлхээний бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Мөн аймгийн авто замын шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэх юм.
УИХ-ын гишүүн Э.Болормаа Тайшир, Дэлгэр сумдад ажиллах үеэрээ УИХ-аас 2025 оны төсвийг батлахдаа царцсан барилга, хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгах зорилго тавин ажиллаж, үр ашиггүй төсвийн хуваарилалтуудад эцэс тавьж чадсан гэлээ.
Говь-Алтай аймгийн Тайшир сумын иргэдийн зүгээс малын индексжүүлсэн даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх хүсэлт тавив. УИХ-аас Малын индексжүүлсэн даатгалын хуулийн төслийг хэлэлцэх үеэр уг даатгал малчдын хэрэгцээ, шаардлагыг хангаж буй эсэх нь эргэлзээтэй бөгөөд хуримтлагдсан хөрөнгөөр өнгөрсөн жилийн зудын хохирлыг барагдуулж чадаагүй учраас цаашид Хөдөө аж ахуйн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов.
Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд 12 жилийн өмнө цэвэр, бохир усны шугам сүлжээ барих нэрийдлээр 5 тэрбум төгрөгийн тендэр авсан компани одоог хүртэл ажлаа бүрэн гүйцэтгээгүй бөгөөд зөвхөн газар ухсан байдалтай байгааг иргэд хэлж байлаа. Иймээс уг асуудалд онцгой анхаарлаа хандуулна гэдгээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийлэв.
Цөлжилт явагдаж, бэлчээрийн хомстол нүүрлэж буй энэ цаг үед гадаргын усыг хуримтлуулж, нөөц бүрдүүлэх нь туйлын чухал учраас Говь-Алтай аймагт жижиг хөв цөөрөм 15-ыг байгуулах ажлыг энэ оноос эхлүүлэх юм. Тайшир, Дэлгэр сум нь Завхан голын усыг хуримтлуулж чадсан Гэгээн нуурын хажууд байдгаараа онцлогтой. Тиймээс гадаргын усыг нөөцлөх бүрэн боломжтой гэдгийг эдгээр сумдаас харж болно. Иргэдийн зүгээс хөв цөөрөм барих ажлыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл10
Шал худлаа, Нэг хөнжилд орж Хулгай луйвар, Авилгалаа цэцэглүүлснийгээ нууж Мега төслүүдийг явуулсан ч гэх шиг, Монгол улсыг, Монголчуудыг, амьд амттан болгоныг Авилгалаар хийх гэж Нэг хөнжилд орсоноо хэрэгжүүлсэн, энэ нь Ураны гэрээ, Дараачийнх нь Хулгайгаа нуусан, Амарбаясгалан чинь Нүүрсний хэоэлцүүлэгээр Хулгайч гэдэг нь тодорсоныг одоо Хөнжил нэгтэй учир дуугарч чадахаа байцгаасан байх
ард түмний тархи угаагаад ста чинь ,чи өөрөө чөдөр тушаа
Оросын тавиул нэг нөхөр багаа аваад мэга төслүүдийг чинь нураахаар ханцуй шамлан орсон шүү.
Мега гэдэг үгнийхээ ч учрыг мэдэхгүй малнууд ард түмний тархийг угаасаар.
Дон донгоо дон
коммунистуудаа огцор
уранаар мөнгө олохгүй шүү, улай,, цайм худлаа хусах юм аа хулгайчууд
Авлигачдын толгойг илээд өнгөрөх бус авилгачдад хариуцлага тооцох ёстой байсан. Хүн алдаж болно. Гагцхүү сэргийлж алдаагаа засахаас зугатаах ёсгүй
Алдаагаа өмөөрөхийн оронд авлигад идэгдсэн шүүгчидтэйгээ тэмцэж ухамсар өгсөн бол
8-10 жил хаанчлчаад сүүлийн амараа авилгач хиихгүйдэээ