СТОКХОЛМ, 2025 оны нэгдүгээр сарын 29 /Reuters/. Гренландчуудын 85 хувь нь Данийн харьяан дахь өөртөө засах нутаг дэвсгэрээ АНУ-д нэгтгэхийг хүсэхгүй байгааг мягмар гарагт явуулсан санал асуулгын дүн харуулсан тухай Данийн өдөр тутмын “Berlingske” сонинд мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын эхээр мэдэгдэхдээ, Гренланд бол АНУ-ын аюулгүй байдалд чухал ач холбогдолтойг дурдаад, Дани улс стратегийн ач холбогдолтой энэ арлаас татгалзах ёстой гэж хэлсэн юм.
Харин Данийн сонины захиалгаар “Verian” фирмийн явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, гренландчуудын ердөө 6 хувь нь АНУ-ын нэг хэсэг болохыг дэмжиж байсан бол үлдсэн 9 хувь нь шийдээгүй байна гэсэн хариулт өгчээ. Даваа гарагт Дани улс Арктик дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлэхэд 14.6 тэрбум крон /2.04 тэрбум ам.доллар/ зарцуулна гэж мэдэгдсэн юм.
Мексикээс том газар нутагтай, 57 мянган хүн амтай Гренландад 2009 онд өөртөө засах эрх олгосон бөгөөд үүнд бүх нийтийн санал асуулгаар Даниас тусгаар тогтнолоо зарлах эрх ч мөн багтсан байна.
Тусгаар тогтнолын төлөө тэмцсээр ирсэн Гренландын Ерөнхий сайд Муте Эгеде "арлыг худалдахгүй, ирээдүйг ард түмэн маань шийднэ" гэж удаа дараа байсан юм. АНУ-ын зэвсэгт хүчин Гренландын баруун хойд хэсэг дэх Питуффик сансрын баазад байнга байрладаг бөгөөд Европоос Хойд Америк хүрэх хамгийн дөт замд оршдог тус арал баллистик пуужингаас сэрэмжлүүлэх стратегийн чухал байршилтай юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 12 сарын 28,
2025

Сэтгэгдэл6
Амнаас нь өмхий үнэртсэн грёнландуудын ямар бодолтой байгаа нь Трампад хамаа байхчгүй тоохчгүй ! Оростой муудалцаад дайтахаасаа өмнө Грёнландыг авах хэрэгтэй байна ! стратёгийн байрлал учир ! Нэг далим гарангууд нэг батольон цэрэг явуулаад л арлыг авчихна Трамп !
Дани НАТО-ын гишүүн орон тул маш эвгүй байдал үүснэ. НАТО зарахыг үгүйсгэхгүй
гренланд европийн хөрөнгө тул нэгд америкийн баазыг хөөж гаргах хэрэгтэй америк ямар зорилгоор баазаа тэнд байлгаж байна нато орос руу дорно зүгт баазаа өргөжүүлэн латва литва эстон гүрж молдов румын украйн итали герман болгар финляндад норвегт польш германд өргөжүүлж дууссан бол гренланд канадын арлуудад өргөжүүлээчээ украйнаа орост хаяж өгөөд дулаан цахилгаан гааз нефть нүүрс ган тариа ногоо хүнсээ орсоор тэжээлгээд зэвсгээ хийгээд аиериктай үзээд сууж байгаачээ
америк бусдын санаа бодлыг тоодог улс мөн үү , тэртээ тэргүй тэнд америк цэргийн бааз байгаа , цаасан дээр л дани -д харъяалагдана гэж байгаа болохоос Бодит дээрээ хэдийн америкийнх.
Манайд АН н хэдэн алнууд "но дабль стандарт" гэж ирээд жагсаал хийж өвчигнөдөг. Энэ сэжгийн алнууд яагаад АНУ тэргүүтэй барууны орнуудын дабль стандартад найр тавьж ханддаг нь сонин байгаа биз. Тэгвэл хаа газрын либералуудад ямар ч зарчим гэж юм байдаггүй бөгөөд зөвхөн тухайн үеийн эрх ашиг л байдаг, гудамжны ёс суртахуунтай болохыг нь батлан харуулж байгаа юм.Энэ Дани гэгч улс бол жаахан татварын дарамтанд орвол Гренландыг аваад татвараа буулгаад өгөөч гэх л хог шаарнууд юм. Гренландын оршин суугч гэх нэг цэнгэлдэх дүүргэхгүй амьтас бол хэдэн ногоон харуулчихвал шууд л АНУ н иргэн болно. Гэвч АНУ н мөхлийн муу ёр нэгэнт ороод, бүрэлдсэн энэ нөхцөлд зул жаргахынхаа өмнө бадардгийн жам ёсоор л яваад байна гэж харж байгаа. АНУ н дайсан бол ОХУ ч биш,БНХАУ ч биш,Иран,Хойд Солонгос ч биш юм. Аливаа их гүрэн өөрийн дотоод зөрчлөөсөө болж нуран унадаг хуультай. Энийг дэлхийн түүхийг уншсан бүхэн мэднэ. АНУ хэрвээ ОХУ,БНХАУ тай шууд зөрчилдөнө гэвэл энэ нь амиа хорлолт л болно.
Эмээ уу,,,дебыль ээ,,,