
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 3 /NHK/. АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сангийн /ХНС/ ахлах зөвлөх асныг худалдааны нууц мэдээллийг Хятадын талд дамжуулсан хэргээр баривчилсан тухай АНУ-ын Хууль зүйн яам мэдээлжээ.
Тодруулбал, 2010-2021 онд ХНС-гийн олон улсын санхүүгийн хэлтэст ахлах зөвлөхөөр ажиллаж байсан 63 настай Жон Рожерсыг баривчилж, хэрэг үүсгэснийг тус байгууллага мэдэгдсэн байна.
Рожерс өөрсдийгөө төгсөх ангийн оюутны дүрээр халхавчилж байсан Хятадын тагнуулын байгууллага болон аюулгүй байдлын албанд ажиллаж байсан хамсаатнууддаа ХНС-гийн нууц мэдээллийг дамжуулж байжээ. Рожерс 2018 оноос хойш нууц мэдээллүүдийг хувийн и-мэйл хаягаараа дамжуулсан эсвэл Хятад очихдоо хэвлэж авч явсан гэж Хууль зүйн яам мэдэгджээ. Нууц мэдээллүүдийн зарим нь нээлттэй зах зээлийн хорооны хэлэлцүүлэг болон удахгүй гарах шийдвэртэй холбоотой байсан байна.
Хууль зүйн яамны мэдэгдэлд дурдсанаар "багшлах нэрийн дор Рожерс Хятадын зочид буудалд хамсаатнуудтайгаа уулзаж”, мэдээллийг дамжуулдаг байсан бөгөөд “2023 онд Хятадын их сургуульд орон тооны профессорын хувиар 450 мянга орчим ам.доллар авчээ".
"Эдийн засгийн тагнуулын ажиллагааг таслан зогсоох, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын тулд бүх арга хэрэгслийг үргэлжлүүлэн ашиглах болно" гэж Хууль зүйн яам мэдэгдэлдээ дурдсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
HAVE YOU LOST YOUR BITCOIN OR FUNDS TO ANY ONLINE SCAM? QUICKLY CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT I'd like to express my sincere gratitude to the woman who commented on how she used THE HACK ANGELS RECOVERY EXPERT to recover her bitcoin and return it to her wallet. Coincidentally, I experienced a similar issue and, after losing a total of $1.157 million on a cryptocurrency investment platform, I had been reporting to the Authorities tirelessly for a longtime without getting assistance before I finally got in touch with THE HACK ANGELS RECOVERY EXPERT. Today, I can attest to their authenticity because, as I type this, I have my lost bitcoin back in my wallet and am in tears of joy. Have you ever been a victim of a scam? I implore you to Contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT. A Certified hacker and Lost Crypto Recovery Expert. Thank God that I found THE HACK ANGELS RECOVERY EXPERT who gave me a remedy that only took 24 hours and I'm grateful for their job well done. I recommen
алаад хаях. өөр яриа байхгүй