
Эмэгтэйчүүдийн ангиллын спортын уралдаан тэмцээнүүдэд хүйсээ солиулсан эрэгтэйчүүд оролцохыг хориглох тухай зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зуржээ. Гарын үсэг зурж буйг телевизийн C-SPAN сувгаар өчигдөр үзүүлсэн байна.
Гарын үсэг зурахынхаа өмнө Трамп “одооноос эхлэн эмэгтэйчүүдийн спортын төрлүүд зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдсан байх болно” гэлээ. Тэрбээр “зүүний радикал үзэл санааг дэмжиж, биологийн хүйсийн харьяаллын үзэл санаанаас татгалзсан” хэмээн өмнөх засаг захиргааг буруутгажээ.
“Эмэгтэй болж дүр эсгэсэн эрчүүд 3500 гаруй тэмцээнд оролцож эмэгтэйчүүдээс ялалтыг нь булаан авсан нь маш өндөр тоо бөгөөд ингэхдээ тэд зөвхөн эмэгтэйчүүд өрсөлдөх ёстой 11 мянга гаруй тэмцээнд оролцсон” гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч дурдав. Зарлигт зааснаар, биологийн хувьд эрэгтэй хүмүүсийг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцуулж буй Америкийн боловсролын байгууллагуудад шалгалт хийж, холбооны засгийн газрын санхүүжилтийг зогсоох хүртэл арга хэмжээ авна. Мөн Дотоодын аюулгүй байдлын яам хүйсээ солиулсан эрчүүдэд Америкийн виз олгохгүй ажээ.
Лхагва гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливиттийн хэлснээр, Америкийн Үндэсний Олимпын хороо, Оюутны үндэсний спортын холбоо зэрэг байгууллагууд цаашид эмэгтэйчүүдийн ангиллын тэмцээн уралдаанд эрэгтэйчүүд оролцохыг таслан зогсооно гэдэгт найдаж байгаагаа Д.Трамп илэрхийлжээ.
Харин Трампын зарлиг 2028 оны Лос-Анжелесийн зуны Олимпын наадмын дүрэм журамд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн асуултад хэвлэлийн төлөөлөгч хариулсангүй. Трампын нэгдүгээр сарын 21-ний өдөр гаргасан зарлигт “зөвхөн эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйс байдгийг АНУ-д хүлээн зөвшөөрч, жендерийн үзэл суртлаас татгалзаж байгааг” дурдсан байна. Үүний дагуу жендерийн үзэл сурталтай холбоотой бүх мэдээллийг Холбооны засгийн газрын харьяа бүх байгууллагын мэдээллийн сангаас устгахыг үүрэг болгож, хүйс солиулах мэс ажилбарыг улсын сангаас санхүүжүүлэхийг хоригложээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл4
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Трансжендер цэргүүдийг АНУ-ын армид алба хаахыг албан ёоор хориглох захирамжинд гарын үсэг өнөөдөр зурахаар болжээ. 28.01.2025 Тэд олон талын давуу эрхтэй бөгөөд хүйс солих хагалгаанд Америкийн ард түмний татварын мөнгө урсдаг гэнэ.
үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнээ гэж,аргагүй л үнэн юм бна,парисын олимпын гутамшигийг засан залруулахын эхлэл тавигдаж,гаж үзэл газрын гаваар орох болтугай,эрхэм трампад гажгуудтай тэмцэх ажилд нь амжилт хүсэн ерөөе
Хүн төрлөхтөн муу зүйлд дасвал араатнаас дор авирыг олно. Хүн төрлөхтөний далд ухамсар сайнд дасвал ариун гэгээлгийг олно гэж итгэнэм. Реппер Канте Уэстийн эхнэр Бианка Ценсор 2025 оны Грэмийн шагнал гардуулах ёслолд оролцохдоо, дотуур хувцасгүй тунгалаг даашинзтай ирсэн тухай Dailly Mail мэдээлжээ. Зохион байгуулагчид хосуудыг арга хэмжээг орхихийг хүссэн байна. Бас урилгагүй оролцсон гэнэ. Дараа нь тэд тайлбар өгөхөөр цагдаад хүргэгджээ. Монголд ч иймэрхүү маягийн бүсгүйчүүд хааяа олон нийтийн сүжээгээр зураг бичлэг нь явж байдаг. Бүсгүй хүн нууцлаг тусмаа үзэсгэлэнтэй шүү дээ.Охид бүсгүйчүүд минь. Дэлхий буцаад цэгцэндээ орж эхэлж байна. Эрээ цээргүй яриа хөөрөө, нүцгэн биеийнхээ гайхамшгийг үзүүлэхээ бүү тэргүүнд тавьж байгаарай.
Энэ бүх заваан завхралын уг шалтгаан нь ардчилал юм. Бид дүр эсгэсэн хуурамч ардчиллыг устгах ёстой. "Ардчилал гэж юм дэлхийд хаана ч байхгүй. Д.Трамп