
Монголын улс төрд маш том зодоон болж байна. Бизнесийнхэн бас оролцчихсон. Тэд “юм” булаалдаж байна. Тэр нь стратегийн орд юм. Тодруулбал, “Тавантолгойн нүүрсний орд төрд байх уу, хувийн компанийн мэдэлд очих уу” гэдэг зүйл яригдаж байна.
Тавантолгойг томоор нь авах гэж дайраад Ухаахудагийг алдахдаа тулав уу
Ер нь бол, Монгол Улс стратегийн 16 ордтой. УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор 15-ыг стратегийн орд болгож баталсан. 2015 онд нэгийг нэмсэн. Одоо энэ 16 ордын долоо нь төрийн буюу “Эрдэнэс Монгол” ХХК-д хамааралтай болсон. Ес нь нийтийн бус эзэмшилд байдаг. Байгаа долоо нь хагас дутуу ирсэн. Жишээ нь, Тавантолгойн нүүрсний ордын коксжих нүүрсний бараг 40 шахам хувьтай тэнцэх хэмжээний Ухаахудагийг 2007-2008 онд Засгийн газрын тэмдэглэлээр “Энержи ресурс” ХХК-д өгчихсөн.
Ядаж, Засгийн газрын тогтоол, эсвэл захирамж алга. “Тэмдэглэлээр шийдвэрлэсэн” гэхээр юу гэсэн үг болохыг эрх зүй, улс төр хоёрыг гадарладаг хүмүүс шууд ойлгоно. Яагаад ч болохгүй зүйл ингээд болчихсон л байна. Тэгээд бүр 17 жил энэ чигээрээ явчихсан.
Ийм явдал энэ дэлхий дээр манай Монголоос өөр улсад гарахгүй л болов уу даа. Нөгөө талаар, энэ нь Монгол Улсын алдагдсан боломжийн, бас сүүлийн хэдэн жил ярьсан нүүрсний хулгайн супер жишээ нь энэ болж байна. Угтаа, ингээд хуулийн бус аргаар хувьчлаад авчихсан Ухаахудагийн талаар анх яригдаагүй юм. Уг нь, Тавантолгойн нүүрсний ордтой холбоотой Гашуунсухайтын боомтын төмөр замын холболтыг Монгол, Хятадын Засгийн газрын хэлэлцээрээр шийдсэнээс эхтэй. Тодруулбал, 2024 оны сүүлчээр Монгол, Хятадын Засгийн газар шууд хэлэлцээр хийж, дундаас нь тэднийг гаргаад шидчихсэнтэй холбоотой. Тэд 2006 оноос хойш Тавантолгойг эзэмшсэн. 2007 онд стратегийн орд болчихсон учир төрд буцааж, Ухаахудагаа авч үлдсэн. Гэвч хэсэг азнаад бүтнээр нь авах зорилгоо 2014 онд томоохон гэрээгээр бараг баталгаажуулсан. 2017 онд дахин нэг оролдоод бүтэлгүйтсэн.
Ийм олон жилийн ажил нь 2024 оны арваннэгдүгээр сарын 5-нд Хятадын Шанхай хотод тас цохигдсон. Тэгмэгц Монголын улс төрд “газар хөдөлж” эхэлсэн. Энэ мэтээр “Тавантолгойн бүлэг ордыг бүтнээр нь эрхшээх” зорилготой холбогдоно.Тэр л өнөөдөр үргэлжилж байна.
Лав өчигдрийн байдлаар, УИХ, Засгийн газрын шийдвэргүйгээр, тухайн үеийн Үйлдвэр, худалдааны сайд гарын үсэг зураад “олгочихсон” Ухаахудагийг холбогдох төрийн захиргааны байгууллагаас цуцалж, “Эрдэнэс Монгол” буюу “Эрдэнэс Тавантолгой”-д нийлүүлэх сураг дуулдаад эхэллээ. Энэ яахав, зүй ёсны буюу асуудал голдиролдоо орж буй хэрэг юм. Харин тэд Тавантолгойн ордыг томоор нь авах гэж дайраад Ухаахудагийг алдахдаа тулах шиг боллоо.
“Ухаахудаг”-ийг цуцлах хоёроор тогтохгүй үндэслэл тодорхой болжээ
УИХ, Засгийн тодорхой шийдвэргүй, товчхондоо хууль бусаар Ухаахудагийг өгсөн гэрээнд нь ч асуудалтай заалтууд багтжээ. Тухайлбал, тус гэрээний 2.1.1 дэх хэсэгт “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах ашигт малтмал олборлох дор дурдсан /нийт 68523 гектар/ координат бүхий талбайг Засгийн газрын нэр заасан хуулийн этгээдэд 1 /нэг/ төгрөгөөр үнэлэн Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 49, 50 дугаар зүйлд заасан нөхцөлөөр шилжүүлэн өгөх…” гэжээ. Энд “1 /нэг/ төгрөгөөр үнэлэн…” гэсний ард нэг талаас татвараас зугтах, нөгөөтэйгүүр Тавантолгой нэртэй 11943А тоот ашиглалтын лицензтэй 2037 гектар талбай, Тавантолгой нэртэй 11956А тоот лицензтэй 5603 гектар талбай, Бор толгой нэртэй 11953А тоот ашиглалтын лицензтэй 12890 гектар талбай, Бор тээг-1 нэртэй 11954А тоот ашиглалтын лицензтэй 23461 гектар талбай, Шар тээг нэртэй 11955А тоот ашиглалтын лицензтэй 24532 гектар талбайг үнэгүйдүүлэх арга саам нуугдсан байж болзошгүй. Мөн гэрээний 2.2.1-т “Энержи ресурс” ХХК-ийн эзэмшиж байгаа ашигт малтмалыг ашиглах 11952А тоот лиценз бүхий Ухаахудагийн орд газрын талбайн булангийн цэгийн солбилцлуудыг шинэчлэн тогтоож баталгаажуулах…” гэсэн. Энэ нь Ухаахудаг нэрээр Тавантолгойн нүүрсний ордын коксжих нүүрсний нөөцийн “өрөм”-ийг өөрсдөө сонгож хамсан байх боломжтой. Зөвхөн энэ хоёр заалт л гэхэд “Гэрээ” гэх эрх зүйн баримт бичгийн мөн чанарыг нь алдагдуулж, хил хязгаараас халиад явчихжээ. Өөрөөр хэлбэл, Ухаахудагийг цуцлах наад захын үндэслэлүүд болох юм байна.
“Ухаахудагийн улс төрийн ТУЗ” уржигдар хуралджээ
Ухаахудагийг “олгосон” Засгийн газрын тэмдэглэл ил болсны орой Туулын эрэг дэх хотхоны “СӨХ”-ныхон хуралджээ. Тэр “СӨХ” нь тэнд сууц түрээсэлдэг. Голдуу улстөрчдөөс бүрддэг. Жирийн бус үүрэгтэй. Ийм “СӨХ” бий болоод удаж байна. Ухаахудаг тэднийх болсонтой нас чацуу “байгууллага” байдаг. Тус “СӨХ”-ны гол хүмүүс нь тагт нийлэн тавтай амьдарч ирсэн 5-6 эрхэм бий. Нөлөөтэй хүмүүс байдаг. Түүнчлэн тэр хотхоны СӨХ-ныхны нөгөө нэршлийг “Ухаахудагийн улс төрийн ТУЗ-ийнхэн” ч гэдэг. Тэрхүү “СӨХ” буюу “Ухаахудагийн улс төрийн ТУЗ”-д сүүлийн хэдэн жилд халаа сэлгээ маш бага орсон. Гэхдээ одоогийн УИХ-аас 30 орчим гишүүн нэмэгджээ.
Энэ УИХ байгуулагдаад зургаан сар болж байна. Зургаан сарын хугацаанд 30 гишүүнтэй болох чинь Ухаахудагийнхан сайн ажилласны л тэмдэг шүү дээ. Нөгөөтэйгүүр, хэрэв УИХ өмнөх тогтолцоогоороо 76 гишүүнтэйгээ байсан бол өдийд юу болох байсан нь ойлгомжтой л харагдаж байна.
Өнөөдөр л гэхэд эсэргүүцлийг идэвхтэй өрнүүлж буй зарим нэг гишүүн захирлынх нь дүүгийн нэр дээрх сууцыг түрээсэлж амьдардаг байх жишээтэй. Энэ яахав, улс төрийн хүрээнийхэн мэддэг болчихсон байна. Харин тэд уржигдар оройныхоо хурлаар нөгөө л Ухаахудагийн талаар ярьж хэлэлцжээ. Тэгээд ямар шийдэлд хүрсэн нь өнөө маргаашдаа Сүхбаатарын талбай, Төрийн ордон хавиар “мэдээлэгдээд” ирнэ. Бас олон нийтийн цахим сүлжээ тун найдлагатай “талбар” нь болно. Энэ сүлжээнд л гэхэд сагсны баг, компанийн ажилтнуудаа идэвхтэй байж, эсэргүүцлийн үг бичихийг даалгажээ. Харин ажилтнууд нь “Хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй үүрэг өглөө” гээд бухимдалтай байгаа аж.
Гэхдээ олон нийтийн цахим сүлжээнд идэвхтэй эсэргүүцэх тал дээр Ухаахудагийнхан маш сайн ажилладаг байна. Үүнийг Ухаахудагийн хунтайж нар хариуцдаг. Сүүлийн 3-4 жилд болсон эсэргүүцлийн арга хэмжээнүүдийн дийлэнхийг тэд “троллдсон” нь бас илэрч буй аж.
Тэр байтугай, Ухаахудагийнхан маань улс төр, урлаг соёлын салбараас гарч ирсэн “нийгэмд нөлөөлөгчид”-д үүрэг даалгавар өгдөг гэх мэдээлэл чих дэлсэж байна. Удахгүй энэ талаарх баримт сэлт гарч ирэх бололтой. Эх сурвалжуудын мэдээллээр бол ноцтой л зүйлүүд дуулдаад байна. Эдгээрийг хараад, сонсоод байхад л мэдэгдэнэ дээ. Ер нь, Ухаахудагийнхан одоогийн УИХ-д 30 орчим кноп, нийтийн цахим сүлжээнд сая саяар тоологдох биет болон биет бус “тролл”-той болсон байна, овоо шүү тэд.
Дараа нь есөн дайралт ирнэ, Л.Оюун-Эрдэнэ давж чадах уу?!
Тавантолгойг авах санаагаа тас цохиулсан бүлэглэл Монголд урьд өмнө болж байгаагүйгээр үзэн ядалт, хорсол тээжээ. Үндсэндээ, “Үхэх сэхэхээ үзнэ” гэсэн агуулгатай явж байна. Үйл явдлыг монголчууд өдөр бүр харж сонсож байна. Энэ маш ноцтой. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордыг Үндэсний баялгийн санд авна” гээд яваад байгаа юм. Энэ удаад ганц Тавантолгойн нүүрсний ордын “Эрдэнэс Монгол”-д лиценз нь байдаг дөрвөн толгойг нь төрд үлдээх гэж лав хэдэн сарын турш балрангаа алдаж явна. Одоо цаана нь нийтийн мэдэлд ирээгүй стратегийн есөн орд байна. Тэд бас л эсэргүүцнэ. Тэгэхээр, дараагийн есөн ордын эздийн дайралтыг Л.Оюун-Эрдэнэ давж чадах уу.
Яг ийм асуулттай зэрэгцээд “Л.Оюун-Эрдэнэ одоо хоёр сонголттой тулсан” гэх яриа улс төрийн хүрээнд гарч ирэв. Тийм сонголт хийхийг нөхөрсгөөр зөвлөж буй хүн цөөнгүй байгаа аж. Олж сонссоноор, эхний хувилбар нь “Стратегийн ордуудыг Үндэсний баялгийн санд нэгтгэнэ гэхээ больсон нь дээр” гэж байгаа юм байна.
Ингэж өөрийгөө бодоод бушуухан бууж өгвөл өөртөө онож магадгүй аж. Тэгээд л бусдын адил “Ухаахудагийн улс төрийн ТУЗ”-д элсэж, тансаг сууц түрээслээд тайван амар амьдарчих боломжтой. Хэн ч муулахгүй, хэн ч дайрахгүй. Монгол Улсад хэрүүл зодоон ч гарахгүй. Амьдрал урьдынхаараа аядуу үргэлжилнэ. Хоёр дахь нь, энэ чигээрээ, гүрийдгээрээ гүрийгээд үзэх сонголт бас байгаа аж. Тэр тохиолдолд Л.Оюун-Эрдэнэ юм юмтай тулна. Бас юу ч үзэж мэднэ. Харин Үндэсний баялгийн сан үржиж, баяжих магадлалтай юм байна. Энэ хоёрын аль нэгийг сонгох эрх түүнд үлджээ.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл28
ах нь луйварчин хохь ядуу байсан баярмаа гэгэч жан жан жан гэж хуцаад байсан үнэн нүүр нь гарлаа даа
judagiin mendbayr judagiin bayrmaa . ah dvvs munvv
Oyuka uragshaa
Захирамж,тогтоол,протокол ялгаагүйдээ,албаж сан л бол адилхан л эрхийн акт ш дээ ! Хувийн хэвшлийг дээрэмдэх л нэг шалтаг юмдаа.
монголын ард түмний ядуурал туйлдаа хүрээд байхад байна хөрш 52 улстай гурван жил байлдаж байгаа улсаас дор орлоо орсын олигархууд дайны үйлдвэр бариж ард түмнээ тэжээж байна монголын олигархууд ард түмниээ хар урцад нь хатаан утаж алж байна оюун эрдэнмйн засгийн газар хрл түмний нэрийн өмнөөс авна гэж итгэж байна ард түмэн хүссээр байхад юу вэ
Ухаа худгийн ордын хайгуулыг хувийн хэвшлийн хөрөнгөөр хийсэн гэж ойлгодог. Энэ бол буруу биш. Яагаад гэвэл 1990 оноос Ашигт малтмалын хууль гарч ашигт малтмалын хайгуул олборлолтод гадаадын хувийн хөрөнгө оруулалтыг зөвшөөрсөн. Бүхэлдээ энэ үйл ажиллагаа Ашигт малтмалын хуулиар зохицуулж ирсэн гэж ойлгодог. Ухаа худаг том таван толгойтой харьцуулахад жижигхэн орд. Харин энэ жижиг орд дээр нүүрс баяжуулах анхны үйлдвэр байгуулсан нь салхин хөргүүртэй ДСЦ байгуулж байсан нь Эм Си Эс -ийн хувьд шинэ үзэгдэл, шинэ дэвшил шүү. Баяжуулаад гарсан завсрын бүтээгдэхүүн эрчим хүчний нүүрсээ сайжруулсан түлшний үйлдвэрт үнэгүй нийлүүлсэн гэж бичиж байсан. тйим бол энэ хамт олонд бүр ч их талархах хэрэгтэй. Стратегийн орд гэдэг нь хуулиар дотоодын нийт бүтээгдэхүүний 15 түүнээс дээш хувийг оруулж байгаа ордыг хэлнэ тодорхойлсон. Энэ хуулийн заалтаар бол Ухаа худаг стратегийн орд биш. үүнд маш их бодит болон ойлголтын зөрүү яваад бна. Энгийн иргэд үүнийг ойлгохгүй шүү.
Хулгайчаа, нэр нүүрээ гаргаад бич дээ!
Энгийн иргэдийг авлигадаж хуурч чадахгүй шүү дээ. Стратегийн ордыг хуулийн заалтаар ангилдаггүй юм
Үндэстний баялагийн санг дэмжье. Ерөнхий сайдыг дэмжье. Монголчууд алийн болгон хэдхэн дээрэмячдэд хамгаа дээрэмдүүлээд улныхан гэж дуудуулаад суж байх вэ??? Тэмцье, дээрэмчдийн хулгайг зогсооё.
За ингээд л " ХУВИЙН ХЭВШИЛИЙГ ДЭЭРЭМДЭХ ГЭЛЭЭ " гээд л эхэлж байна даа ... ??? Монголд УЛНЫХАН гэж байна уу , ултай суурьтай ДУНДАЧУУД байна уу ... ???????
Илжигдорж еөк бхдаа чуулган дээр тэгж хэлээд тэгж хэлээд тогодогонож байсан биз дээ
uhaa hudagaas huvitcaa ezemshvvlsengvi gej gvndalai gishvvn baihdaa uilj bailaa . odoo zasgiin gazariig jagsaal tolgoilj ogtruulaatah tegbel hvseed baisan uhaa hudagiin huvtcaag ni ezemshvvlie gesen yumuu daa .
Цагаан Суваргаа Нямтайшираас буцааж авая. Данх чи үүнийг хийхээсээ юунд айна вэ? Номтод хүчингийн хэргээр барьцаалагдаж төмсгөө атгуулчихсан юм биү үү?
цагаан суваргаа авъяа уул уурхай ард түмний юм шүү газар нутаг хувьд байна гэж байхгүй
Хэн нь илүү буруутай вэ гэдгийг тунгаах нь зөв: Ухаа худгийг эргэлтэнд оруулсан компани уу, буруу шийдвэр гаргасан ЗГ, УИХ уу? Хөрөнгөө босгоод экспорт хийж буй бизнесийг зогсоох нь буруу. Шаардлагатай бол буруу шийдвэр гарсан албан тушаалтанд хариуцлага ногдуулвал илүү оновчтой бус уу
Ард түмэн минь ЕСайдаа дэмжижгээе
Худлаа юм бичихээ болио. Засгийн эрх мэдлийг авчихсан хүн хууль хүчний байгууллагаа ажиллуулаад бүх хулгай луйврыг цэгцлэх ёстой байтал худлаа ярьсаар суугаа. Тэгээд ч ардчиллыг жолоодож байгаа гадны хүчин, дотоодынхоо хулгай луйврыг цэгцлэхийг үүрэгдээд байгаа учраас л дургүйд хүчгүй гэгчээр элдэв шалтаг тоочиж гоншигоноод сууж байгаа шдээ
ардын эрх нэг дүгээрт, баялагийн санг аривжуул
Энэ хувийн өмч дээрэмдлээ гээд байх юм, энэ уурхайг 1950-1990 онд улсын төсвийн хөрөнгөөр олж илрүүлэн нөөцийг тогтоож баталгаажуулсан нийт монголын ард түмний өмч юм. Харин луйварчид тэмдэглэл хөтлөн ард түмнээс Ухаа худагийн ордыг дээрэмдэж авсан
Хужаатай нийлж хөрөнгө босгоод монголын хамаг чанартай нүүрсийг хамж урагш нь гаргаад сууж байдаг компанид хамаг юмаа зүгээр өгөөд өөрсдөө өлсөж суудаг монгол ухаан гэж байдаг юм байх даа
Хогийн шаар зайлаасай, хогийн мормоны гар хөл болсон оюун-эрдэнэ муу лалар
монголчууд гэж үргэлж тэмцэлдэж байдаг лалуудаас ялгаагүй хүмүүс юм.1911 онд тусгаар тогтносон. тэгээл эрх мэдлийн хар, шарын хооронд тэмцэл болж бие биенээ хөнөөсөн.үр дүн нь тусгаар тогтнолоо алдсан.1921 онд ардын хувсгал ялж баруунтан зүүнтэн болж баахан хүнээ буудсан.1990 оноос ман, ан болж тэмцэлдэж аж үйлдэрээ устгаж хятадаас импортлогч орон болж дэлхийн хамгийн ядуу орон болж байгалийн баялагаа гадныханд алдсан.одоо овоо нааштай алхам хийгдмэгц урвагч нар буюу мөнгөний боолууд эсэргүүцэж эхлэлээ.энэ бол яваандаа хараат улс болох замын эхлэл.мөнгөний боолуудад тусгаар тогтнол гэдэг ойлголт байхгүй
МAH, Хүн бүгд энэржи ресурсоос мөнгө авсан, сонгууль тайлан дээрээ ил зарласан
Hero baatar chin songuuliar OJ ahaa boov chin haana bn huhye geed guij bsan, O chi bas
ENE OYUERDENIIG HARHAAR DOTOR EVGUI BOLOOD UMHUU UNERTEED BH YUM
Үнэн нүүр царайн илчлэгдэж буй луйварчид их л дайралт ЕСайдын эсрэг ирэх нь тодорхой,ард түмэн түүний ар тал болж дэмжиж байгаа тул зоригтой,зоримог шийдвэр гарахаас бүү няцаасай гэж л хүсмээр байна.
Хошного оюун эрдэнэ
Үндэстний баялагийн санг дэмжье. Ерөнхий сайдыг дэмжье. Монголчууд алийн болгон хэдхэн дээрэмячдэд хамгаа дээрэмдүүлээд улныхан гэж дуудуулаад суж байх вэ??? Тэмцье, дээрэмчдийн хулгайг зогсооё.