
Монголын хамгийн эрэлттэй ажил бол улстөрч. Статистикаар гарч ирдэггүй. Тийм атлаа амьдрал дээр бол үнэн гэдэг нь маш олон талаасаа нотлогддог. Залуус их дээд сургууль төгсөөд л "Их улс төрд орно" гээд явж өгнө. Тэгж явагсдаас бүтдэгээсээ бүтэхгүй нь олон. Бүтсэн нь хурган дарга ч гэсэн хийгээд зовохгүй амьдарчихна. Албан тушаалынхаа хаялга, авлигаар хөөрхөн подхийчихнэ.
Хауст амьдраад, жийп унана. Улс төрд амжилттай явж карьер нь өсөөд том ажил хийвэл илүү их авна. Ингэж амьдардгаа өөрсдөө хортой, хоргүй гэж ангилдаг. Их сонин ойлгоно. Нийтээр нь хохироовол хоргүй, нэгийг хохироовол хортой гэж үздэг. Нийгмээрээ нэгэн хоргүй үйлдлийн талаар хэд хоног ярьж байна.
Таван толгой ордын Ухаа худагийг хувьчилсан талаар баахан баримт дэлгэгдлээ. Нэг хэсэг нь дургүйцэж, нэлээд нь өмөөрч байгаа харагдана. Баримт нь тэр үеийн Засгийн газрын тэмдэглэл. Өөр бичиг сачиг алга. Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү гэж хүн гэрээ хийгээд өгчихсөн юм байна. Гэтэл тэр нь Тавантолгой ордын коксжих нүүрсний 30 их гаруй хувь нь байж таарав. 20-иод жилийн өмнө өгсөн Ухаа худагийн хувьчлал өнөөдөр ил болж, тэр хувьчлалыг эргэж харах асуудал хөндөгдөж байгаа юм байна. Гол учир нь Ухаа худагийн хувьчлалыг улстөрчид гардан гүйцэтгэжээ. Энэ тухай мэддэг улстөрчид ярьдаг.
Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгээр "Намайг яагаад улс төрөөс зайлуулах гээд байгаа гэвэл Таван толгойн ордыг ард түмэнд өгье гэсэн тууштай саналаас минь болсон юм. Энэ ордын үндсэн хэсгийг Ерөнхий сайд С.Баярын үед хувийн хэвшлийнхэнд өгсөн.
Харин энэ ажлыг зохион байгуулж, будилуулсан хүн нь Ерөнхий сайд асан С.Батболд. Тухайн үед С.Батболд надад тайлбарлахдаа "Тавантолгой ордыг бүлэглэлүүдэд хуваая, та нэгдэх үү" гэсэн. Би орохгүй, ийм шунахай сэтгэл гаргаж болохгүй, Тавантолгойг 100 хувь ард түмэнд буцааж өгөх ёстой гэсэн юм. Тэд Тавантолгойн ордын ердөө 4 хувь гэх мөртлөө энэ ордын өрөм буюу хамгийн их баялагтай хэсгийг тасдаж авсан. Үүний дараа Хонконгийн бирж дээр мөнөөх хэсэг дээрээ ІРО хийж 4.5 тэрбум ам.доллар босгосон. Бид энэ мөнгийг ард түмэндээ өгөх ёстой байсан юм. Харин бид Тавантолгой дээр алдсан нь үнэн. Би тэдний өмнөөс уучлал хүсье. Тавантолгойг ард түмэнд өгье. Ардчиллын хамгийн сайхан нь алдаагаа засдаг бололцоо олгодогт байдаг юм. Ер нь тэрбум тэрбум ам.доллар олчихсон хүн огт өөр хүн болж хувирдаг юм билээ" гэж ярьсан. Харин Ерөнхий сайд байсан Сү.Батболд "Би иргэн хүний хувьд, энэ лицензийг 1999-2007 он хүртэл найман жил эзэмшиж ирсэн юм. Лицензийнх нь төлбөрийг хадгалаад, найман жил төлбөрийг нь төлөөд, энэ яриад байгаа гадны компаниудад өгөхгүйгээр хадгалж ирсэн юм. Энэ Орос, Хятад, Япон, Солонгосын компаниуд бүгд өндөр үнээр авъя гэхэд нь зараагүй. Зараагүй монголчууддаа хадгалж ирсэн, нэгд. Хоёрдугаарт, эндээс ямар нэгэн нүүрс олборлоогүй байсан. Нэг хүрз нүүрс ч аваагүй. Зөвхөн хадгалж ирээд, ингээд одоо энэ орд газрын лицензийг стратегийн орд, ард түмний эрх ашиг гээд буцааж төрд авсан. "Энержи Ресурс" компани өөрийнхөө оруулсан зардлын хүрээнд тэнд оролцсон компаниуд Ухаа худагийн ордыг авсан.
Энд бол тэр 14 компани УИХ-ын гишүүд оролцсон, бизнесийн компаниа ёстой төрд байгаагүй байж байгаад бизнесийн үйл ажиллагаагаараа оролцуулж ирсэн аж ахуйн нэгжүүд, тэнд оролцсон оролцоогоо бизнесийн зарчмаар "Энержи Ресурс" компанийн гол хувьцаа эзэмшигч нарт нь зараад гарсан байгаа.
Үүнтэйгээ холбогдсон зарсан, татвар төлсөн асуудлаа тодорхой шийдэж тавьсан. Нэг үгээр хэлэх юм бол "Энержи Ресурс" компанид сонирхлын зөрчил, эрх ашгийн оролцоо байхгүй гэдгийг би энд хариуцлагатайгаар хэлье" гэдэг. УИХ-ын дарга байсан 3.Энхболд саяхан "Намайг нүүрсний хулгайч гэж гүтгэж шүүхээр яллахаа шахсан нөхдүүд өөрсдөө Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр хууль бусаар Тавантолгойн ордын хамгийн баян нэг толгойг (ордыг) Ухаа худагийг хувьчилж авсан байдаг. Улсын төсвөөр хайгуул хийсэн орд бол улсын төрийн өмч. Төрийн өмчийг хувьчлах бол өмч хувьчлалын хуулийн дагуу УИХ, Засгийн газрын шийдвэр тогтоол гарах ёстой. Тэр тусмаа нийт монголчуудыг 100 жил тэжээх стратегийн ордыг тэмдэглэлээр хувийн компанид үнэгүй өгч болохгүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ хууль зөрчиж хувьчилсан ордыг бүх ард түмний өмч "Эрдэнэс Таван толгой" ХК-д буцааж өгч шударга ёсыг тогтоох ёстой. Түүх сөхвөл Таван толгойн нүүрсний орд таван ширхэг толгой гэж нэрлэгдэх Цанхи, Ухаа худаг, Бортээг, Онч хараат, Бор толгой гэсэн 5 бүлэг ордоос бүрддэг байлаа.
Сүүлд хийсэн хайгуулаар Оорцог нэмэгдэж 6 орд болсон. 1930 оноос эхлэн нүүрс ухаж, 60 жил судалж тогтоон 1990 оны нэгдүгээр сарын 30-нд ТЭЗҮ нь дууссан байдаг, 460 сая тонн нүүрстэй Ухаа худагийн ордыг "Энержи ресурс" компанид үнэгүй өгөх ажиллагаа 1999 оноос эхэлсэн байдаг.
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж дуусгаад нийт 7.4 тэрбум тонн нүүрс, үүнээс 70 хувь нь коксжих нүүрс үлдсэн нь эрчим хүчний нүүрстэй Таван толгойн ордын ТЭЗҮ боловсруулаад дууссаны дараа 1999 онд юу ч байхгүй хоосон газар гэж үзээд дээр нь хайгуулын лиценз давхардуулан өгснөөр 60 жил улсаас хөрөнгө зарчихсан хайгуулын үр дүнг нэг ч төгрөг төлөлгүйгээр хувьчилж авсан гэдгээ доор дурдсан гэрээнийхээ 1.1 дээр "Энержи ресурс" компани "1999 оноос хайгуул хийх лиценз, 2007 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг эзэмшиж ирсэн" гэж тодорхой бичжээ зардал нь 15 ам.доллараас хэтрэхгүй. Жилдээ 15 сая тонн нүүрс олборлодог гэвэл 30 жил ажиллах нөөц байна.
Жил бүр 1.275 тэрбум ам.доллар, төгрөгөөр 4.4 их наяд төгрөгийн цэвэр ашиг, 30 жилдээ 132 их наядын татварын өмнөх ашиг олдог уурхайгаа зүгээр өгчээ. Жинхэнэ нүүрсний хулгай бол энэ л байна.
2008 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл болон "Энержи ресурс"-тай хийсэн гэрээг хавсаргав" гэж нүүр номдоо бичжээ. Өөр өөр цаг үед боловч Ерөнхийлөгч, УИХ-ын дар дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан энэ гурван хүний хэлснийг сайн уншаад үзэх хэрэгтэй. Ухаа худагийн хувьчлалд улстөрчийн оруулсан хувь нэмрийг мэдэх болно. Тэрчлэн энэхүү хоргүй үйлдэлд улстөрчийн хэрэгцээ ямар өндөр байсныг мэдэж авна. Хөөрхий дөө, Монголын минь дүр зураг нэг иймэрхүү. Шударга хөдөлмөр, шударга хуваарилалтын талаар ярих ч хэрэггүй цаг үед л амьдраад байна, бид. Хаа хүртэл явж, хэдий хүртэл үргэлжлэх юм бүү мэд ээ.
Ө.БИЛЭГ
Сэтгэгдэл38
Bugd l niilj unegui avch ter resurs gedeg luivariig baiguulsan n unen !
Баяр Бтболд нарын царайг харахаар хөгшин эмгэний умай салтаа санаанд ороод бөөлжис хүрээд явчих юм. Ямар муухай царайтай пзда нар вэ
З.Энхболд Тавантолгойгоос ЕС Л.Оюун-Эрдэнэ Бор тээг толгойг Д.Амарбаясгалангийн компанид өгсөн, ЕС С.Баяр байхдаа Ухаа худаг толгойг MCS-д өгсөн байна‼️
Таван толгойн бүлэг ордын 4% болох Ухаа худаг ордыг "Энержи ресурс" ХХК-ийн өмчлөлд өгөөгүй, гагцхүү ашигт малтмал ашиглах лицензээр тэд олборлолт явуулж байгаа!! Гэтэл "Энержи ресурс" Ухаа худгийг хувьчлаад авсан мэтээр гөрдөх нь нэг бол усан тэнэгүүдийн яриа, эсвэл улс төрийн гүтгэлэг!! Эдүгээ МУ-ын нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлож байгаа бүх компаниуд (түүний дотор ГОК!) зөвхөн лиценз эзэмшигч болохоос газрын хэвлийг өмчлөгч бишээ!!! Ашигт малтмалын ордыг хувьдаа өмчилж авсан ганц ч компани Монголд байхгүй!! Лиценз эзэмшигч нь ТӨР-ийн өмчийн ашигт малтмалыг өөрийн зардлаар олборлоод ТӨР-д төлбөр төлдөг журамтай!! 2-рт, “Ард түмний өмч” гэж ерөөс байдаггүй юм!!! Ордыг “Ард түмэндээ авч өгнө” нтр гэдэг бол ичих нүүрээ барсан луйварчдын бузар арга мэх!! Н.Энхбаяр тэнэг хүн биш учраас үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа атлаа зориуд ийм юм ярьж байгаа нь ард иргэдээ юу ч мэдэхгүй мал гэж басамжлан доромжилж байгаа хэрэг!!!
Данх Фүнк нар Алуурчин хулгайч луйварчдын хошного болчихоод хошногодуулж байгаа нь үнэн. Монгол улсад иргэний дайн гарч цус урсгаж байж МАН-ын луйварчин хулгайч нараас алдсан өмч хөрөнгөө буцааж авахаас өөр сонголт байхгүй..
Яг тийм! Хулгайч, авлигчингууд дийлдэшгүй боллоо!
З.Энхболд----Тавантолгойгоос ЕС Л.Оюун-Эрдэнэ Бор тээг толгойг Д.Амарбаясгалангийн компанид өгсөн, ЕС С.Баяр байхдаа Ухаа худаг толгойг MCS-д өгсөн байна‼️
Буцаагаад л авчихъя. Ядах юмгүй.
З.Энхболд----Тавантолгойгоос ЕС Л.Оюун-Эрдэнэ Бор тээг толгойг Д.Амарбаясгалангийн компанид өгсөн, ЕС С.Баяр байхдаа Ухаа худаг толгойг MCS-д өгсөн байна‼️
4,5 тэрбум $ босгоод Ухаа худгийг эргэлтэнд оруулсан нь харин ч Монголд үр ашгиа өгсөн юм биш үү... Тухайн үед засаг нь зөвшөөрөл өгчихөөд одоо "буруу байж" хурааж авъя гэх нь зөв үү? ингээд байвал үндэсний компаниуд өсөж өндийх үү?
моэнолын хужаатай хуйвалдсан компаниуд юм уу
Эд нарыг хужаа эзэд нь хошногодож байгаа нь үнэн. Хужаа нарын хошного , чонотой нийлсэн гичии нар.
4,5 тэрбум $ босгоод Ухаа худгийг эргэлтэнд оруулсан нь харин ч Монголд үр ашгиа өгсөн юм биш үү... Тухайн үед засаг нь зөвшөөрөл өгчихөөд одоо "буруу байж" хурааж авъя гэх нь зөв үү? ингээд байвал үндэсний компаниуд өсөж өндийх үү?
Ter ur adhig khaana bna
Хулгайн замаар алдагдсан нийт монголчуудын баялагыг бүгдийг буцааж улсад авах естой. Хулгайн замаар оруулсан МАН-ын дарга бүдүүн данжаадуудыг хулгайч нартай нь цуг баривчилж гянданд цоожлон олсон орлогыг хураах естой. МАН-ын бүдүүн данжаадууд мэдээж авлигал авч ийм шийдвэр гаргасан. Бүгдийг баривчлан гяндлах естой.
Нямтайшир Элбэгдоржид 2 сая долларын хахууль өгч байж Цагаансуваргыг авсан гэж Мунзуй нотлоод байхад Монголын хууль хяналт үүн дээр таг чиг. Хууль хяналт Цагдаа шүүхийнхэн бас авлигал авсан байна.
засаг нь ийм шийдвэр гаргасан юм бол авлигал авсан гэсэн үг. Хэдэн сая доллар хэн гэгч даргад өгснөө илчилчих. Баярт хэдэн сая доллар өгсөн бэ? Илчилж Чадах уу . Чадахгүй бол битгий хуцаад байцгаа
Ene MGLd ezen bnuu.Delhiid zartai 3 hulgaichiig yah ch ugui.gadaadad tamsagluulaad bh uom.Tehed shudarga unenii dui hooloi.ulsad ymarch hohirol uchruulaagui hun 5 jil horih yl avaad.uheh sehehiin dabaan deer zovj bn.Zugeer nuursnii hulgai.olsnii uzuur yriad 5 jiluu.Ed 3 t yl egvel 550 jil uu.Har tsagaaniig ylgah zorigtoi shuugch.prokuror.emgeelegch MGLd bhgui uo.Su.Od jargalaas aogaad bdg uomuu
Ene MGLd ezen bnuu.Delhiid zartai 3 hulgaichiig yah ch ugui.gadaadad tamsagluulaad bh uom.Tehed shudarga unenii dui hooloi.ulsad ymarch hohirol uchruulaagui hun 5 jil horih yl avaad.uheh sehehiin dabaan deer zovj bn.Zugeer nuursnii hulgai.olsnii uzuur yriad 5 jiluu.Ed 3 t yl egvel 550 jil uu.Har tsagaaniig ylgah zorigtoi shuugch.prokuror.emgeelegch MGLd bhgui uo.Su.Od jargalaas aogaad bdg uomuu
Ухаа худгийг буцааж авах хэрэггүй ээ Өнгөрсөн жилуудэд энэржи ресурс эм си эс татварт хэдийг өгсөн бэ ятэрийг бас бодолуох учиртай Ганц хоер хүн биш олон зуун хзний хөдөлмөрийг үгүйсгэж болохгүй Харин эдний нэрийг барьж улс төр хийж баыгаа хүмүүсийг хүлээн зовшөөрч болохгүй Эд ятаван толгоыг өүхэлд нь авах гээгүй баылгүы ятийм боломж ч байхгүы ш дээ Одоо Хятадын кампанид нэг хэсгийг өгнө бизмдээ ятэгвэл монгол кампанидаа бас өгч яагаад болохгүй гэж Үр ашигтай төр хүчтэй хувийн хэвшил улс орны хөгжлийг авч явна шүү
уул уурхайн баялгаа засгийн газар ард түмэндээ авч өгөө
МАН-ын алуурчин хулгайч С.Баяр хэзээ үхэж далдрах вэ?
Үрчийж хорчийгоод гачин болцон байна лээ, нээх удахгүй чадрах байх өө?
Хулгайч алуурчин С.Баяр Засгийн газрыг барьцаанд тавьж байгаад Нямтайширт 40 сая евро зээлж авч өгсөн гэж байгаа.Энэ талаар Мунзуй нотолж байгаа.
za ene hylgaich nariig zailuulah heregtei esbel MONGOL TERIIG ajil hiilgehgyi hel am tasrahgyi suu!!!!!esbel ardyyd bid zailuulah uu?.................................................
Санжийн Баяр, СүБатболд ... жинхэнэ хулгайчууд яахаараа сул яваад байдаг юм бол. Энхбаяр мэтийн шудрага нэгнийгээ нөгөө төлтайгаа, Нямдоржтойгоо нийлж шоронд хийлгээд чөлөөтэй хулгай хийсэн. Үндэсний баялагийн сан байвал ард түмэнд бага ч гэсэн ашиг өгнө.
Заааа тэр хэдэн худагт нь төрд бну хувьд бну ялгаа байхгүй. Монголчууд гэу өөрсдийгөө цоллодог хэдэн явуулын хужаа нарын орхидоснуудын толгой нь хэвийн ажиллах биш. Хажууд нь байгаа ямар нэн эд зүйлийг зарж идэж ууж баахаа л бодно уу гэхээс өөрсдийгөө хөгжүүлэх талаар бодол цусанд нь байхгүй. Аж амьдрал ядуудаа биш тархи нь цоо ядуу болохоор яаж ч тордоод нэмэргүй. Ард түмэнд хувааж өг ч гэх шиг кккк Монголд төрснийгөө юу гээ бодоод байгаа юм? Бэлэн юм горьдож байгаа цагт гарт юу ч үлдэхгүй.
УХАА ХУДГИЙН ОРДЫГ АШИГЛАСНААС ХОЙШИХ БҮХ ОРЛОГЫГ УЛС ХУРААЖ АВЧ ЭНЕРЖИ РЕСҮРСЭЭР ТӨЛҮҮЛЭХ ЁСТОЙ. ИНГЭЖ ДЭЭРЭМ ХИЙСЭН БАТБОЛД, БАЯР, НАРАНХҮҮ НАРТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ШОРОНД ХИЙХ ЁСТОЙ ШҮҮ. ИЙМ ДЭЭРЭМЧИД УЛСЫГ ИЙМ ЯДУУ БАЙЛГАЖ НИИТЙИН ХӨРНӨГ ЗАВШИЖ БУЙ НЬ ШУДАРГА ЯВДАЛ УУ?
Erduu sayhan buyu 2-r gariin 7-nii Baasan garigt Hiatadiin Gadaad Yaamnaas manai Erunhii Saidiin Alban Esnii Ailchlaltiig sain oilgoogui "POSSIBLE VISIT FOR COAL TRADE. THE INFO WILL BE RELEASED IN DUE TIME" geshiigeed delhiid tsatssan b. Bid endee l "ALBAN ESNII AILCHLALT " geed shuugiaad suid bolood baigaa. Beejind bish Harbin-d Aziin Olimpiin Haalt-iin ueeer boloh um uu? TT-n 2 ordoo barag l uursduu barij guigeed, olborlo geed baival hen ch l yamar bolomj uusgeed avna sh dee. Gesen murtluu Dotooddoo "deerem" hiigeed bh shig sanagdah um. Su.Batbold nar 8 jil Gadaadad ugulgui hadgalsan ni unen bol 1 tolgoig ni avch uldeed Munguu bosgoj, Tatvaraa tulj dandaa shine um buteesen baih um. Nuurs ugaaj gargah Exportiin uildveriin anhdagh um b.
Zasgiin Gazar ene 8 jild Darhanii zam barih gej 8,9 jil butel-guitsen shig MCS butelguitelgui Avto Zamaa barij, Dulaanii Tsahilgaan Station, bas bus hed heden Uildver barij "high tech " ch nevtruulseniig say unshlaa. Getel arsaldaad bui geh Jenko maani dandaa belen baisan uildveruud, tuhailbal Talh Chiher, Mah kombinat, Bayan Gol Hotel bolon busad zuilsiig unegui avsan, ogt shine um buteegeegui gedgiig bas ene zodoonoor medej, yalgaj salgaj oilgoloo.
Udaan Tamlan Sulruulj, Suldiaan 2-uulang ni Uhuuleh buyu Sunjruulsan Dainii technology Uurgee guitsetgesen bololtoi. Trump 10 garui tsagiin umnu say 1 um Putintei utsaar yarij hunguhuun "APPETIZER "--hiih shiv dee. Daraachiin baigaa ali hediine songochihson Trump hariltsan nairsag ailchlalt ch yarij buten 1,5 tsag urj, huurhun " ailguutev". Ukraine doldoiron toodognoj Ami Naana Tam Tsaana bushuuhan l Gazariin Hovor Element-ee ANU-d barichihlaa.
Neeree ard tumen bidnii Handivaar bosoh Jenko-iin Maidar bil uu hothon yaasan be? Ter Tom burhanii Barimal heden heseg balgas bolood salchihsan gazraar neg nevsiij hog hayagdal bolson met haragdsan shuu. Emeeltiin umhii nogoorson mahnii uildver ch Jenko-iinh gedeg ni batlagdaj bsn. Ouyk Jenko nar ter Uusmel Ord geh Achit Ehiig deeremdeh geed zogsooj ter haviig ni hort bodisoor horduulj suitgeh gej baihad ni Tuvaan Said zogsooloo gsn. Uursduu uhaan bolovsrol dutuugaasaa bolj odoo ali oligtoi buhniig ni Dotooddoo deeremdej, ard tumenii TT- g ard tumenees uursduus ni asuulgui barij guigeed baival bidneesee iluu gadniihan evgui baidald orohoosoo bolgoomjloh biz ee.
Таван толгойн ордоо ард түмэн бүү хэл хайгуул хийсэн геологичид мартчихсан байсан нь үнэн шүү дээ. Улсын төсвөөр хайгуул хийсэн байдаг. Эдийн засгийн эргэлтэд оруулмаар байдаг. Хэн ч орж ирж ашиглах санал тавьдаггүй байсан шүү дээ. Монголчууд жаахан санах ойтой баймаар бна. юун улс Тавантолгойгоо ашиглахтай манатай. картын бараатай улсаараа ядуурчихсан үе биз дээ. Харин хаа хамаагүй Ухаа худаг дээр гадаадын хөрөнгө босгож суугаа газраасаа шороо атгадаг Оджаргалд Монгол улсын хөдөлмөрийн баатар цол олгох олгох хэрэгтэй.
Хулгайн замаар олон сая долларын авлигалаар алдагдсан нийт монголчуудын баялагыг бүгдийг нь буцааж улсад хурааж авах естой. Авлигал авч хулгайн замаар оруулсан МАН-ын дарга бүдүүн данжаадуудыг хулгайч нартай нь цуг баривчилж гянданд цоожлон олсон орлогыг хураах естой. МАН-ын бүдүүн данжаадууд мэдээж авлигал авч ийм шийдвэр гаргасан. Бүгдийг баривчлан гяндлах естой.
Хятад эзэн ,Хятад улсынхаа төлөө зүтгэсэн Оджаргалд яагаад Монгол улсын баатар цол олгох гэж. Бээжин рүүгээ ийм санал тавих хэрэгтэй.
nuguu ulsaasaa bayn enhbayr yu avsan yum be .
nuguu ulsaasaa bayn enhbayr yu avsan yum be .
Золжаргалын ухаа худгийг ашиглаж олсон бүх ашгаас хуулийн дагуу татвар нөхөж авах хэрэгтэй. ард түмний баялагийг нэг зальтай нөхөрт хулгайн аргаар өгсөн нь тодорхой бна.Улаанбаатарт байгаа бүх шилэн барилгуудыг нь битүүмжилж авах хэрэгтэй.явж явж Баяр, Батболд нарын хийсэн балаг бна.Эд нарт маш их хахууль өгсөн байж таарна.Энхболд худлаа ярих хүн биш. 20 жилийн өмнөх гээд зүгээр орхиж болохгүй.Ард түмэнд хүртэх ёстой хувийг нь өгөх хэрэгтэй.нэг гэр бүл хулгайлсан нь шудрага биш бна.