
“АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо” НҮТББ-ын тэргүүн Т.Хасбаатар өчигдөр хэвлэлийн бага хурал хийв. Ийм хурал хийж мэдэгдэл хийлгүй удсан тэрээр “…Манай холбоо хуралдаж, мэдэгдэл гаргасан.
Мэдэгдэлд “…Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд үндэслэн АН-ын дарга Лу.Гантөмөрийг хоёрдугаар сарын 13-ны өдрөөс намын гишүүнээс хөөсүгэй. Цаашид энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхийг АН-ын шат шатны байгууллагууд болон гишүүдэд үүрэг болгосугай” гэсэн. 2016 оноос хойш Монгол Улсад нэг нам дангаар засаглаж, асар олон нийгэм эдийн засгийн хохирлыг Монголын ард түмэнд учруулсан. 2016 оноос хойш сөрөг хүчингүй явж ирсэн. Гэтэл өнөөдөр Лу.Гантөмөр Шадар сайд хэмээх том албан тушаалд томилогдоод, АН-ыг бүхэлдээ МАН-ын халаасны нам болгосон.
Өнөөдөр АН-ын тамга МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн сэйфэнд хадгалаастай байгаа. Лу.Гантөмөр АН-ын дүрэм, үнэт зүйл, бодлого, үзэл санаанаасаа урвасан хүн болж байна. Л.Гантөмөр АН-ын үзэл санаа, үнэт зүйлийг гээчихсэн. Тийм учраас Л.Гантөмөрийг МАН-д элсүүлж авахыг тус намын дарга Л.Оюун-Эрдэнэд хэлнэ” гэсэн юм.
Т.Хасбаатарын тухайд арав гаруй жилийн өмнөөс АН-ын дарга нарыг эсэргүүцэж ирсэн. Тухайлбал, 2012 оны есдүгээр сарын 12-нд “…Дүрмийн бус намын дарга, Их хурлаасаа сонгогдоогүй учраас Н.Алтанхуяг аль хэдийнэ намаасаа хөөгдчихсөн” гэж байв. Мөн 2016 оны гуравдугаар сарын 23-нд “…З.Энхболд намын дарга болсноос хойш нам доторх зөрчил, тэмцэл гаарч, нам оршин тогтноход хэцүү болсон. Тэрээр саяхан хөдөө орон нутгаар явж байхдаа цагдаагийн алба хаагчдыг “…Үл бүтэх этгээдүүд” хэмээн нэрлэсэн. Энэ нь төрийн алба хаагчдын нэр хүндийг сэвтээж, цаашид ноцтой байдлыг үүсгэж болзошгүй байна.
Түүнчлэн З.Энхболд нь АН-ын дүрмийн 6.8 дахь зүйл заалтын дагуу эрх зүйн чадамжгүй байгаа. Тийм учраас ирэх дөрөвдүгээр сарын 5-ны дотор сайн дураараа огцрохыг шаардаж байна. Эс тэгвээс улс төрийн тэмцэлд шилжих болно” гэж байсан юм.
Т.Хасбаатар нь АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо” НҮТББ-аа 2011 оны нэгдүгээр сарын 14-нд байгуулсан. Тус НҮТББ нь “…АН-ын гишүүн, дэмжигчдийн уулзалт ярилцлага зохиох, туршлага солилцох, сургалт явуулахад нь дэмжлэг үзүүлэх” чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэрээр НҮТББ-ынхаа ТУЗ-ийн дарга бөгөөд цорын ганц хувь эзэмшигч нь юм. Тиймээс Т.Хасбаатар эрх мэдлийнхээ хүрээнд Лу.Гантөмөрийг “АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо”-ноос гаргачих шиг л боллоо.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл9
Харваас хужаа
Эргүү төлөг минь чам шиг баастай банди намын даргаа хөөдөггүй юм. Эргүү минь нам гэдэг байгууллагынхаа эрх үүрэг гишүүдийн эв нэгдлээ ч мэдэхгүй албан тушаал горьдсон эргүү дагз минь ингэж улс төр хийдэггүй юм. Өвөрхангайд нөхөн сонгуулийн цоорхой гарах дуулианаар улаа дээр овоорсон хар хэрээнүүд шиг Жэнко Зик тэргүүтнүүд баастай бөгс долоогчоо урьдаа бариад орилолдож эхлэв үү.Жэнко хонгилын шүүхээрээ ЗИК хулгайчаа цагаатгуулж бэлдээд эргүү бөгс долоогч нараараа элдэв цуурхал тараалгаж засаг огцруулна. намын эв нэгдлийг бусниулан гэх шиг дураараа улааны хар хэрээнүүд бэ. Бас болоогүй ЗИК аа хаа байсан 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэн гэх шиг эргүү зүүд яриад элдэв амлалт өгч эргүү баастай бацаануудаар нохойд барьдаг мод болгоод засаг огцруулна, заримын хөөн туун зайлуулна гэх шиг орилолдуулж, өөрөө шулам ,босоо ороолонгуудаа дагуулаад улсаа хохироох ухуулга цуглаан хийгээд орон нутгаар улилдаад явж байгааг олон түмэн ойлгож байгаа.Бүү горьд их шунасан хүнд төрийн жолоо атгуула
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
АНамын гишүүн биш гээд бас нэг юмнаас харлааш дээ,алин үнэн,алин худал юм бол,алинч байсан бас л Лодойгийн хамаарал бүхий хүмүүсийн явуулга яваад байгаа юм болов уу гэж хардаж байна.бүтэлгүйл мэдэгдэл.
Хүүхэд иймдээ Нэээх хөөрхөн гэж,ккк
ОНБ с АН даргыг хөөдөг гэж юу бхавдээ. Зүүлэг хог вээ кк
АН-ын нийт гишүүдийн хурлаар намын даргаа сонгодоггүй юм уу. АН-г төрийн бус байгууллага удирддаг юм уу.: Учрыг нь ойлгохоо байлаа.
АН-ын нийт гишүүдийн хурлаар намын даргаа сонгодоггүй юм уу. АН-г төрийн бус байгууллага удирддаг юм уу.: Учрыг нь ойлгохоо байлаа.
Дөрөв таван жил альч учраа олохгүй замарч явсан Эрдэнээгийн савараас АН ыг арай гэж салгаж аваад зүгшрүүлэх гэж ядаж яваа Гантөмөрийг насаас хөөнө гэнээ ёстой хуцваа биз Хасбаатар гэнээ эцэг эх нь яаж онож өгсөн хэрвээ Хасдаг баатар гэнээ тэр цариа зүсийг нь хараачээ чавч хольцтой шүү бүлцийчихээд усан нүдэлчихсэн шоохууз байна даа