
БЕРЛИН, 2025 оны хоёрдугаар сарын 17 /DW/. Бундестагийн ээлжит бус сонгууль болохоос долоо хоногийн өмнө буюу өнгөрсөн ням гарагт канцлерт өрсөлдөж буй дөрвөн нэр дэвшигч телевизээр мэтгэлцлээ.
Германы түүхэнд анх удаагаа дөрвөн нэр дэвшигч оролцсон das Quadrell /Дөрвийн халз тулаан/ мэтгэлцээн хоёр цагийн турш үргэлжилж, түүнд Германы Социал-демократ намаас нэр дэвшигч Олаф Шольц, Христийн ардчилсан холбоо нам/Христийн нийгмийн холбоо намын эвслээс нэр дэвшигч Фридрих Мерц, хэт барууны “Германы төлөөх өөр сонголт” намаас нэр дэвшигч Алис Вайдел, “90-ийн холбоо”/Ногоон намын эвслээс нэр дэвшигч Роберт Хабек нар оролцож байр сууриа илэрхийллээ.
Анхаарлын төв дэх Альтернатив сонголт нам
А.Вайделийн хувьд, тэрбээр анх удаа өрсөлдөгчидтэйгээ нүүр тулан уулзаж мэтгэлцэхдээ “улс оронд үүссэн бүх хүндрэл бэрхшээл нь тэдний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй” гэдгийг хэлэв. Өөрийнх нь намыг национал-социалистуудтай адилтгаж байгаа нь олон сая сонгогчдыг доромжилж буй хэрэг гэдгийг Вайдел сануулан дурдсан бол Ф.Мерц хэлэхдээ, манай эвсэл хэт барууны үзэлт “Германы төлөөх өөр сонголт” намтай хамтран ажиллахгүй гэлээ. О.Шольц мэдэгдэхдээ “национал-социализмаас сургамж авч, хэт барууныхантай хамтрахгүй байх нь Германы хувьд уламжлал мөн” гэдгийг дурдав.
Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хурлын үеэр АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс “Германы төлөөх өөр сонголт” намыг дэмжсэн агуулгатай үг хэлснийг Р.Хабек, Ф.Мерц нар шүүмжилсэн байна.
Орос, Украины асуудал
Шольц, Мерц, Хабек нар мэдэгдэхдээ, АНУ, ОХУ хоёр Украинд энх тайвныг тогтоох гэрээг Киев, Европ хоёрын оролцоогүйгээр байгуулах ёсгүй гэлээ. Харин Вайдел “Д.Трампын засаг захиргаа Кремльтэй шууд хэлэлцээ хийх” гэж буйг дэмжжээ. Энэ байр сууринаасаа болж “Германы төлөөх өөр сонголт” нам гурван жилийн турш аймшигтайгаар доромжлуулсаар ирснийг тэрбээр хэлсэн байна.Москватай хэт ойрын холбоотой гэж Хабек тус намыг шүүмжилсэн бол хариуд нь Вайдел “манай нам Зүүн Европ ба Баруун Европтой маш сайн харилцаатай” гээд Украинд зэвсэг нийлүүлж байгаа учраас Оросын тал Германыг төвийг сахисан улс гэж үзэхгүй байна гэжээ. Мерц хариулахдаа “бид төвийг сахиагүй, бид Украины талд байгаа, бид өөрсдийн улс төрийн тогтолцоог хамгаалж байна” гэв.
Эдийн засаг ба цагаачлал
Эдийн засгийн асуудлаар Шольц, Хабек нар хэт баячуудад ногдуулж буй татварыг нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Харин Мерц “дайны дараах Германы түүхэн дэх хамгийн ноцтой эдийн засгийн хямралыг үүсгэсэн” хэмээн тэднийг буруутгасан байна. Вайделийн хувьд, хүлэмжийн хийн татвар ба сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг хүчингүй болгохын төлөөх байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрбээр хэлэхдээ “Мерц Германы социал-демократ нам эсвэл Ногоон намтай хамтран улс орныг удирдах гэж байгаа учраас сонгуулийн өмнө өгч байсан амлалтуудаасаа ухрах нь ойлгомжтой” гэлээ. Сонгуулийн дараа Социал-демократ нам ба Ногоон намтай эвсэл байгуулах асуудлаар хэлэлцээ хийнэ хэмээн Мерц мэдэгдсэний сацуу ХАХ/ХНХ намуудын эвсэлтэй байр сууриа /тухайлбал, цагаачлалын асуудлаар/ ойртуулж чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр мөн Афганистаны цагаачдыг нутагт нь буцаахыг уриалсны хариуд Р.Хабек тус улсад Талибан бүлэглэл засгийн эрх барьж буйг санууллаа.
Forsa компаниас явуулсан санал асуулгын дүнд үндэслэн телевизийн n-tv суваг мэдээлснээр, Мерц мэтгэлцээнд ялсан хэмээн үзэгчдийн 32 хувь нь дүгнэсэн бол Шольц 25 хувийн, Вайдель, Хабек нар тус бүр 18 хувийн дэмжлэг авчээ.
Одоо дөрвөн нэр дэвшигч 17-ны орой телевизийн ARD сувгийн Wahlarena хөтөлбөрт оролцож, иргэдийн асуултуудад хариулна. 19-ний өдөр Welt TV сувгаар явагдах мэтгэлцээнд Шольц, Мерц нар оролцох бол 20-нд болох мэтгэлцээнд Бундестагт суудалтай бүх намаас канцлерт нэр дэвшигчид оролцоно.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл13
Герман улсад 15 сая дүрвэгсэд цагаачид орогнож ихэнх нь иргэншил авсан байна. Хэрэв Бундестагийн сонгуулиар Германы төлөөх альтернатива нам олонхийн суудал авч Алис Вайдел Германы канцлер болохгүй бол Германд ямар ч аврал байхгүй. Бусад Христийн ардчилсан холбоо нам, Социал-демократ нам, Ногоон нам Герман улсыг Германчуудыг хэзээ ч бодохгүй Герман улсыг устгах болно. Альтернатива намаас бусад нам эвслүүд Герман улсыг устгах зорилготой байгаа.
Энчдо,Монголд бас нэг Трамп гараад иржээ!
Гөхшөөн чи Германд төрсөн бүүр нацианаль социалист байж магадгүй бичиж. Оросын дэмжигч болтой. Гэхдээ монголын эрх ашиг 1 бөгөөд фашист гарах нь бидэнд лав таатай биш.
Ил л гаргадаггүй болохоос германчууд бол бүгд национал социалистууд байдаг юм. Тэд үзэл бодлоо илэрхийлэхээсээ айдагтаа л гөлөн гөлөн гээд яявцгааж байдаг юм. Ардчилал гэж юм дэлхийд хаана ч байхгүй шүү дээ. Хэрвээ ардчилал гэж ярьж л байгаа бол тэр этгээд адгийн худалч новш гэсэн үг.
Эмээ уу,,,дебыль ээ,,,
Адольф Гитлер яагаад жүүд хүмүүсийг үзэн яддаг байсан бэ? Гитлерийн засаглалын үед нийт зургаан сая орчим жүүд үндэстэн амиа алдсан юм. Энэ нь европ тивд байгаа жүүдүүдийн наян найман хувь бөгөөд тэднийг барьж хорин тамлан зовоож алдаг байв. Жүүдүүд гэж хэн бэ? Ямар утга учиртай хүмүүс байв. Яагаад Гитлер жүүдүүдийг хоморголон алах болсон бэ гэдэг асуултууд ар араасаа гарч ирнэ. Манай эриний нэгдүгээр зууны сүүлээр Ромын эзэнт гүрэн Израилийн нутагт цөмрөн орж ирээд эзлэн авсан олон жүүд хүн дайны хөлд үрэгдэж, үлдсэн хэсэг нь газар нутгаасаа дүрвэн гарчээ. Арван есдүгээр зууны сүүлчээр жүүдүүд Германд асар их эрх мэдэлтэй болсон байна. Урлаг уран сайхан шинжлэх ухаан утга зохиол банк санхүү улс төр. Жүүдүүд Германд мандаж байлаа.
Дэлхийн нэгдүгээр дайны үед Европын жүүдүүд асар их баяжсан тэд Лондон Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрээс дайнаар далимдуулан асар их мөнгө босгож мөн Герман Франц АНУ Их Британид байдаг жүүд эзэддээ зэвсэг оёдлын үйлдвэрүүд дайны үед ашиг их олж эзэд нь баяждаг байв. Европын олон ч банкууд жүүд эзэдтэй байсан бөгөөд дайныг ашиглан мөнгө угаах тохиолдол их байдаг байв. Дайн дууссаны дараа хамгийн аз жаргалтай хүмүүс нь жүүдүүд байсан гэж үздэг. Бусад улсуудын хүч суларсан байхад харин жүүдүүдийн байдал тэс өөр байв. Жүүдүүд улс улсынхаа засгийн газарт мөнгө хандив өгч эдийн засгаа сэргээхийн оронд харин ч улам бүр баяжих гэж улайрч байна хэмээн хүмүүс ихэд дургүйцэх болсон байдаг. Энэ бүх нөхцөлөөр жүүд хүнийг үзэн ядах шалтгааныг бий болгожээ.
жүүдүүд орос украйны дайнаар их баяжсан тэд ёвроп америк жүүдүүдийн гарт орсон
Европ тивийн улсуудад жүүдүүдэд атаархах хорсох үзэн ядах хүмүүсийн гал асар их байсан бөгөөд Гитлер харин тэр галыг улам бүр дэвэргэж өгсөн юм. Гитлер жүүдүүдийг үзэн ядах хувийн шалтгаан байсан. Гитлерийн эмэг эх нь жүүд баян айлд угааж цэвэрлэх ажил хийдэг байсан ба тэрээр жүүд айлд зарцлагдаж байхдаа Гитлерийн амыг тагласан үүнээс үндэслэн зарим түүхчид Гитлерийг жүүд гаралтай үзэх нь бий. Гитлер хүүхэд байхдаа жүүд хүнд зодуулж шарх авсан ба энэ сорви нь нуруун дээр нь байдаг. Энэ талаараа тэрээр миний тэмцэл номондоо бичсэн байдаг. Гитлерийн ээж хүнд өвчин тусаад үхлүүд хэвтэж байхад жүүд эмч нар мөнгөгүй гэх шалтгаанаар эмчлээгүй бөгөөд тэр цагаас хойш Гитлер ээжийнхээ үхэлд жүүдүүдийг буруутгах болжээ.
Бас нэгэн үндэслэл байдаг нь Гитлер австрийн венийн их сургуульд уран баримлын ангид элсэн орох гэж байсан тэр үед жүүд гаралтай нэгэн бүсгүйтэй янаг амрагийн харилцаатай болсон. Улмаар Гитлер тэмбүү өнгөний өвчин туссан. Энэ нь түүний сэтгэцэд ихээхэн нөлөөлж тэрээр цочмог ууртай болсон. Тэрээр энэ талаараа миний тэмцэл номондоо бүхэл бүтэн арван гурван хуудас бичсэн байна. Гитлер бичихдээ тэмбүү бол жүүд хүмүүсийн өвчин. Тэд энэ өвчнөөр манай ард түмнийг эсгүүр сонжуургүй бузарлаж байна. Германы ард түмний эрүүл амьдрах гол үндэс нь жүүдүүдийг устгаж энэ өвчнөөс салах юм гэжээ. Гитлер засгийн эрхэнд гарах үед Германд таван зуун мянган орчим жүүдүүд байсан ба түүний дотор алдартай эрдэмтэд урлагийнхан банкны захирлууд байсан.
Тэр үед жүүдүүд Германы аж үйлдвэрлэл төмөр зам банк санхүү бизнесийн салбарт асар их эрх мэдэлтэй байжээ. Засгийн эрхэнд гармагцаа Гитлер тэдний эсрэг арга хэмжээ авч эхэлсэн байна. Гитлерийн хувьд жүүд эхнэр нөхөртэй аав ээжтэй эмээ өвөөтэй Герман хүмүүс хүртэл жүүдүүдийн тоонд орно гэж тэрээр үздэг. 1938 оны гурван сард Германы арми Австрийг эзлэн авахад тэнд байсан дөрвөн зуун тавин мянга орчим жүүд хүмүүс баригджээ. 1943 он гэхэд Освенцимийн хорих газарт хоёр сая таван зуун мянган орчим жүүдүүдийг хороосон юм.
үе үе хөрөнгөтнүүдийн эсрэг хувьсгал хийж байхгүй бол дарлагч дарлагдагч мөлжигч мөлжигдөгч ихсэж цэвэр үндэстэн үгүй болно марксын хувьсгал үндэстэй юм
Европ тив бүхэлдээ,үүний дотор Герман улс, эдийн засгийн хүнд уналттай байна, Цахилгаан эрчим хүч, байгалийн хий, газрын тос гээд олон бүтээгдэхүүн АНУ ОХУ, хятад, энэтхэг бүр монгол зэрэг бусад улсаас 3-5 дахин үнэтэй байхад эдийн засаг нь урагшлах уу, Үйлдвэрүүд нь өрсөлдөх чадвараа алдаж дампуурч хаагдан, зарим нь гадаад рүү шилжиж ,ажилгүйдэл өсч,иргэдийн амьдрал хүндэрч байна л гээд байна,Украины дайн германд хэрэг болохгүй харин дарамт л болж байна,Хамгийн ойр хамгийн хямд түүхий эд нийлүүлдэг ОХУ-тай харилцаа холбоогоо хэвийн болгохоос нааш,Германы эдийн засаг сэргэхгүй,улам муудсаар л байх болов уу даа,Гэтэл орост дайсагнах бодлогыг дэмжигч намуудыг иргэдийн олонх нь дэмжээд байгаа нь сонин л юм, Бидэнтэй төстэй юм, Хоёр хөршдөө нүүрс зэс гээд жаахан юм гаргаж амьдарч байж,яг Украин шиг хоёр хөршөө үзэн ядна,