Гашуунсухайтын төсөлд гадаад талдаа “цэг” тавилаа
Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын асуудал өнгөрсөн 2024 оны сүүлч хавиас эхлээд Монголд улс төрийн “дайн” дэгдээх шахсан. Тэгвэл энэ сарын 14-нд Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын гишүүд “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав. Ингэснээр Монголын улс төрийн хэдэн сар доргиосон энэ төслийн эргэн тойрон дахь эргэлзээ, тээнэгэлзэл, элдвийн хэл аманд лав гадаад талдаа “цэг” тавьчих шиг боллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа “Хоёр улсын Засгийн газар аливаа гуравдагч талыг оролцуулахгүйгээр гэрээ хийх боломж 2004 онд ч байсан. Энэ гэрээ 21 жилийн өмнө хийгдсэн бол Тавантолгойг тойрсон маргаан, царигийн мэтгэлцээн өрнөхгүйгээр Монгол Улс өнөөгийн үнэ цэнээр багадаа 31.5 тэрбум ам.долларын орлого олж, өнөөдрийн тулгамдсан дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байх байлаа. Хамтарсан Засгийн газар улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж, хувийн эрх ашигт боомилогдсон хөгжлийн мега төслүүдээ урагшлуулж, хурдтай хөгжлийн төлөө зориг гарган ард иргэдийнхээ язгуур эрх ашгийг дээдлэн ажиллах болно” гэсэн нь тухайн моментын үг лав биш байж таарав. Одоо УИХ үүнийг соёрхон батлах учиртай.
Ер нь бол, Засгийн газар болон “бусад талууд” нэгэнт ил тодорхой, нэлээд ширүүхэн “зодолдсон” юм. Ямартай ч хэлэлцээр зурагдлаа. Энэ нь “Төсөл хөдөллөө” гэсэн үг.
Тэгэхээр “Энэ хэлэлцээрт гарын үсэг зурах хүртэл дуугүй суусан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дараагийн алхам юу байх вэ” гэдэг хэн бүхэнд сонин байна.
О.Алтангэрэлд Ухаахудагийг авчрах “улс төрийн даалгавар” өгөв үү?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудыг Үндэсний баялгийн санд татна” гэдэг утга бүхий мэдэгдэл хийгээд алхмыг цөөнгүй хийсэн. Тиймээс Гашуунсухайт-Ганцмодны хилийн холболтын дараа яах нь сонин байгаад байгаа хэрэг л дээ.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийг гаргажээ. Уг захирамжид “Стратегийн ач холбоглол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөьшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудал, энэ талаар УИХ, Засгийн газрын өмнө гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, холбогдох санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсугай” гэжээ.
Ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ахалж, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.
Эндээс харвал, тэрээр Тавантолгойн бүлэг ордыг бүтэн болгох буюу Ухаахудагийн тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д нэгтгэн бүртгэх үйл ажиллагааг эхлүүлэв бололтой.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ухаахудагийг авах улс төрийн даалгаврыг үүгээр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлд өгчээ. Өмнө нь Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд байхдаа “Чайна энержи”-г, Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайд байхдаа нүүрсний хулгайг хариуцаж байсан. Л.Оюун-Эрдэнэ ч өөрөө “Эрдэнэтийн 49”-ийнхэнтэй тулж байв. Харин энэ удаад ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн улс төрийн чансааг шалгахуйц ажилд тохоожээ. Угтаа, Ухаахудагийг ард иргэдийн мэдэлд авах улс төрийн даалгавар О.Алтангэрэл сайдад ирэв. Тэрээр бас Хууль бус хөрөнгийг хураах хуулийг барьж авсан. Түүний хувьд Ухаахудаг дээр амжилттай ажиллавал дараагийн асуудлуудаа ч шийдвэрлэх том суурь тавигдана. Улстөрчийн амжилт тэгж л явдаг. Улс төрийн капитал ч бий болгоно. Одоо энэ танхимд л гэхэд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Чайна энержи”, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Орано”-г хариуцсан. Үр дүнд хүрчихсэн. Одоо ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн тухайд “Ухаахудагийн улс төрийн ТУЗ”-ийг сөрж, тэр баялгийг ард түмэнд буцааж чадах уу, үгүй юу гэдэг томоохон сорилт руу орж байна.
Гурван улсын Ерөнхий сайд Улаанбаатарт уулзах уу
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Гашуунсухайт-Ганцмодны хилийн холболтын хэлэлцээрт гарын үсэг зурах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чянтай хоёр удаа уулзжээ. Уулзалтын үеэр анхаарал татсан хэд хэдэн зүйл ярьжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газрын тэргүүн нарын гурвалсан уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулъя” гэсэн саналыг тавьжээ. Мөн тэрхүү уулзалтын үеэр Монгол Улсаар дамжин өнгөрөх хийн хоолойн төслийг эхлүүлэх саналтай байгаагаа хэлсэн байна. Түүний саналыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян хүлээж авчээ.
Хэрвээ Ерөнхий сайдын энэ саналыг ОХУ-ын ерөнхий сайд Михаил Владимирович Мишустин хүлээгээд авчихвал Монголд оч холбогдолтой нэлээд том үйл явдал болно. Товч хэлэхэд, гурван улсын эдийн засгийн коридор эхэлнэ. Монгол Улсын эрх ашиг бүхий бүх төслүүд нэг дор шийдэгдэнэ. Ингэх өндөр магадлалтай.
Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Ерөнхий сайд нар өнгөрсөн 2024 оны аравдугаар сарны 16-нд Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдааны үеэр уулзсан байдаг.
Тэр нь гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын анхны уулзалт болж байв. Тэд гурван улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог бодит ажил хэрэг болгох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Эдийн засгийн коридорын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг бодитоор хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлцгээж байсан юм.
Тэгэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван улсын хамтын ажиллагааг дэд бүтцээр харилцан холбох бүтээн байгуулалтыг бодитоор урагшлуулах, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг гурван талын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэх, эрчим хүчний реформын хүрээнд гурван тал хамтран ногоон, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг бий болгох төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, гурван улсын аялал жуулчлалын жишиг бүс байгуулах, улсын хил дамнасан цахим худалдааны платформыг бий болгох, боловсрол, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэг, гамшигтай тэмцэх зэрэг чиглэлд гурван тал илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах зэрэг саналыг дэвшүүлсэн. БНХАУ, ОХУ-ын Засгийн газрын тэргүүн нар Монгол Улсын Ерөнхий сайдын дэвшүүлсэн саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байдаг.
Эрчим хүчний экспорт, дэд бүтцийн төслүүдийн “бартер” хэрэгжих үү?
Мөн сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чянд Булангийн орнуудтай хамтарч хийх эрчим хүчний экспортыг санал болгожээ. Ерөнхий сайд Ли Чян үүнийг дэмжихээ илэрхийлсэн байна.
Түүнчлэн, нэн шаардлагатай дэд бүтэц, орон сууцжуулалтыг эрчим хүчний нүүрсээр бүтээгдэхүүн солилцож, нэг үгээр бартераар хийх саналыг бас тавьжээ. Ерөнхий сайд Ли Чян “Энэ тал дээр мөн л дэмжих боломжтой” гэсэн байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдтай долоо дахь удаагаа, тэр дундаа ерөнхий сайд Ли Чянтай тав дахь удаагаа уулзаж байгаа юм байна. Тэд эхлээд Эрдэнэбүрэнгийн УЦС, дараа нь Гашуунсухайт-Ганцмодны хилийн холболтыг шийдсэн. Одоо хийн хоолойн асуудал яригдахаар болж байна. Хамгийн гол нь Монгол Улсын Засгийн газар тогтвортой ажиллаж, Ерөнхий сайд уулзаад ярьсан зүйлээ ажил хэрэг болгож байгаа нь хоёр улсын харилцааг таатай байдлаар тэлэхэд бодитой нөлөө үзүүлж байгааг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян онцолжээ.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл54
Элбэгдорж 1915 оны хар гэрээний 💯 жилийн ойгоор гурвалсан уулзалтыг сэргээн бий болгосон. Энэ хүн өвлөн үргэлжлүүлэх нь дээ. Хөөрхий монголчуудаа.
Элбэгдоржийн дүү шиг л харагдаад бгаам даа. Ураны гэрээ хийтчхлээ. ЭТТ-оо Хятадуудтай хамтарчихлаа. Хужаа юм биш үү?
Uls ornoo hugjuulehed zorimog baih heregtei gedeg ni hediin notlogdson. Umnuh olon darga nar uuruu mungu olj bayjhad zoritoi bsan. Harin ene zaluu uls eh ornoo hugjuulehed ih hicheej bgaad bayrlaj bna. Amjilt husie.
Хийе гэсэнээ хийгээд зоригтой урагшил, хэрэгжвэл ирээдүй байгаа шүү
Zuv zuv zuv.....Chi chadnaaa zaluu mini.....
За ямартай ч ерөнхий сайдаар оролдох нь Монгол улсад онцгой хорлогчинтой явдал гэдэг нь тодорхой. Болж өгвөл энэ улсыг унагахчих санаатай Лодойсамбуу, түүний эзэн Элбэгдорж тэргүүтнүүдээс болгоомжлох цаг яалт ч үгүй ирсэн байна.
Монголын зоон дээр ялан дийлэх хувьтай хүү тодорч байна.
Залуу минь чам руу Ард түмний баялаг ашигт малтмалыг мэдээлэлд ойроороо хулгайлж өөрийн болгосон, зөвхөн өөрсдөө сайхан амьдарч байвал ард түмнээ тоглоом гэж боддог тонуулчид элдэв аргаар их дайрах байх шүү. Ард түмэн улсаа өөрчилж хөгжүүлэх залуу ерөнхий сайдыхаа талд шүү.
Болж байна Оюунэрдэнэд баяр хүргэе. Бүү шантраарай эргэн тойронд чинь хүний өөрийн олон дайсанууд хэл амаа биүүдээд гадна дотны эзэдийнхээ улс орныг хорлох даалгавар хүлээгээд сууж байгаа шүү. Уул уурхай нүүрсний ордуудын эзэдүүд энэ засгийн газарын шийдвэрийг эсэргүүцэж Лодойсамбуу, Баярмаа гэх мэтийн хөлсний хужаа нараар янз бүрийн өдөөн хатгалт хийнэ бүү тоо.
Зайлаа муу аалз оюуг-эрдэнэ Явж тэр бэрх тосгон руугаа зайл
чамайг хог гэх үү Эргүү амьтан
202.21.117.30 Чи өөрөө эргүү новш минь. Оюун-эрдэнийхээ боовыг долоогоод үх чи
Улс ороо хөгжүүлэх гэж,ард түмнийхээ амьдралыг сайжруулах гэж,хулгайч бүлэг дээрэмчдээс байгалийн баялгаа буцааж авах гэж хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж бгаа сайд шүү.Элбэг хулгайчийн үед шийдчихсэн бол аль эрт цэгцрэх байлаа.хулгайчуудын гар хөл болдог тэднээс санхүүждэг Лодой мэтийн хүмүүс е.сайдыг огцоруулах гэж эздийнхээ хүслийг биелүүлэх гэж мөн сандарч бна да.үнэн хэзээд ялна.амжилт хүсье Оюунэрдэнэд
Өөрсдөө ард түмний баялагаар хагартлаа баяжсан луйварчдыг хамгаалдаг гишүүдийг эргүүлэн татдаг хуультай болох хэрэгтэй. Тэгэхгүй бол Лодой мэтийн мөнгөнд дуртай гарууд улс орноо сүйтгэх нь.
Ер нь хүзүү хэт богинохон хүмүүс алсын бодолгүй их шуналтай байх юм. Элбэгдорж яалаа даа. Эрдэнэт үйлдвэрийг улс авч байхад харвах нь холгүй минчийж улайчихсан уурлаад л үсчээд байсан. Одоо чи барахгүй шүү ард түмэн чам шиг чиний бууны нохой болсон эмсээр тоглуулахгүй мэдэв үү.

Uls avlaa Tor avlaa geed Darhanii Tomorlogiin uildver shig bolgochihvol Yana.
Мэдээлэлд ойрxон улс луйвардчиxсан аягүй мууxай тээн, тийм ёс зүйгүй зүйл xийсэн улсын олсон орлогыг xурааж зоxиx шийтгэлийг нь олгоxгүйгээр юм өөрчлөгдөнө гэвэл зүгээр л зүүд. Одоо л xаръя!!!

Стратегийн ордуудаа улс авах хэрэгтэй. Тэгж байж улс хөгжиж Монгол хүмүүс үе үеэрээ сайхан амьдрах боломж үүснэ. Одоо бол хэдхэн хүмүүс сая сая жилээр хуримтлагдсан нийтийн баялагийг өөрийн болгочихоод бүтээн байгуулагч гэж өөртөө нэр өгчихөөд хэцүү л байна. Ер нь таван толгойг авсан бүлэглэлд ард түмнийг ядуу байлгах сонирхол их байна.
ДОТООДЫН ДАЙСАН БУЮУ ЗАРТАЙ ПОПУЛИЗМЧИН ХБАТТУЛГЫГ НЭН ДАРИУ ТОЛГОЙГ НЬ ТАСДАХГҮЙ БОЛ ИРГЭД АРДЫН ТОЛГОЙГ ТАСЛААД БАЙНА
энэ оюук өөрөө өөрийгөө магтсан баахан мессеж копи пейст хийгээд байгаа муу
Жижиг улсын том даргад амаргүй асуудал зөндөө л байгаа байлгүй. Ард түмнээ зөв ойлгоод авилгын сүлжээг тас татаж чадвал юм бүхэн аяндаа бүтэх зүгшрэх буй зээ. Монголын маань буян заяа ивээх байлгүй дээ.
Ерөнхийлөгч, ерөнхий сайд байсан хүмүүстэй хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Тэд яагаад хууль зөрчиж , бүлэглэлтэй хамтрах болов оо ? Тэд амалсан шигэн шударга байж чхдсан бол энэ бүлэглэл үүсэхгүй байх байсан.
Төр тогтвортой бүтээлч Ерөнхий сайдтай байх ямар сайхан юм бэ Новшнуудаас болж ард түмэн ядуурч амьдрал муудсан хэцүү үеийг амар жимэр давмаар л б а Оюук минь ард түмний зарцаа сайн хий амжилт
Это просто мёчтатёль из худона
Хятадыг дэмждэг хүнд итгэхгүй л байна.
Хятадыг дэмждэг хүнд итгэхгүй л байна.
Хятадыг дэмждэг хүнд итгэхгүй л байна.
Хятадыг дэмждэг хүнд итгэхгүй л байна.
Ухаа худгийг засагт, ард түмэнд а.ах ёстой, 100 хувь дэмжинэ Оюун эрдэнэ зөв сайн ажиллаж байна
зөв хө
Долоолт
Монголыг өөд нь татах хүү бий болсонд баярлаж байна аа!!Е/С хүү одоо ямар ч эсэргүүцэлтэй тулгарсан ухрах нүх байхгүй шүү АМЖИЛТ
Ниргэсэн хойно нь хашгирнаа гэж маш буруу юм бол олон боомт төмөр зам ёстой жинхэнэ майнингголиая болж ухсан нүх овоолсон шороо болно биз ээ монголчууд минь дээ хурдан л огцоруулж зайлуулсан нь дээр шүү та нар хараай
Төрд гай болсон зөвлөх чинь байсан Женкогоо төрөөс зайлуул. Тагжгар төвд чамд их гай болно доо.
Хужаа долоосон данх Монголыг хар хужаадаа зарчихаад ацны чинь хийн хоолой бороо орсны дараа цув немрех гэж лалрын хужаа алнаа чамайг
Эдгээр ажлыг дэмжиж ба.
Эдгээр ажлыг дэмжиж ба.