Хэрвээ Европын Холбоо /ЕХ/ Америкийн бараанд ногдуулсан гаалийн татвараа цуцлахгүй бол тус холбооноос нийлүүлж буй дарс, оргилуун дарс, виски болон бусад төрлийн согтууруулах ундаанд 200 хувийн татвар ногдуулна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа мэдэгджээ. Ингэхдээ тэрбээр Францаас нийлүүлдэг дарсыг онцолсон байна.
Үүний хариуд Францын Худалдааны сайд Лоран Сен-Мартен Х нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэхдээ “ЕХ сүрдүүлэгт автахгүй, манай улс үйлдвэрлэлийн салбараа хамгаалах болно, Трамп өөрийн дэгдээсэн дайныг улам хурцатгаж байна” гэжээ.
Түүнчлэн Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен хэлэхдээ, Европын Холбоо ашиг сонирхлоо хамгаалахын сацуу яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгааг дурдлаа. 3 дугаар сарын 12-нд шилжих шөнөөс эхлэн Канад, ЕХ болон бусад түнш орнуудаас АНУ-д нийлүүлж буй ган, хөнгөн цагаанд тогтоосон 25 хувийн татвар үйлчилж эхэлжээ. Үүний хариуд Америкийн жийнсэн хувцас, виски, мотоцикл зэрэг бараанд 4 дүгээр сарын 1-нээс татвар ногдуулж байгаагаа Европын Комисс мэдэгдсэн байна.
Тус комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгдэхдээ “Вашингтоны шийдвэр нь бизнес ба хэрэглэгчдэд хохирол учруулж, нийлүүлэлтийн сүлжээг алдагдуулж, эдийн засагт тодорхойгүй байдлыг үүсгэж, олон хүний ажлын байрыг эрсдэлд оруулна” гэлээ.
Үүний сацуу гарц шийдлийг олохын тулд АНУ-ын засаг захиргаатай хамтран ажиллаж, татваруудыг цуцлахад бэлэн байгаагаа Европын албаны хүмүүс илэрхийлжээ. Статистикийн Евростат байгууллагын мэдээлэлд дурдсанаар, 2024 онд ЕХ-оос АНУ-д 4,9 тэрбум еврогийн үнэ бүхий дарс экспортолсон нь тус холбооны дарсны нийт экспортын 29 хувь болж байна. Нийт дүнгээр ЕХ-ны дарсны экспортын 40 хувийг Франц улс эзэлдэг ажээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл12
Хөгшин Трампыг эцсийн эцэст Урсула гэдэг чуганц л чихдэж байранд нь тавих байх да хөөрхий !
HAHA
Тэр шулмасыг өөрийг нь чихдэж байранд тавих байх даа. 😂😂😂
ТРАМПЫН ТҮМЭН ЗӨВ !!! Ер нь тэгсэн тэгээгүй xориx xэрэгтэй, өөрсдөө дарсгүй биш калофорноор дүүрэн усан үзэм байxад. Дотоодийн заx зээлээ дэмжинэ гэдэг энэ л байx. Тэр xаа байгаа европоос юу нь ч мэдэгдэxгүй бөөн дарс авчирч юм унагааx гээд л, ер нь ард түмэн нь уxаалаг бол аваxаа байчих хэрэгтэй л юм байгаамш дээ.

Tiim sh dee mongolchuud hujaagaas yuch bitgii av morio unaad malaa mallaad baihad bolno amidraad l baina Hotin hymyyysiig hodoo hooj gargaad mal malluuh heregtei bygdiig ni 200 gaad honitoi bolgoh heregtei Utaanaas hol tsever agaart eryyl bolno Heden bayachuud ni hotdoo baig
Дональд Трамп ард түмнээ бодож европын согтууруулах ундаанд өндөр татвар оногдуулж байхад Монголын эрх баригчид хятадын чанар муутай хулхи спиртэнд өндөр татвар оногдуулж чадахгүй байгаагаас Монголд элэгний хорт хавдрын өвчлөл нас баралт ихэсч байна.
Трамп маш зөв юм xийж байна, ер нь машинд ч гэсэн 200% тавиx xэрэгтэй өөрсдөө xийж байж заавал герман машин унаx ямар шаардлага байна ард түмнээ ажилтай амьдралтай байлгая гэвэл, xудалдаж аваxаа л байчих xэрэгтэй ер нь ард түмний өөрсдийн уxамсрийн л асуудал уxамсарлаxгүй байгаа xойно ингэxээс яаxав.
200% бага байна, европууд европ нэрийн дор өртөг багатай хамаг муу дарс арxиа явуулж байгаа 400% болгоx хэрэгтэй
Манайх ч гэсэн оросын бараанд оросоос манай улсад тавьсан гаалийн татвартай ижил хувь хэмжээний татвар тавих нь ижил тэгш байх шударга ёсны зарчимд нийцнэ.
Зэрлэг капитализмыг туулсан америк