
Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын VII хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Туулын хурдны зам, Тойрог хурдны зам, Босоо тэнхлэгийн экспресс замын төсөл, Ногоон бүсийн гэр хорооллын өрх айл, орон сууцны дулаалга болон нийтийн тээврийн зарим төслийн талаар хэлэлцлээ.
Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэж цаашид төлөвлөлтийн нэгдсэн бодлогоор хөгжүүлэх зарчмыг Засгийн газар барьж байгаа. Энэ хүрээнд хурдны замуудыг барьж байгуулах бөгөөд тэдгээрийн нэг нь Босоо тэнхлэгийн экспресс зам юм. Төслийн талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан танилцууллаа. Босоо тэнхлэгийн экспресс зам нь зуслангийн бүсээс эхэлж Улаанбаатар хотын төвөөр дамжин Сэлбэ голын эрэг дагуу босоо тэнхлэгийн автозамын сүлжээ бий болгож, хотын хойд хэсгийг урд хэсэгтэй холбоно. Мөн Туулын хурдны зам болон Тойрог хурдны замтай огтлолцож, Хөшигийн хөндийрүү тавигдах туннел, Хүннү дагуул хоттой холбогдох гарц байхаар тооцоолжээ.
Төслийг хэрэгжүүлэхдээ газар чөлөөлөлт, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын бусад ажилтай уялдуулах нь зүйтэй гэдгийг хуралдаанд оролцогчид хэлж байлаа. Улаанбаатар хотыг хойноос урагш тэлэх нь хамгийн үр ашигтай гэсэн судалгаа, баримт байдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ судалгаа, мэргэжилтнүүдийн зөвлөгөөг одоогийн нөхцөл байдал, ирээдүйн бүтээн байгуулалт зэрэгтэй уялдуулан бүх талын тооцоог сайтар хийж тус төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Шуурхай штабын хуралдаанд Ногоон бүсийн гэр хорооллын өрх айл, орон сууцны дулаалгын талаар мөн танилцуулга хийсэн юм. Нийслэлийн ногоон бүсэд 10,141 өрх гэрт, 15,228 өрх орон сууцанд амьдарч байна. Эдгээр айл өрхийн гэр, орон сууцны дулаан алдалтыг багасгаснаар халаалтын зардлыг одоогийнхоос нь 2-3 дахин бууруулж, улмаар агаарын бохирдлыг бууруулахад ч хувь нэмэртэй гэдгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас танилцууллаа. Мөн 1960-1980 оны угсармал орон сууцнуудын дулаан алдагдлыг бууруулах шаардлагатайг дурдлаа.
Тус хуралдааны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн Б.Төгсжаргалынд очлоо. Тэднийх хийн түлшний зуух суурилуулаад долоо хонож буй ажээ. Нүүрс, үнстэй зууралдахгүй, цэвэрхэн, тохитой байхаас гадна гэрийн дулаан алдалтаа бүрэн шийдчихвэл бага зардлаар дулаан байх бүрэн боломжтой байна гэдгийг Б.Төгсжаргал ярилаа. Тус дүүргийн 30 гаруй айл өрх ийм зуухтай болжээ. Цаашид бусад дүүрэгт зорилтот бүсийн айл өрхийг хийн түлшинд хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөснөө нийслэлийн удирдлагууд энэ үеэр танилцууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “дулаан гэр”-ийн стандарт бий болгож, өртөг багатай, иргэдийн худалдан авах чадварт нийцсэн дулаалгын технологи, материалуудыг олон нийтэд танилцуулах нь зүйтэй гэдгийг хэллээ.
Мөн Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх томоохон төсөл, арга хэмжээнүүдийн явцыг эрчимжүүлж, уялдаа холбоотой, шуурхай ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шуурхай штабын гишүүдэд үүрэг болгоод агаарын бохирдол, түгжрэл зэрэг нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд энэ хавар, зуны турш тасралтгүй үргэлжлэх ёстойг анхаарууллаа.
Сэтгэгдэл16
zorigtoi ail yumaa
хөөрхийдөө МАНай МАНгарууд тулга тойрч суугаад тулга тойрсон юмаа яриад суух юм. Дэлхийн улс гүрнүүд технологи, хиймэл оюун ухаанаар өрсөлдөж сар, марсыг эрхшээж салхи татуулан урагшилж байхад энэ мангарууд 5 ханат дулаалах,пийшэн зуухаа яриад ,өнгөрснөө ярьж хойшоо харж ухраад л явж бна. тэмцдэггүй тэнэг ард түмнийг яаж л бол яаж доромжилж доош нь хийж зовоож тарчлааж болдог.
еронхий сайд маань ажил их, айл хэсч ядарчих бий дээ, гэр дулааллагын тусгай элчин сайд томилчих хэрэгтэй байгаа юм даа !!!!!!!!
Оюу толгойгоо НАТОгийн гишүүн улсын хулгайч Рио Тинтогоос буцааж авах цаг ирсэн. Өнөөдөр Рио Тинто Оюу толгойгоос мөлжиж олсон мөнгөөрөө Монгол улсыг устгах дэлхийн дайныг хийхээр НАТО бэлдэж байна. Иймд улс төрийн хувьд Монгол улс хатуу бодлого барьж ажиллах хэрэгцээ шаардлага Оюу толгой уурхай дээр үүсэж байгаа болно.
Ene door Oyu Tolgoi geee bicheed baigaa unen mal yumaa kkkk. Bichig useg arggui tailagdsan l bololtoi yum gehdee ternees taaash neg ikh hogjoogui yumaadaa
Dulaahan mongol Geriin ulamjilj risen standart bol 2 davhar esgii guree's. boding heever ashiglahaa bolisnoos hoish chanar ni muudaj siimhii bolson "bor esgii"-nii standartaa changa mere Tooniin hurdiig bituulj dulaalalgui salhiin hurd deer ni tavij Yadaj ugaartah ugehgui. Geriin hii deesh ee gedesnii hii dooshoo
Монголын цэрэг армийн чадвар хэр байгаа вэ. Дэлхий дахин ахин хуваагдаж дайн хийх гээд байхад Монгол улсыг яаж хамгаалах вэ.
Ukhasnaar garna.
Улаанбаатарчуудын салхин дээр байрлаж утаа ялгадсаар утаж бохирдуулж амьдарцгааж тэднийг дэвэргэж улс төр хийж мөнгө идсээр ямарч үр дүнгүй олон жилүүд өнгөрчээ. Гэвч гэр хороолол гамшиг үүсгэх голомт бол гэрийг зөөж өөр газарт тараан байрлуулж болно. Яг үнэндээ хашаа газраа зарж мөнгө олох гэсэн хүмүүсийн бөөгнөрөл улаанбаатарчуудыг тухгүй эрүүл бус амьдруулж байна. Ямар нэг үр дүнд хүрч чадахгүй байгаа та нарт зөвлөхөд зөвхөн барилга байшин барьсан хэсэгт Улаанбаатарын хил заагийг шинэчлэн тогтооход шийдэл харагдаж эхлэнэ
Нмбаатраа ! Найрмдлын зам 45 жил боллоо [172.68.93.134] a few seconds ago 24 оны намар эхлээд хаясан Орбит -Найрамдлын замыг эрхбиш дуусгана байгаа?? Орон нутгийн сонгууль угтаж шоү хийж бгаад санал авмагцаа хаяаад алга болсон шүү. Уг нь Нямбтор 12 жилийн өмнөөс л энэ замыг засна гэж шоү хийж УИХ-д 2 удаа гарсан даг. Одоо 34-р хорооны иргдээр онхолдуулж-тоглож ханасан бх аа
Gol ni oron stuutsaa barikh.
Эргүү П шүү. Энэ ерөнхий сайд кочегари
ӨВӨЛ ХИЧНЭЭН ДУЛААН ГЭР БАЙСАН Ч ГАЛГҮЙ ХӨЛДӨЖ ҮХНЭ БИЗДЭЭ. ОРОН СУУЦАНД ПАР БАЙХГҮЙ БОЛ ҮХНЭ БИЗДЭЭ. САРЫН 15-НД ДУЛААНАА ӨГӨХӨӨ БАЙДАГ БИЗДЭЭ. АЛБАН ГАЗАР ХАВАР 4 САРД ДУЛААН ЗОГСОХООР АЛБАН ХААГЧИД ДААРЧ БЭЭРЧ ЦАХИЛГАА Н ДУЛААЦУУЛАГЧ ДОР БҮРНЭЭ ХЭРЭГЛЭДЭГ БИЗдЭЭ. ГЭТЭЛ ӨВЛИЙН ХҮЙТЭНД ТЭР ГЭР ЧИНЬ ӨӨРӨӨ ХАЛАХ ИД ШИДТЭЙ ЮМ УУ. АРД ТҮМНИЙ АМЫГ ХААХ ЮМ ДААХӨӨРХИЙ АРД ОЛОН
ӨВӨЛ ХИЧНЭЭН ДУЛААН ГЭР БАЙСАН Ч ГАЛГҮЙ ХӨЛДӨЖ ҮХНЭ БИЗДЭЭ. ОРОН СУУЦАНД ПАР БАЙХГҮЙ БОЛ ҮХНЭ БИЗДЭЭ. 5 САРЫН 15-НД ДУЛААНАА ӨГӨХӨӨ БАЙДАГ БИЗДЭЭ. АЛБАН ГАЗАР ХАВАР 4 САРД ДУЛААН ЗОГСОХООР АЛБАН ХААГЧИД ДААРЧ БЭЭРЧ ЦАХИЛГАА Н ДУЛААЦУУЛАГЧ ДОР БҮРНЭЭ ХЭРЭГЛЭДЭГ БИЗдЭЭ. ГЭТЭЛ ӨВЛИЙН ХҮЙТЭНД ТЭР ГЭР ЧИНЬ ӨӨРӨӨ ХАЛАХ ИД ШИДТЭЙ ЮМ УУ. АРД ТҮМНИЙ АМЫГ ХААХ ЮМ ДААХӨӨРХИЙ АРД ОЛОН
Өв гахай
Татвар нэмэхийг хориглохын цаана авлигаа нуух оролдлого хийгдэх вий