
ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 17 /DW/. Киевийн холбоотон орнууд Украины дайныг дуусгахын тулд Орост шахалт үзүүлэхээр тохиролцсоноос хэдхэн цагийн дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярьжээ. М.Рубио, С.Лавров нар "Саудын Арабад саяхан хийсэн уулзалтын дараа хийх цаашдын алхмуудыг ярилцаж, АНУ, ОХУ-ын харилцааг сэргээх талаар үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцлоо" гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдсэн байна.
Үүнээс гадна, М.Рубио АНУ-ын Зэвсэгт хүчин Ираны дэмжлэгтэй хуситуудын эсрэг Йеменд цэргийн ажиллагаа эхлүүлсэн тухай С.Лавровт мэдэгдсэн гэж Төрийн департаментын төлөөлөгч Тэмми Брюс мэдээлжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, Америкийн талын санаачилгаар утсаар ярих үеэр С.Лавров хуситуудын эсрэг явуулж буй ажиллагааны үеэр "хүч хэрэглэхийг нэн даруй зогсоох шаардлагатайг" дурдаад, цус урсгахгүй байх шийдлийг олохын тулд улс төрийн яриа хэлэлцээ хийх нь бүх талд чухал болохыг онцолсон байна. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Европын Холбооны орнуудын удирдагчид болон НАТО-гийн төлөөлөгчид Их Британийн Ерөнхий сайд Кир Стармерын санаачилгаар цахимаар уулзаж, гал зогсоохыг зөвшөөрүүлэхийн тулд ОХУ-д "хамтын шахалт" үзүүлэхээр тохиролцжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Тэнэг Зомби чинь өөрснөө Украйнруу довтолж, цуст дайн өдүүлчээд одоо бас энх тайван гэж хуцдаг байна шүү ! Орос хүний толгой салтаан даа явдаг гэх хэлц үг яг үнэн юмаа !!!
Чамд бүр толгой ч байхгүй
Оросуудын тэнэглэлд эцэс төгсгөл байхгүй ээ. Оростой байлдаад байх шаардлагагүй эдийн засгийн хоригоо нэмж чангалахад Орос өөрөө нураад унана. Бүдүүлэг, хоцрогдсон, дээрэнгүй Оросын цаг дуусч байна ...
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00