
ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 30. /ТАСС/. Америкийн тамирчин Алиса Лю уран гулгалтын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүллээ.
Хоёр хөтөлбөрийн нийлбэр дүнгээр Лью 222,97 оноо авснаар дэлхийн аварга болсон бол Японы уран гулгагч Каори Сакамото (217,98), Монэ Тиба (215,24) нар мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. К.Сакамото өмнөх гурван ДАШТ-д түрүүлж байжээ.
А.Лью 2006 оноос хойш ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд түрүүлсэн Америкийн анхны уран гулгагч болж байгаа бөгөөд тухайн үед Кимми Мейсснер дэлхийн аварга болж байв. Түүнчлэн 2000 он гарснаас хойш Мишель Кван /2001, 2003/ хоёр удаа аваргалж байжээ.
А.Лью өдгөө 19 настай бөгөөд 2019 онд 13 настайдаа АНУ-ын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, хамгийн залуу аваргаар тодорч байв. Тэрбээр Бээжингийн Олимпод 6 дугаар байр эзэлснийхээ дараа зодог тайлах тухайгаа мэдэгдсэн юм. Харин 2024 оны гуравдугаар сард мөсөн талбайдаа эргэн ирж байгаагаа зарлаж, 2025 оны АНУ-ын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ.
Энэ оны ДАШТ өнөөдөр дуусах бөгөөд уран гулгагчдад 2026 оны өвлийн Олимпын эрх олгох юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл1
Орос охидууд байхгүй сэмхийгээр аварга болох амтгүй.