sonin.mn

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 4 жилийнхээ босгыг даваад хоёр дахь сардаа явж байна. Үүнтэй холбогдуулан мэдээллийн тэнцвэр хангах үүднээс украины Freeдом ТВ, украины цэргийн аналист Роман Свитан, украины сэтгүүлч Даша Счастливая, украины политолог Кирилл Сазонов, Европын Парламентын депутатын ярьсан зэргээс орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно. Бүтэн гурван жил байлдчихаад, Украиныг нацизмаас нь салгана, Украиныг цэрэггүй улс болгоно гэсэн зорилгынхоо ядаж 1%-ийг ч биелүүлээгүй, тэгсэн мөртлөө бараг нэг сая цэргээ алуулж шархдуулж, мэргэжлийн армийнхаа ноён нурууг хугалуулчихаад Путин дахиад л нөгөө улигт үгээ хэлж сууна. “Bсе идет по плану!” (хөрвүүлбээс Бүх ажил төлөвлөсний дагуу явж байна!)–Кремлийн пропаганда амаараа, цаасан дээр аль хэдийнээ Украинаа ялчихсан. Начир дээрээ–хүснэгтээс үзнэ үү.


Трампын тэнэглэл Европыг холбоотны тооноосоо хасах хүртэл дампууралд америкчуудыг хүргэж мэднэ. Үүнтэй холбогдуулан европчууд шал өөр хөзөр гарган тоглож эхэллээ. “Европын Холбооны орнуудад 450 сая хүн ард аж төрдөг бөгөөд бид 340 сая америкчуудаас хамааралтай байж болохгүй. Тэгээд бүр 140 сая оркуудаас өөрсдийгөө хамгаалах гэж АНУ-ыг харж суух хэрэггүй, тэгж ярьвал 38 сая украинчуудыг 140 сая орк ялж чадахгүй байгаа шүү дээ. Иймд Европоо хамгаалахын төлөөх хариуцлагыг өөртөө авах цаг ирлээ” хэмээн Европын Парламентын нэг депутат ярьжээ. Яг үнэн л дээ. Трамп хожим амаа барих байх.

 

Дайсан, дайсны холбоотон гэж үзсэн улс орон болгон руугаа Орос хонзогнон олон жил гибрид дайн явуулдаг. Фронт, галын шугам гэж байхгүй, тиймдээ ч ХБНГУ-ын Засгийн газрын шинэ тэргүүн энэ тухай байнга сэрэмжлүүлэн хэлж ярьж, анхааруулж, европчуудыг сонор сэрэмжтэй байхыг уриалдаг.

 

Орос нь дайсан гэж үзсэн улсуудынхаа эсрэг олон үе шаттай гибрид атак хэрэглэдэг. Энэ тухай украины цэргийн сайтад Украины жишээн дээрээс дүгнэн бичсэнээс дор хөрвүүлнэ. Гэхдээ тэр 4-т бичигдээгүй олон үйлдлийг захаас аван нэрлэж болно. Жишээ нь дайсан гэж үзсэн улс орнуудаа хамгийн түрүүн фашист, нацист гэсэн шошготой болгох; төр засаг, эрх баригчдыг нь хууль ёсны бус гэж зарлах (устгавал таарах); хил рүү нь мусульман голдуу цагаач дүрвэгсдийг илгээх, хил давуулах, хилийн аюулгүй байдлыг нь эвдэх; хий, нефть, эрчим хүч, худаллдааны өндөр тарифаар дарамтлах; орос хэл, орос соёлоороо эзэмдэх, социализмыг нь байнга санагалзуулах гэх мэт.


Украин дээр хэрэгжүүлэх гэсэн “4 фаза” гэдэг нь:

 

  1. Эхлээд хэвлэл мэдээллийн ил суваг, дараа нь нийгмийн сошиал сүлжээнд хуурамч мэдээлэл тасралтгүй тараана. Ингэснээр тухайн улсын хүн амыг талцуулан хагална, нийгэмд тогтворгүй байдал дэвэргэнэ. Тэгснээ кибер атак хийнэ.
  2. Оросын цэргийг хил рүү нь аажмаар татаж бөөгнөрүүлнэ. Хил дээр цэргээ бөөгнөрүүлэхийн хамт Орос нь өмнөх эхний үе шатны ажиллагаагаа бүр даамжруулна, кибер атакаа тасралтгүй хийнэ, сансрын хиймэл дагуулуудыг жагсаалаас гаргана, атомын цахилгаан станцыг нь онилон атаклана.
  3. Дайсан улсынхаа нутаг дэвсгэрт онилсон цохилтууд агаараас өгнө.
  4. Оросын цэрэг хил давж орж ирнэ, агаар, газар, усаар давшина гэжээ.

 

Энэхүү 4 фаза гэдэг нь 2014-2022 оныг яг санагдуулж байна. 2022 оны хоёрдугаар сарын тэр өдрүүдийг эргээд саная. Ганцхан хоногийн дотор армийн дэд бүтцээ бөмбөгдүүлж асар их хохирол амссан украинчууд шууд буугаад өгнө, тэр ч бүү хэл оросын чөлөөлөгчдийг угтахаар цэцэг, талх давсаа бэлтгэсэн, үндэсний хувцастайгаа гудамжинд гарч бүжнэ гэсэн оросын тооцоо шууд нурсан.


Украин нь хүнд зэвсэггүй болсон ч иргэддээ буу тараагаад молотов коктейл, АК хоёроос өөр зэвсэггүй дэлхийн II армийн эсрэг нүцгэн гараараа босч байсныг бид харсан. Тэгэхэд ялагдаагүй украинчууд гурван жилийн дараа, яг одоо дэлхийн топ 10 армийн нэг болчихоод Орост ялагдана гэж байхгүй.


Зэр зэвсэг, байлдааны элдэв техникээс илүүтэй ард түмний эв нэгдэл, зориг шийдвэр, үнэт зүйл бол дийлдэшгүй хүч юм гэдгийг Путин мэдрэхгүй өөрөө ч, өрөөлийг ч зовоон байна хэмээн украины ба олон улсын цэргийн шинжээчид дүгнэж байна. Роман Свитан, Даша Счастливая нарын харилцан ярилцлага байна. Фронт дээрхи тулалдаанаас илүүтэй том зураглалаар ярилцжээ. Украин руу 2022 онд довтолсон Оросын арми 170 мянгуулаа байсан, 200 мянга ч гэдэг. Тэр бол Оросын мэргэжлийн арми, ихэнхийг нь дорж хаяж 5 жил, бүр 10-15 жил бэлтгэсэн мэргэжлийн цэргийн маш том бүлэглэл (шилдгүүд) байсан ба 2024 он гэхэд тэд бүрэн бүрэлдэхүүнээрээ урсгал-устгалд орж дууссан. Одоо Оросын арми мэргэжлийн цэрэггүй, зөвхөн хүний олноор, галын хүчний нягтралын давуугаар л илүүрхэж байна. Гэхдээ Путины хүссэн шиг Украины зэвсэгт хүчнийг ялж хэзээ ч чадахгүй болсон.


Одоогийн нэг онцлог нь 2024 оноос хэвшчих шиг боллоо. ОХУ-ын агаарын хил маш задгай, онгорхой цоорхой ихтэй, тийм учраас нэг амьсгаагаар 200 беспилотник оросын “агаарын цайз”-ыг нэвтлээд ОХУ руу дуртай газар руугаа атаклаж чадаж байна. Энгельсийн стратегийн нисэх хүчний аэродром хумхын тоос болоход тун ойртсон.


Стратегийн хүнд бөмбөгдөгч онгоц шатаж байна. ФАБ, КАБ, далавчит пуужингийн складууд хэдэн өдрөөр шатаж, дэлбэрч тэсэрч, оросууд үгээ хэлж шогширч байгаа бичлэг YouТube-д дүүрэн. Энгельс хотын баазад Х-555, Х-101 далавчит пуужингууд дэлбэрч, дуусахад дөхсөн. Тэдгээрийг Ту-95, Ту-160-д цэнэглээд дайнд оруулдаг бол одоо тэгж чадах эсэх нь эргэлзээтэй боллоо. Кубаньд юу болов? Нефтийн “Кавказская” хэмээх том үйлдвэр–бааз хэд хоног шатав. Орост эзлэгдсэн Крымд оросын объектууд өдөр алгасахгүй халдлагад өртөж байна. Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүд, далайн хөлөг онгоцууд, нисдэг тэргүүд цуваагаараа жагсаалаас гарав. Радиолокацын 13 станц (РЛС), түүний дотор 1Л125 “Ниобий-СВ”, “Небо-СВ”, БРЛС “Мыс” гээд нэрлэж болно. Оросын Белгород муж ноднингийн Курскийн хувь заяаг давтана гэж Свитан ярив.


Кирилл Сазоновын ярьснаар Орос нь Донбасст маш их хохирол амсан байна. Оросын арми амьтай голтой, эрхбиш араасаа “амьд хүн”-ий нөхөн хангалт хийлгээд тэсвэр заан байлдаж байх шиг. Фронтын янз бүрийн хэсгүүдийн байдлыг YouTube сувгаас үзэхэд шөнийн цагт Орос нь Киев, Запорож, Кировоград, Сума хот руу агаараас дайрч чадаж байна. Тэр үнэн. Гэхдээ энэ нь Орост ялалт авчрахгүй, харин тэдний цөхрөл нэмэгдлээ гэдгийн нотолгоо болно. Ялж байна гэж өөрийгөө хуурах боломж Орост өөрөөр байхгүй. Үүнийгээ бүтэн сарын турш оросууддаа “Давшиж байна, Орост ялах хөзөр байна, харин Украинд хөзөр дууссан” гэж сурталдах боловч үнэндээ ирээдүй хэтийн төлөв гэж Орост алга хэмээн Сазонов тэмдэглэв.


2025 оны эхний улирлын дүнгээр бол 2022 онд Украинд алуулж шархдуулснаасаа их цэргээ алджээ. Бүхэл бүтэн 2022 оны 10 сарын гарангийн хохирлоос 2025 оны эхний гурван сарын хохирол давж гарчээ.

 

Курскэд украины цэргийг бүслээд авлаа, устгаж байна гэдэг санаанаас зохиосон үлгэр бол Америкийн тагнуулын мэдээллээр няцаагдсан, энд ямар ч бүслэлт хийгдээгүй, оросууд зүгээр л худлаа ярьж байна, Путинээ хуурч байна, Путин нь оросуудаа хуурч байна хэмээн Сазонов хэлэв. Купянск, Лиманы чиглэлд оросууд эргэлзээтэй “тактикийн ялалт” байгуулсан. Купянскт нь тэднийг занга хүлээж байна, Харьковщинад амжилт гэж оросуудад бүр ч байхгүй. Запорож, Донбасст дан бүтэлгүйтэл, сүйрэл. Запорожийн чиглэлд Орос амжилтгүй байлдсан, давшилт нь 200 метрт урагшлах гэж хоёр удаа амсхийсэн, тактикийн үр дүн алга. Оросуудын хувьд хамгийн хүнд тулгаралт Донецкийн чиглэлд байна. Курскээс нэмэлт хүч ирэхийг хүлээсэн байдалтай, оросын 8-р арми Торецк, Часов Яр руу давших гэж сүйрсэн жишээ байна. “Манай хөвгүүд, манай дайчид тэднийг яаж л бол яаж шилж онилж шоглож устгаж чадаж байна” хэмээн Сазонов хэлээд Оросын арми амьсгал хураахад дөхлөө, давшсан ялсан гэдэг нь бодит байдал дээр байхгүй, олзлогдсон орос цэргүүдийн дотор “50 плюс” насныхан (50-иас дээш насны) голлож байгаагаар бол оросын арми харин ч хурдан нурж унахын дохио, санаснаас хурдан унах нь байна, дахиад намар болно, өвөл ойртоно, тэр үед яах бол гэж ярьжээ. 

 

“Оросыг ялах боломжгүй, Украин ямар ч шаансгүй” гэх тархиныхаа түгжээсээс бид гарах хэрэгтэй. Хэрэв тийм байсан бол Украин аль хэдийнээ ялагдчихсан байх ёстой. Гэтэл одоо ямар байна?–хэмээн германы нэг улс төрч хэвлэлд ярьжээ!

 

Дэлхийн нэгдүгээр дайны үеийн Оросын армийн түүх дахин бичигдэж эхэлжээ. Оросын 36-р бригадын цэргүүд дарга, штабын дарга нараа буудан алжээ. Оросын Z-канал сувгаар өөрсдийнх нь төлөөлөгч ярихдаа: Лениний ёрлосон түүх давтагдаж, орос цэргүүд Украины эсрэг биш, харин Путин болон түүний дэглэмийн эсрэг босч, авч хаях цаг боллоо гэжээ. 2023 намраас “Зөвхөн давш!” гэсэн хатуу тушаал Кремлиэс буулгадаг болсон, давшуулах дайн нь үхэл хорогдол, хохирол асар ихээр дагуулдаг, цэргийн сахилга, командлагчдын харгислал явж өгсөн, тэгвэл одоо цэргүүд нь дарга нараа цаазлаад эхэлж. Удахгүй Цэргийн шударга шүүх фронт дээр ажиллаад эхэлбэл? Тун ноцтой ёо!


Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь