
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Бүгд найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-тай хамтран "Монгол Улсын Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх нь" төслийг 2023-2025 онд хэрэгжүүлж байна. Төслийн гол зорилго нь төрийн албаны шинэтгэлийг дэмжих чиглэлд төрийн албаны гүйцэтгэлийн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, төрийн албан хаагчдыг чадавхжуулах юм.
Өнөөдөр (2025.04.04) дээрх төслийн хүрээнд хэрэгжүүлсэн "Монгол Улсын төрийн албаны хүний нөөцийн удирдлагын тогтолцоог сайжруулах арга зам", "Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх нь", "Төрийн албаны удирдах албан хаагчийн ур чадварыг бэхжүүлэх нь" тайлангуудыг “Чингис хааны музей”-д хэлэлцэв. Эдгээр зөвлөх үйлчилгээний тайлангаас БНСУ-ын төрийн албаны шинэчлэл, хөгжлийн сайн туршлагыг судалж, Монгол Улсын төрийн албаны онцлог, цаашдын шинэчлэлд тохируулан зохистой түвшинд хүлээн авч, нэвтрүүлэх юм.
Төслийн хүрээнд төрийн албаны хүний нөөцийн удирдлагын тогтолцоо, чадавхыг бэхжүүлэх, удирдах ажилтнуудын манлайлал, удирдах чадварыг нэмэгдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчдын гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах, гүйцэтгэлийн удирдлагын цахим системийг хөгжүүлж, нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Арга хэмжээнд УИХ-ын зарим гишүүд, ЗГХЭГ-ын Дэд дарга Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Чой Жинь Вон, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, салбарын яамд, Засгийн газрын агентлагийн 200 гаруй албан хаагч оролцлоо.
Сэтгэгдэл4
за одоо ийм балай юмаа болио, баахан мөнгө дэмий үрээд, өөр юманд зарцуулаач
Хуцдаг нохойнууд шүү. МАН-ын бүдүүн данжаадууд хошногоддог баньд нараа шахаж томилохоос хойш.Дэмий балай юм донгосоцгоож улилдаад яахав..
Хятадыг дэмжсэн аливаа бизнесийг таслан зогсоо. Хил гаалийг чангалж татвараа нэм. Одоо энэ барилга барих гэж их мөнгө хэрэглэж байгааг таслаж хая. Монголын өр зээл таазандаа туллаа. Хятадуудыг монголоос явуул.
Монголд 1990 оноос хойш ЗГ, хот, аймаг, сум, дүүрэг, хорооны төрийн албанд шургалж, ард түмний татварын мөнгөнөөс цалинждаг ч зөвхөн эрх баригч намын эзэддээ үйлчлэн, улс орныг сүйрүүлж байдаг "шимэгчдийн том арми" бий болжээ. Төрийн албаны шимэгчид улам олуулаа болж томроод, тэр хэрээр улс орон улам сүйрч доройтоод л байдаг. Шимэгчид улс орныг хэрхэн сүйрүүлж байгааг ард түмэн хоорондоо ярьдаг ч юу ч хийж чаддаггүй. Ийм шимэгч нүсэр арми АНУ-д ч байдаг аж. Шимэгчдийн арми нь төрийн албыг утгыг нь алдуулж, "ардчилсан" гэх тодотголтой шунахай эзэддээ үйлчилж, ард түмнийг шим шүүсийг шавхан сорсоор энэ том гүрнийг доройтуулжээ. Тэдэнд 6 их наяд долларын төсөв зарцуулдаг аж.Тэгвэл Ерөнхийлөгч Трамп АНУ-ын төрийн албанд түүхэнд байгаагүй асар том цомхотгол хийн, шимэгчдийн үүр уурхай болсон уг нүсэр бүтцийг нураах ажлыг шуурхай эхлүүллээ. Трамп АНУ-ын төрийн албанд цомхотгол, их цэвэрлэгээ хийж, 2 их наяд доллар хэмнэх төрийн албаны бүтцийн өөрлөлт хийх ажиллагааг хэрэгжүүлэх шинэ