.jpg)
АН-ын ҮБХ-ы гишүүн Д.Мөнх-Эрдэнэ АН-ын Их хурлын өмнө сэтгүүлчдийн асуултад хариулав.
Энэ үеэрээ: "Нам гэдэг бол олон нийтэд нээлттэй ил тод байх ёстой. Тэгж байж намдаа итгэдэг байх ёстой.
Нам бол шилэн байх ёстой. Мөрийн хөтөлбөрөө ил тод ярьдаг байх ёстой.
Баярын хурал гээд жилд нэг удаа уулздаг биш ядаж улиралд нэг удаа хуралддаг байх ёстой.
Намынхаа үүд хаалгийг жирийн мянган мянган гишүүд болон ардчилсан үзэл баримтлалтай иргэдэд нээх ёстой. Ардчиллын төлөө намууд байвал нийлж нэгдэх хэрэгтэй.
Өнөөдөр Үндэсний бодлогын хорооны хурлыг бүтэн өдөр хийх хэрэгтэй. Харамсалтай нь ганцхан цагийн дотор Үндэсний бодлогын хорооны хурал нэртэй жүжиг зохион байгуулж байна.
Өнөөдөр энэ Соёлын төв өргөөнд 330 гаруй сумаас бүх сумын төлөөлөгчид ирлээ. Энэ хүмүүс чинь бас өөрсдийн үгээ хэлмээр байна.
Гэтэл эд нарыг үг хэлүүлэхгүй Хойд Солонгос шиг алга ташуулж байгаад тараачих гээд байна. Өнөөдөр одоо би ороод бүтэн өдөр хуралд, шөнөжингөө хуралд гэж хэлнэ. АН нээлттэй нам. Хэн нэгэн түр зуурын даргын нам биш.
Өнөөдөр АН МАН-тай хамтарсан гэж байгаа бол боловсон хүчний бодлогын хувьд манай намд эдийн засгийн ийм ийм эрдэмтэн доктор байна, энэ хүнийг энэ яаманд оруулж мэдлэг чадварыг нь улсдаа ашиглая, анагаах ухааны ийм ийм доктор байна, энийг засагт оруулж ингэж ашиглая гэж ярих ёстой.
Өнөөдөр тэгээд дээгүүрээ хамтарсан нэртэй дарга нарт таалагдсан ганц нэг хүн ажилтай байх шиг байна. Ерөнхийдөө манай нам МАН-д ажилд орчихоод байгаа. Хамтарна гэдэг бол нэг бол УИХ-ын даргаа, нэг бол Ерөнхий сайдаа авахыг хэлдэг.
Хамтрана гэхээр жишээ нь энэ үйлдвэрийн газруудад бүрэн эрхт төлөөлөгч гэсэн албан тушаалыг зохиомлоор бий болгож томилоод байна. Бүр хяналтын БЭТ гээд хачин албан тушаал бий болгочихож. Хяналтыг үндэсний аудиторууд хийдэг.
Үнэхээр хамтарсан юм бол Багануураа АН-д өг. МАН нь Шивээ-Овоогоо засагла. Эсвэл Эрдэнэт үйлдвэрээ МАН дангаараа хариуцаад яв. АН-д Дархан, Хөтөлөө өгчих. АН-ынхан менежментээ хийгээд явья. Ингэвэл хамаа алга.
Тэгэхгүй ингээд хатавчинд сууж байгаа юм шиг хөөрхий тойрон хүрээлсэн ганц нэг цүнх баригчдаа ажилд тавьдаг ийм байдлаар явмааргүй байна. Энэ мэтчилэн олон асуудлуудыг намын хурал дээр нээлттэй ярих ёстой.
АН-ын дарга Гантөмөр өнөөдөр генсекээрээ өөрийн халаасны ард түмэн хүлээн зөвшөөрөөгүй хэн ч биш нөхрийг томилсон. Энэ Ганнибал гэдэг хүн сонгуульд өрсөлдөөд гарч ирээгүй хүн.
Өөрөөр хэлбэл өвдөг шороодсон. Өвдөг шороодсон хүний хийморь лундаа гутранги байдаг. Тэгвэл давдаг ялдаг ийм генсектэй баймаар байна.
Энэ Үндэсний бодлогын хороонд өөр чадварлаг мундаг залуучууд зөндөө байгаа. Тэр утгаараа нам өөрөө байнга шинэчлэгдэж байх ёстой. Харин чадахгүй бол зайгаа тавьж өгөх ёстой.
Зарим нэг чадахгүй хүмүүс нь ажил аваад явсан. С.Эрдэнэ гээд хүн Баянгол дүүргээс сонгогдохоо байгаад эцэст нь намын нэрээр АНУ руу дэд консулаар явчихлаа. Мундаг хэл устай юм байх аа...
Тэгээд ийм л байдалтай байна. Гэхдээ би АН-ынхаа ирээдүйг өөдрөгөөр хардаг. Яагаад гэвэл ард түмэн АН-даа хайртай." гэв.
Ж.Бат
Сэтгэгдэл18
Идээчин уугаачин хүний үг байна даа ийм балай шахуу юмнуудыг яана даа
Ene baagii havriin shizo n hodoljee
Томиллоо энэ тэр яах вээ
Одоо хамтарлаа гээд сум аймгаар нь хувааж авхыгч арай хэлэхгүй байх шүү..Ард иргэдийг нам нэрээр хуваасан одоо аймаг сум руу орох нээ Битгий давар АН н иймэрхүү панз хийхдээ чадамгай болчихжээ
Одоо хамтарлаа гээд сум аймгаар нь хувааж авхыгч арай хэлэхгүй байх шүү..Ард иргэдийг нам нэрээр хуваасан одоо аймаг сум руу орох нээ Битгий давар АН н иймэрхүү панз хийхдээ чадамгай болчихжээ
Одоо хамтарлаа гээд сум аймгаар нь хувааж авхыгч арай хэлэхгүй байх шүү..Ард иргэдийг нам нэрээр хуваасан одоо аймаг сум руу орох нээ Битгий давар АН н иймэрхүү панз хийхдээ чадамгай болчихжээ
Яахаараа хатарсан засгийг хөрөнгө завших ШАЛТГААН болгож ойлгоод байдаг байнаа??? Дүү нь гэж бас нэг балай, их хурлын гишүүнээ хашиж дуусаад ялаа эдэлье ч гэх шиг солиороод л
Энэ малыг дахиад шоронд н шаа Овоо тэвээрчиж
Наад балай хэрүүлээ боливол яасан юм бэ?
Ганнибал бол мөнхэрдэнээс тохой илүү хүн. Маш зөв сонголт болсон. АН ийм гинисектэй байхад болж байна.
Гуйлагчин наймаачингийн сувьдаг санаа, өнөөгийн.улс төрчдийн муу хүмүүсийн нэг байна, феодол ухамсартай
Ёстой идээчин хүний үг
Би тэнд очиж идий гэж хэлээд бгаа ллр драк байна.
Энэ солиотыг дуутэй нь хамт хеегеед явуул
Iim setgel n eruul öwchtei medegdehgui hun bas ömnö konsul baisan gej bodohoor ichij uhmeer. Jarj helj baigaa n estoi ….
С.Эрдэнэ гээд хүн Баянгол дүүргээс сонгогдохоо байгаад эцэст нь намын нэрээр АНУ руу дэд консулаар явчихлаа. Мундаг хэл устай юм байх аа... Чи Хөх хот явахдаа ямар хэлтэй байсан
Чадамж бага манай улсын улс төр сөрж зогсох чадажийг дээшлүүлэх баймаар, хувааж идэх лав бишдээ. Хэн цанаа нь үүгээр үг хэлүүлээд байгаа бол... завхарсан...
Шаа муу хөгийн банди минь. Ардын нам пээ паа л гэж байна. Яг нарийндаа АН засаг барихаараа Монголыг сүйрүүлж, МАН арайхийж тэрийг нь засах гэж дахиад дөрвөн жил алддаг. Өнгөрсөн найман жилд бас ч гэж МАН засагласан тулдаа Монгол Улс цар тахлын ард гарсан шд. Яг тэр хөл хориотой үед АН яг өдийд засаглаж байсан бол Монгол минь сүйрэх байсан байх гэж би бодож байсан. Үнэндээ тэгэх л байсан. ОДоо эдийн засгийн орчин нь сйажраад овоо дөмөгхөн болод ирэнгүүт энэ мэт муу захын халтар гөлөг төрийн өмч рүү санаархаж байна гэдэг бол АН бүхэлдээ институтгүй, бодлогогүй, боловсон хүчингүй шувтарсан цагаан бумбандаа орсон гэдээ л харуулж байгаа юм. Ерөнхий сайдын бодлого бол АН-ыг засагт оруулдаг нь дунд, доод шатанд хяналт тавиад яваг, улстөржөөд гацаж талцсан олон том төслүүдээ хөдөлгөе, дан нэг нам засаглавал хэн ч байсан идэж, ууж дуусдаггүй юм байна гэдэг үүднээс л энэ гуйлгачингуудыг урьсан шд. Түүнээс биш ард түмэн бол Л.Оюунэрдэнийгээ бол намын лидер хүн гээд уухайлан дэмжсэн.