
Монгол Улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-014 анги, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, "Юү Эл И" ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Од групп, Зорчигч Тээвэр 1 ХХК, Эм Жи Өү Транс ХХК, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай үзүүрлэв.
Дөрөвт Увс аймгийн Ховд сумын харьяат, Сүлд спорт хороо, Хемон Констракшн ХХК, Увснуур дэвжээний бөх, улсын дархан аварга Н.Батсуурь, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Монтед Констракшн, Асиан Сити ХХК, Валькан групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарлаа.
Наймд улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Э.Даш, улсын начин Х.Цогтгэрэл нар үлдэв.
Тус барилдааны түрүү бөх 12 сая, үзүүр бөх 7 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 3 сая төгрөгийн бай шагнал, супер азтан автомашин гардсан юм.
Сэтгэгдэл4
сумын начин Гочоогийн нэрэмжит барилдаан удахгүй энэ 6 сард болно өргөнөөр оролцохыг урьж байна
Залуу бөх Доржийн ирээдүйд авах цолны мялаалгын барилдааныг шууд дамжуулан үзүүлнэ
Залуу бөх Доржийн ирээдүйд авах цолны мялаалгын барилдааныг шууд дамжуулан үзүүлнэ
Залуу бөх Доржийн ирээдүйд авах цолны мялаалгын барилдааныг шууд дамжуулан үзүүлнэ