
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах XXI тэмцээн"-ийг “MCU спорт комплекс”-д энэ бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 26-нд зохион байгуулахаар боллоо. НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Бүжгийн спортын холбоо хамтран зохион байгуулж буй уг тэмцээн нь монголын бүжгийн спортын тамирчид, дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн холбоо болон хамтлагуудын өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд хүргэх зорилготой. Мөн энэхүү тэмцээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүжгийн спортын клубийн тамирчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулиудын оюутнууд, төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагч оролцох боломжтой.
Тодруулбал, тэмцээн дараах үе шаттай болно.
- Хүүхэд нас /1/: 9 болон түүнээс доош нас
- Хүүхэд нас /2/: 10-11 нас
- Өсвөр нас /1/: 12-13 нас
- Өсвөр нас /2/: 14-15 нас
- Залуучууд: 16-18 нас
- Насанд хүрэгчид: 19-с дээш нас
- Сеньор: 35-с дээш нас
Тэмцээний ангилал тус бүрд финалистуудыг шалгаруулан медаль, өргөмжлөл гардуулна.
Сэтгэгдэл3
МАН-ынханд өөр хийх юм алга уу.. День Хао данжаад бөгсөө хөдөлгөн бандаганан бүжиглэх нь дээ.. Гамингийн бага дарга Фүүк ч бас ялгаагүй сармагчин царайлж татганана биз..
Чи Шархаднаас чөлөөгөөр гарсан юм уу,оргочихсон юм уу
Намайг Азаа гэдэг, намайг дэмжин 103 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн Канадын банкинд талархаж байгаагаа илэрхийлье. Би санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул Хятад дахь найзтайгаа холбоо барьж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг олон улсын банктай танилцсан. Канадын банкны цахим хаягийг надтай хуваалцсан найздаа бас баярлаж байна. Би info@ibcunit.com цахим шуудангаар дамжуулан 120,000 долларын тэтгэлэг авах хүсэлт гаргасан бөгөөд намайг гайхшруулж, 103,000 доллараар шагнуулсан. Энэ дэмжлэг миний санхүүгийн байдлыг ихээхэн сайжруулж, одоо би гэр бүлтэйгээ аз жаргалтай, тогтвортой байна. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарвал Канадын банктай info@ibcunit.com хаягаар холбогдож тусламж авах боломжтой. Бүх зүйлд баярлалаа.