Нийслэлийн Орон сууцны корпораци компаниас газрыг орон сууцаар солих төсөл хэрэгжүүлэх болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар, НОСК-ийн дэд захирал С.Дорждэрэм, НОСК-ийн Захиргаа санхүү, хуулийн хэлтсийн дарга П.Анхбаяр нар хийв. Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулан баталгаажуулах төслийн 19 байршил, нийслэлийн таван дэд төв нийт 24 байршилд 1216 га газрын 20477 нэгж талбарт амьдарч буй иргэд газраа орон сууцаар солих төсөлд хамрагдах боломжтой аж. Газар чөлөөлөлтийн ажлыг хийхдээ дээрх байршлуудад 4 га-аас багагүй газарт, иргэд 100 хувь санал нэгдэж, төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд газрыг орон сууцаар солих юм байна.
Нийслэлийн Орон сууц корпорацийн захирал Б.Сүхбаатар “Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилгоор орон сууцжуулах ажлыг шат дараатай хийж байна.
Газрыг орон сууцаар солих төслийн хүрээнд хамгийн багадаа 4 га талбарт газар чөлөөлөлт хийнэ. Учир нь тухайн талбарт орон сууцны хорооллоос гадна сургууль, цэцэрлэг, зам, авто зогсоолтой хотхон байх ёстой. 4 га газар дунджаар 90-100 иргэний өмч хэлбэртэй байгаа. Иргэд нэгдээд газраа орон сууцаар сольё гэсэн хүсэлт гаргасныг үндэслэн төслийг хэрэгжүүлнэ.
Нэг иргэний газар 40 сая төгрөгөөр үнэлэгдсэн ч 70 сая төгрөгийн орон сууц авах хүсэлтэй байгаа бол үлдэгдэл 30 сая төгрөгийг таван жилийн хугацаанд 8 хүртэлх хувийн хүүтэйгээр зээлд хамрагдан төлөх нөхцөлтэйгээр төсөлд хамруулах боломжтой” гэв.
Тухайн газар нь орон сууцны үнээс давсан тохиолдолд иргэнтэй гэрээ хийгээд 1-2 жилийн хугацаанд зөрүүг төлөх аж. Газраа чөлөөлсөн иргэдийн хувьд Буянт-Ухаа -II хорооллын ашиглалтад орсон орон сууцанд орох аж.
Газрын орон сууцаар солих байршлууд:
Сонгинохайрхан дүүрэг 7, 8, 9, 10, 28 дугаар хороо Баянхошуу дэд төв
Чингэлтэй дүүрэг 14, 18-р хороо, Сүхбаатар дүүрэг 14-р хороо Сэлбэ дэд төв,
Сүхбаатар дүүрэг 16, 17-р хороо Дамбадаржаа дэд төв,
Чингэлтэй дүүрэг 10, 11, 12, 13-р хороо Дэнжийн мянга дэд төв
Баянзүрх дүүрэг 9, 17, 19, 24-р хороо Шар хад дэд төв,
Сүхбаатар дүүрэг 9, 10, 11, 12-р хороо Орон сууцны 7-р хороолол,
Баянзүрх дүүрэг 2, 4-р хороо Мамба дацан ,
Баянзүрх дүүрэг 13, 14-р хороо орон сууцны 14-р хороолол,
Баянзүрх дүүрэг 12-р хороо Чулуун овооны тойргоос Хууль сахиулах их сургууль орчим,
Сонгинохайрхан дүүрэг 1, 2, 20-р хороо Цэргийн хотхон орчим А хэсэгчилсэн талбай,
Чингэлтэй дүүрэг 9, 10, 11-р хороо Дэнжийн мянга орчим В хэсэгчилсэн талбай, 39-р сургуулийн баруун хойд талд Г хэсэгчилсэн талбай багтаж байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл0
Үүн шиг худал мэдээлэл алга даа,газар чөлөөлж,орон сууцаар хангах ни сонгуулийн өмнөх үлгэр гэж мэдээрэй дээ,айл өрхүүдийг сонгуулидаа манангийн төлөө саналаа өгөөд орон сууцтай болоорой гэж шилний цаанаас чихэр долоохтой адил сонсогдож бна хөө

Орон сууц болгон утааны эх үүсгэвэр гэдгийг ойлгочих Монгол инженер байна уу.Утаанаас гадна орон сууц их төвлөрсөн газарын дуу чимээ,тоосролт ,цэвэрлэх байгууламжийн үнэр танар чинь бүгд агаарын бохирдолт
дэмжиж байна, эхлэл зөв арга нь буруу байна, иргэд нэгдэх л байх л даа, үр дүн маш бага, иргэд нэгдээд хүрээд ирнэ гээд хараад суух юм бол үлгэр болно, төрийн холбогдох байгууллага оролцож зохион байгуулж өгөх хэрэгтэй, гаргасан шийдвэрийнхээ араас нилээд хөөцөлдөж байж үр дүнд хүрнэ шүү дээ, газрын үнэ бага, орон сууцны үнэ өндөр байна, дүйцүүлэх, газрыг нь аваад шууд өр зээлгүй байранд оруулах, иргэнийг хохироож болохгүй, ер нь хөрс агаарын бохирдолтой орчинд хэн амьдрахыг хүсэх вэ дээ, тэгэхээр зөв зохион байгуулалт хэрэгтэй, заримдаа нийтийн эрх ашгийн төлөө төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй ш дээ, амжилт хүсье.

манайх ЧД 9-р хороо, иргэн хүн НОСК-д хандаж газраа орон сууцаар солих хүсэлт гаргаж болох уу
Mash zuv. Demjij bn
Энэ маш зөв ажлаа. Мөнхбаяр даргын үед нэг эхлээд зогсоочихсон.