Шинэ коронавирус COVID-19-ийн өвчлөлтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага 2020.01.06-ны өдрөөс хилийн хяналтыг чангатган, хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтэс өндөржүүлсэн байдалд ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолын дагуу энэ сарын 13-ны өдрөөс Мэргэжлийн хяналтын байгууллага бүрэн бүрэлдэхүүнээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, тусгай горимоор ажиллаж байна.
Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан МХЕГ-т “Шуурхай штаб”-ыг байгуулсан бөгөөд өнөөдөр мэргэжлийн хяналтын төв, орон нутгийн бүх нэгжийг хамруулан цахим шуурхай хуралдаан зохион байгуулан штабын бүрэлдэхүүн, ажиллах горим, төлөвлөгөө, эрсдэлийн үед ажиллах заавар зэрэг мэдээлэл хийж үүрэг даалгавар өглөө.
Мөн хариуцлагатай жижүүрийг томилон 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд гамшиг болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын албан хаагчдыг тухайн бүс, орон нутагт дайчлан ажиллуулах юм. Түүнчлэн ажилтан, албан хаагчдыг халдвараас сэргийлж, хувийн иж бүрэн хамгаалах хувцас, хэрэгслээр хангахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Сэтгэгдэл0
Гандан болоод бусад сүм, хийдүүдэд лам дээлт өгөр хувулүуудын хурж байгаа хурлуудыг бас таслан зогсоож, мухар сүсэгт идэгдэж, оюун ухаан нь бөхсөн мулгуу ардаа бас цар тахалаас хамгаалаарай цагдаа, мэргэжлийн хяналтынхаан. Төр, засгаас хориод байхад тэд санаатайгаар нэг газар олон хүн цуглуулах, бас санаатайгаар юу нь ч мэдэгдэхгүй үрэл тараана ч гэх шиг хорлон сүйтгэх ажиллагаагаа дэвэргэж, байгаа шүү!
Сдаагууд ажилаа хийхгүй яахын