НЬЮ-ЙОРК. /ABC/. Манай улс вакцины үр дүнтэй, аюулгүй байдлыг эн тэргүүнд тавих болно гэж АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн албаны сайд Алекс Азар мэдэгджээ.
“Хамгийн түрүүнд вакцин гарган авах нь бидний гол зорилго биш. Иргэддээ төдийгүй дэлхий дахинд зориулж аюулгүй, үр дүнтэй вакцин гарган авах нь бидний гол зорилго юм” хэмээн тэрбээр ОХУ-ын Эрүүл мэндийн яам дэлхийн анхных болох коронавирусний эсрэг вакциныг бүртгэсэн талаарх мэдээлэлд тайлбар өгөх үеэрээ мэдэгдсэн байна.
Үүний өмнө АНУ-ын ерөнхийлөгчийн ахлах зөвлөх мэдэгдэхдээ, АНУ вакцин гарган авахдаа Оросоос илүү нарийн стандартыг барих болно гэжээ. Энэхүү стандартуудыг АНУ-ын хүнс, эмийн бүтээгдэхүүний чанарт эрүүл ахуйн хяналт шалгалт хийдэг газар тогтоож байгаа ажээ.
Мягмар гарагийн өглөө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдээлэл хийх үеэрээ, Орос улс дэлхийд анх удаа коронавирусний эсрэг вакциныг улсын бүртгэлд бүртгэсэн гэдгийг зарлан мэдэгдсэн билээ. Уг вакцины эмнэлзүйн туршилтыг Ф.Гамалея-гийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн мэргэжилтнүүд 6-7 дугаар сард хийсэн байна. “Спутник V” гэж нэрлэгдсэн уг вакциныг В.Путиний охидын нэг нь өөр дээрээ туршжээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Вакцин гаргах гээд өрсөлдсөн ш дээ .Америк Хятадад худалдааны дайн зарлаад ялагдсан вирусээс олон хүнээ алдаад бас ялагдсан вакцин гаргаж авахаар өрсөлдсөн бас ялагдсан .Америкууд хэзээч дайнд ялж байгаагүй улс даа Тэгээд дэлхийн цагдаа номер нэг армитай ч гэх шиг хараал идсэн шар бөгснүүд
Buh huulindaa zahiragdaj ajilladag uls,enerengui bodlogotoi uls shuu dee
АНУ хэруул хийгээд , баахан иргэдээ алдаад сууж байхад ОХУ вакцин гаргаж чадлаа. Ийм л мундаг улс шуудээ. Онолын мэдлэгээр бол тасарсан шуу дээ угаасаа.
Medeej hereg oros yag daranguilagch oron shig aashilj tseejee deldehee urital bolgoloo.
Угаасаа гаргах боломж болох хөргөнгө мэрэгжилтэн үгүй учир ийм юм ярилгүйдээ
Америк ер нь бvх талаар номер 1 байж барахаа байснаа хvлээн зевшеерех хэцvv байгаа л даа!! Эхлээд том том юм зарлаад л байсан бздээ? Одоо болохоор vлгэрийн юм яриад л
Orosoos yamarch uls zahialj avahgui shuu dee.
Орос хятад хоёр нетийн тролуудаараа тархи угаах гэж оролдохоос өөр юмгүй болсон.Худалдааны дайн гээд хятад бол дахиж босохгүй гадныхан гарах гээд уралдаж байна.Вакцин бол 11 сард бодитой мэдээ гараасай гэж найдаж байна.Английн Оксфордын л вакцин байх даа.