ДАРХЛАА ГЭЖ ЧУХАМДАА ЮУ ВЭ?
ДАРХЛАА гэхээр ургамал, хүн амьтны бие организмыг гадаад орчны хөнөөлт довтолгооноос хамгаалдаг, нян бактери, вирусийг шууд устгалд оруулж байдаг дотоод бодис юмуу даа гэсэн ойлголт л хүмүүсийн тархинд зоолттой суусан байдаг. Эмнэл зүйн эмч нар, дархлаа судлаачид ч иймэрхүү л хариулт өгөх байх аа, нийтэд хэвшиж тогтсон ойлгомж нь ерөөсөө энэ л дээ. Оксфордын Их сургуулийн дархлаа судлаач эрдэмтэдийн ахалсан олон улсын баг, коронавирусийн халдвартай 2 сая өвчтөнд хийсэн нүсэр судалгаа, лабораторийн шинжилгээний хариу гарч, хөндлөнгийн экспертизийн дүгнэлтийн хамт ДЭМБ-д танилцуулагдлаа. Энэхүү материалын дүгнэлтийн хэсгүүд гэх нэлээд чухал үзэл баримтлал, баримт нотлогоо, үндсэн араг яс нь Оксфордын Их сургуулийн өөрийнх нь порталд тавигджээ. Уг танилцуулгын зарим концепци, дэлхийн тэргүүлэх эрдэмтдийн чихийг дэлдийлгэв. Жишээ нь, цусанд байдаг дархлаанаас гадуур хүний биеийн энд тэнд тэнэж явдаг "партизан цэргүүд", дайнд тусгай отряд шиг дайран орж, галзуу нохой шиг улайран тулалддаг гэж хэн ч бодсонгүй.Оксфордын Их сургуулийн эдэмтдийн нээлт, дэлхийгээрээ коронавирусийн өдөөсөн дайнд хүн төрөлхтөн ялалт байгуулж, аюулын ард гарч, яваандаа вирусээр цэргийн сургууль хийн наадах ирээдүй мөдхөн, зүгээр л цаг хугацааны асуудал юм байна гэсэн сүүмэн итгэлийг төрүүлж урам зоригийг сэргээлээ. Коронавирус халдвар дэгдэж, дэлхийг бүхэлд нь эзэгнэх ялдамд замбуулинд мөнгөнөөс чухал юм байдаг юм шүү гэдгийг хүн төрөлхтөнд мэдрүүлэн, эдийн засгийн галзуурсан өрсөлдөөн тийм чухал уу, эсвэл амьд орших нь чухал юмуу гэсэн ультиматум асуултыг шууд тулгав. Олон ч юмыг ойлгууллаа. Энэ утгаараа "ноён вирус" танд баярлалаа гэж л хэлье.
ДАРХЛАА гэж яг үнэн хэрэгтээ юу юм бэ? Хамгаалалтын объектоо яагаад тавиад туучихав? Коронавирустэй садарлан нийлэгжсэн гэдэг нь яг үнэн юм уу? Хүмүүс, үндэстнүүд тодорхой популат (хүн ам) онцгой дархлаатай байдаг гээд зөндөө ярьцгаалаа. Шинжлэх ухааны үндэслэл нь юу юм? Биеийн эсэргүүцэл гээд дархлаанаас ангид юм яригдаад удлаа, чухам юугаараа ялгаатай юм, дархлаа шиг эд эстэй, бодитой юм уу? Энэ мэт олон асуудлын хариу гарч байх шиг байна. Хүн бүхний сэтгэлийн афектыг гаргасан эерүү сайхан мэдээлэл өгнө гэсэн үгэндээ суухыг бодож энэхүү нийтлэлийг тэрлэн та бүхний мэргэн оюунд хүргүүлж байна, тогтон сууж болгоон соёрхоно уу!
ДАРХЛАА гэдэг ухагдахуун агуулгаас биш, үүрэг функцийн гаралтай орчуулга юм билээ, болохгүй ч юм алга, одоо нэгэнт хэвшмэл болон тогтжээ. Уг нь бол immunitas хэмээх латин гарвалын нэр томьёо нь ЧӨЛӨӨЛӨХ гэсэн агуулгатай юм. Гаднын халдан довтлогчид, түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлөх гэдэг шиг биенд халдсан түрэмгий вирусээс организмыг чөлөөлөх гэсэн агуулга нь. Гэхдээ дархлааны эд эсүүд бие эрхтнийг батлан хамгаалах үүрэг функцыг даган баттай ХАМГААЛАХ гэсэн утга гарч байгаа нэг л юмны хоёр тал гэсэн үг. Дархлаа, коронавирусийн өмнө хүчин мөхөсдөж, бие организмыг баттай хамгаалж чадахгүй байгаад л хамаг учир нь байгаа юм. Шинжлэх ухаан ч учрыг нь олохгүй, НҮБ-ын хүндэт индэр дээрээс "дэлхийн шинжлэх ухааны өнөөдрийн түвшин коронавирусийн өмнө хүчин мөхөсдлөө" гэж зарлагдсан. Гэхдээ шинжлэх ухаанчид хүчин мөхөсдөөгүй, том том нээлтүүд ар араасаа цуван гарсаар байна.
“АМЬТАЙ БОЛГОН ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ СИСТЕМТЭЙ БАЙДАГ, ТЭР НЬ ТОДОРХОЙ ХАЛДЛАГААС ӨӨРИЙГӨӨ ЧӨЛӨӨЛӨХ НАРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ЦОГЦ СИСТЕМ ЮМ.
ЧУХАМ ЭНИЙГ immunitas (дархлаа) ГЭНЭ” Би Оксфордын эрдэмтдийн өгсөн тодорхойлолтыг хараад сууж байна, яагаад зохион байгуулалттай, юуны учир цогц гэснийг тайлбарлая. Дархлааны эд эс нь цусанд байдаг, өнөөдрийг хүртэлх бидний ойлголтын түвшин энэ, гэтэл цуснаас гадуур биенд бас байдаг аж, энэ тухай дор өгүүлэх болно. Дархлааны эд эсүүд маш нарийн зохион байгуулалттай арми, байлдааны байнгын бэлэн байдалд оршдог, армийн толгой хэсгийг амнтител буюу эсрэг биет гэнэ. Дархлааны арми цэргээ яаж хөдөлгөдөг тал дээр хэдэн зүйлийг хэлье! Вирус бол эд эсгүй, цусанд орших уургийн эд эсүүдэд халдвар тараадаг, уургаар хооллодог бичил биет юм. Дархлааны эд эсэнд заримдаа халдах тохиолдол өргөн байгаа, энийг дархлааг дарангуйлах гэж хэлнэ. Цусанд орж ирсэн вирусийг хамгийн эхлээд армийн толгой хэсэг буюу антител мэдэрнэ. Тэр даруй дархлааны эд эсүүддээ дохио өгөөд антител өөрөө тулалдаанд орно. Антител байлдааны ганцхан тактиктай, тэр нь вирусийг хормын зуур олзлон өөрийн биеэр нөмрөн бүрхэж халдваргүй болгодог. Антителээс дохио сигналь авсан дархлааны эд эсүүд зохион байгуулалттай хөдөлж байлдаанд орно, бас л ганц аргатай. Тэр нь гранулоцит, моноцит, лимфоцит зэрэг хоруу ялгаруулж вирус рүү цацаж халдвар тархаах хүчийг нь сулруулаад улмаар бие организмаас чөлөөлж гадагшлуулан зайлуулах ажиллагаа явуулна. Мэдээж энэ процесс бие, мэдрэл сэтгэхүйд аймшгийн ядаргаа өгнө, бүх л бие байлдааны талбар шиг тахлагдана, хэнд ч ойлгомжтой. Антителын контингет (цэргийн тоо), аливаа хүний цусанд нэг тэрбум орчим байдаг, антиген үйлчлэлээс болон дээш доош хэлбэлзэнэ. Антиген гэдэг нь антител бүтээгч эд эс.
Тэгэхээр ДАРХЛАА ҮҮСГЭХ гэж л байдаг болохоос шинжлэх ухааны үндэслэлээр бол ДАРХЛАА ДЭМЖИХ гэж юм байхгүй, энэ тухай дор дэлгэрүүлж хэлнэ. Дархлааны эд эсийн тоо үндэстэн болгонд харилцан адилгүй, олон хүчин зүйлээс хамаарна. Монгол хүний дархлааны түвшинг АУҮИС-ийн залуу эрдэмтэд тооцоод гаргачихсан байна лээ. Хангалттай сайн түвшинд байгаа юм байна гэж ойлгосон.
Аль ч улс оронд байдаг системийн, аутоиммуны өвчин, манайд ч байна. Ийм өвчтэй хүмүүст л давын өмнө коронавирус халдварлаж, улмаар хүндрээд ихэнхдээ латал (нас баралт) эрсдэлд орчихож байгаа, автоиммуны өвчний тухай товч ойлголт өгнө. Коронавирус, антителд танидахгүй байгаа учраас дархлаа реакци өгөхгүй, үйлчилгээнд орохгүй балраад байна гэсэн концепци байдаг. Сүүлийн үеийн нээлт ололтуудаар үгүйсгэгдэж эхэлж байх шив дээ. Халдвар авсан өвчтөний 80 хувь нь өөрийн дархлаагаар эдгэж байна гэсэн тооцооллыг ДЭМБ хүлээн зөвшөөрлөө. Рэмдэсивирыг (Трампыг эмчилсэн) хориглоод цорын ганц дексаметазон гэдэг эм үлдсэнийг бас хориглочихлоо. Дархлаа л авралын од болон үлдэх шив дээ. Дархлаа ямар хоруу шингэн цацдаг дээр хэдэн жишээ хэлж өгье. Вирус нянгийн гаралтай харшилд, эозенофиль гэх ягаан бодис, үрэвслийн үед базофиль гэх хөх шингэн, бактерид нейтрофиль гэдэг улаан ягаан нэгдэл ялгаруулан цацдаг жишээтэй, харин коронавирусийн халдварт лимфоцитын тухай түлхүү яригдах ёстой юм. Лимфоцит нь янз бүр, ухаандаа дахлааны эд эсүүд биесдээ дохио өгдөг Т-холлер, вирус устгадаг суперсор гэх мэтээр. Нийтлэг үйлчилгээтэй лимфоцитүүдээс гадна, армийн анги нэгтгэлд зохион байгуулалттайгаар нэгдэн ордоггүй, Т-лимфоцит гэж байдаг байна, тэрийг "партизан" гэнэ.
МЭРГЭЖЛИЙН АЛУУРЧИН Хүний биеийн хаа л бол хаа ч тэнэж явдаг партизан лимфоцитыг судлаачид "үүлэн эд эс" "цагаачид" "мэргэжлийн алуурчин" (killer) зэргээр нэрлэсэн байдаг. Энэ лимфоцитыг бүхэлд нь Т-лимфоцитын бүлэгт багтаан ангилдаг, энэ лимфоцит өөрийн онцлогтой, хүний биед тархаж оршдогоос гадна коронавирусийг секундыг хэд хуваах хоромд шууд устгалд оруулна. Хамгийн их хуралдсан газар нь хоолой багалзуур, мөн арьсанд, коронавирусийг цусанд хүрээгүй явахад нь устгадаг. Энэ төрлийн лимфоцит нь байгалтай шууд холбоотой, байгалиас алсрах хэмжээгээр мэргэжлийн алуурчны тоо цөөрдөг зүй тогтол байгааг эрдэмтэд ажигласан байна. Мэргэжлийн алуурчныг тойроод гарчихаж байна аа гээд бодохоор энэ коронавирус ямар их түрэмгий чанартай албин чөтгөр болох нь мэдэгдэнэ. Энэ бүлэг эд эсийг Монголчууд эртнээс мэдэрч биеийн эсэргүүцэл гэж нэрлэн бие хаагаа бодож яв гэж сургасаар ирсэн байдаг.
НУТАГ ОРЧНЫ ДАРХЛАА (ЛАНДШАФТ)
Дархлаа ба биеийн эсэргүүцлийг ангид авч үзэж болохгүй, нэгдмэл цогц ойлголт. Фундаментал шинжлэх ухааны төлөөлөгчид цуглаж, ландшафт дархлааны тухай авч хэлэлцсэн байдаг юм. Хүний бүх биеэр тархан оршдог Т-лимфоцитын гарал үүсэл нь ландшафт мөн гэсэн нэгдсэн ойлголтод хүрсэн байна, энэ нь ДАРХЛААНЫ СҮЛЖЭЭНИЙ ОНОЛ гэгчээр нотлогджээ. ЛАНДШАФТ гэдэг нь газар нутаг, түүний орчин гэсэн утгатай немц гаралтай үг, хүн төрсөн газар, байгаль, ургамал мал хүрээлэн буй орчныхоо эгэл хэсэг нь юм гэсэн концепци маргаангүй нотлогджээ. Төрөлх нутаг орон, хүний биеийн дархлааг хэрхэн зохицуулаад байгаа гомеостазын нөлөөллийг доктор Бернет тодорхой нээн харуулжээ. Энэ бол байнгын, тасралтгүй нөлөөлөл юм байна. Нутаг орчны дархлаагаар бол төрсөн нутаг орны салхи, мал амьтан нь хүртэл байгалийн тасархай биднийгээ орхисонгүй, хамгаалсаар байдаг нь ойлгомжтой боллоо, энэ бол онцлог ДАРХЛАА. Хүний нийгэм хаана популяци болно, тэндээ ээнэгшин дассан байдаг гэж тооцдог агуу монгол ухааны мэдрэмж ийн шинжлэх ухааны үндэслэлтэй нотлогдож байна. Товчдоо иймэрхүү ойлголт өгч болж байна, маш өргөн хүрээтэй, ач холбогдлын хувьд тэргүүн зэрэгт тавигдах сэдэв учир дахин хөндөгдөх байх. Энэ сэдвийг "сүргийн дархлаа" гэдэгтэй холбож тавьбал ойлгомжтой болох байх аа гэж бодож байна.
ДАРХЛААГ ДЭМЖИХ ГЭЖ ОЙЛГОЛТ ЗӨВ ҮҮ? Миний дээр дурдсан үндэслэлүүдээр бол ДАРХЛААГ ДЭМЖИХ гэдэг ойлголт коронавирустэй хийх тэмцэлд тус нэмэр болохгүй, харин ч хор хүргэж мэдэх юм. Учир нь ДАРХЛААГ ДЭМЖИХ гэдэг ойлголт нь шинжлэх ухааны ухагдахуун биш, бизнесийн хүрээний сурталчилгаа юм.
Дархлааг дэмжинэ гэсэн арьсны арчилгаа, зарим хүнсний элдэв бүтээгдэхүүн бие организмд нэвтрээд ямар технологиор, яаж дархлааны эд эсийг дэмжих вэ, ойлгомжгүй, энэ бол зүгээр л бүтээгдэхүүн борлуулалтын пиар юм. Нөгөө талаар төрөл бүрийн аминдэм агуулсан хими, органик болон биохимийн бүтээгэдэхүүнийг тогтмолоор байнга хэрэглэх нь аминдэмийн эмчилгээгүй өвчин үүсгэх эрсдэлтэй. Харин нутаг орны дархлаагаа дэмжиж аль болох нутгийн шимт зүйлээр хэрглээгээ хязгаарлах нь цар тахлын үед оновчтой болно байх.
АУТОИММУНЫ ӨВЧИН Аутоиммуны 80 төрлийн өвчин байдаг, ЭМЯ ийм өвчтэй хүнийхээ тоог гаргачих ёстой юм. Аймгууд бүр нэрээр нь гаргах шаардлага байгаа. Учир нь, ковидын халдвар авсан өвчтөнүүдийн 80 хувь нь аутоиммуны өвчнүүд байгаа гэсэн тооцоог эрдэмтэд судалж гаргажээ. Ялангуяа саахарын шижинтэй хүмүүс онцгой анхаарч халдвар авахгүй баталгааг өөртөө бий болгох ёстой! Миний хувьд аутоиммуны өвчнийг 20 жил тасралтгүй судалж байна. Сайн хөгжөөгүй чиглэл, энэ чиглэлийн бүтээл гаргах эрдэмтэд байвал одоо л гаргах хэрэгтэй байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ Монголчууд ямартаа ч эхний давлагааг амжилттай даван туулж ард нь гараад авсан, 2019 оны их халдвар ч тодорхой хэмжээний нийгмийн дархлааг үлдээсэн нь ойлгомжтой. Одоо 2 дугаар давлагааг нэгдмэл хүчээр амжилттай давах ёстой, давна ч гэж бодож байна. Улс орнуудын туршлагаас харахад халдварлалт, тархалт, дэгдэлт, уналт гэсэн дөрвөн үе шатны эхний хоёр шатанд л бариад, хумиад авах оролдлого хийдэг юм билээ. Энд л хумьж авч чадахгүй бол байдал хүндэрнэ. Хөл хориог хэт удаалгүй, маш болгоомжтой хэсэгчлэн аймаг бүсээр нь ангилан тавих ёстой, учир нь хүмүүст хөдөлгөөн хэрэгтэй, энэ бол маш чухал. Европ маш сайн тэмцэж хумьж авчихаад түүндээ хэт тайвширч хөл хориог нийтээр нь тавьсан, энэ нь алдаа байсан, үр дүнд нь тивээрээ сүйрч байна. Монголчууд 2 дугаар давлагаанаас тэмцлийн маш их туршлагыг хуримтлуулаад авах ёстой, улс төр л оруулж болдоггүй юм билээ. Дараагийн 3 дугаар давлагаа он гаруут орж ирнэ гэсэн прогнозыг ДЭМБ өгчихлөө, энийг СЭРЭМЖЛҮҮЛЭГ хэмээн хүлээж авах ёстой байх. Монголчууд ОРОН НУТГИЙН ДАРХЛАА, төрийн оролцоотойгоор аливаа хүндрэлийг амжилттай даван гарна гэдэгт итгэлтэй байна.
Судлаач, памфлет нийтлэлч И.Цэрэнхүү
Сэтгэгдэл0
Mash saihan zuil unshlaa
Ер нь нэг их сүржигнэх хэрэггүй л дээ ... Задгай тавьчихлаа гэхэд өвчлөгсөдийн 1-2 : нь л бурхан болох нь , хүний хэт өсөлтөд \ дэлхий н даац хэтэрсэн \ энэ хэр засвар байхыг үгүйсгэх арга алга - ертөнц хуулиараа \ бидний таниж мэдээгүй \ зохицуулж байхыг үгүйсгэхгүй ...
Тэгээд өөрийн чинь ойр дотны хүн тэр1-2 %-багтвал дэлхий даац нь хэтэрсэн ашгүйдээ гэхүү?!
Дэлхийн даац хэтэрсэн ч монгол хүний тоо илүүдээгүй гэж бодож бна
He he, pamphlet gej yamar jaanar baidagiig ni medehgyi yum. Bodvol iim alia yum bichihiig heldeg yum bolovuu gej bodloo...
ene ooriin darhlaagaar edgedeg gej hudlaa baihaa, manai emch nar l corona virus iig edgeegeed bgaa gesen dee
ТОДОРХОЙ ОЙЛГОЛТ АВЛАА. ОДОО ХЭРХЭН ТЭМЦЭХ ТАЛААР ЗӨВЛӨВӨЛ САЙН БАЙНА.
Вакцин хамгийн сайн Модерна 95% ийн найдвартай гээд ДЭМБ зөвлөөд бхад 70% тайг нь яагаал яриа хэлцэл Улсын Ерөнхийлөгч нь хийгээл оролцоод бгааг эсэргүүцэж байна!!! Өвчнөөр бизнес хийж бохир гараа дүрэхийг Монголчууд зөвшөөрөхгүй шүү!!!
Үг хэл энгийн, цэцэн зүйрлэлтэй , найруулга сайтай бичжээ. Одоо цагт хэдэн элэгдсэн модон үг, өөрөө ч сайн ойлгохгүй албасуу үгээр нийтлэн бичдэг болсон нь тун тоогүй.
Баярлалаа
Аман доорхи хагархай гэгчээр буруу зөрүү бурдаг, их мэдэгчид, элдэв зөнч, таагч гарууд их болж. Наад зах нь эх сурвалжаа тавиад, үг үсгийнхээ алдааг хянаад, шинжлэх ухааны нэр томъёонуудоо нягталж засаад сараачиж бай!
Чи мундаг юм бол орчуулаад ч болтугай наад хүнээсээ илүү мэдээлэл тавиа ч
Бид хуучинсаг аргаар шинийг шийдэж чадахгүй байх эрдэмтдийн үгийг сонсож сурах хэрэгтэй
За, дээ.Энэ хүн биологийн мэргэжлийн хүн лав биш бололтой.
Гэвч европын эмч нарын хэлж байгаагаар бол туссан хүмүүсийн нас богиносох,уушигны архаг өвчтэй болох,альцгеймерийн өвчин тусч санах ойгүй болох, мартамхай болох,үнэр, амт мэдрэхээ болих гэхчлэн ноцтой үр дагавартай болохыг анхаарч өөрсдийгөө болон бусдыг аюулт өвчнөөс хамгаалахыг хичээж сахилга хариуцлагатай байх ёстой. Бидэнд иргэншсэн ёс зүй үнэхээр хомсдолтой байгааг хөдөө явах гэж буй иргэдийн тэнэгэрлээс харж болохоор байна.Хот, хөдөө хоёрын хооронд орон зай бага ч хүмүүжлийн, иргэншлийн асар том зай байдгийг харуулж байна.
Tegj erooso heleegui baigaa.barimttai bich.
unen
Nadaa bol xarin taalagdaj bnaa. Ilvv oulgomjtou sanagdlaa. Tegxeer bvx xvnd owchtei xvmvvsee xamgaalxiin tuld jooxon l teschvvl bolxoor yum bn
Мэргэжлийн бус энгийн ард иргэдэд их ойгомжтой бичсэн байна. Баярлалаа
Үсгийн алдааг хэн ч анзаарахгүй уншчихлааккк. Өөтөгч атаархуу өөдгүй новшнууд хүн ингэж өөлдөг юм. Харин ч илүү ойлгомжтой энгийн үгээр бичиж хүний дархлааны системийн талаар тайлбарлаж өгч
Дураараа тавьчихвал 1,2 чад болно хүний хэт өсөлтөнд гээд байгаа нөхөр чи чиний хайртай улс тэр ганц нэгд орно одоо юу гэхэв.
Het ih humuusiig ailgaad bh shg!! Setguulchid Corona s iluu lai bolj bn
Iim ued hunii mon chanar tanigdana ,yamar sonirholtoi ,muu er daind hoorno gej