Машин унаж сурах гээд сандарч байна уу? Айдас түгшүүр таныг улам илүү сандаргаж байна уу? Тайвшраад доорх зөвлөмжид анхаарлаа хандуул.

-Алхам1. Өөрөө өөртөө тав тухыг юун түрүүнд бий болго. Суудалдаа суун бүсээ бүслээд машиныхаа үндсэн хяналтуудыг нягтлан хар гэрэл дохио, араа, тормоз гэх мэт.


-Алхам 2. Суудал, суудлын бүс толь зэргээ тохируул. Суудлаа хойш нь урагш нь болгож тохируулах нь хөлөө зөв газар байрлуулахад тусална. Бүсээ тохируулан бүслэхдээ энэ нь таны хүзүүн дээр хэт өндөр биш байхаар тохируул. Машинд орж ирэх болгондоо толио тохируулж сур.

 

Гол толиноосоо эхлэх бөгөөд энэ толь нь танд ард байгаа зүйлсийг чөлөөтэй харахад туслана. Мөн шөнийн гэрлээ унтраасан байх хэрэгтэй. Хоёр талын толь эргэдэг учир та машин доторхоо хараад зогсохгүй хажуу талаас ирэх машины байрлалыг харах боломжтой болно.


-Алхам 3. Яг одоо машинаа унаж байна гээд төсөөлье. Та яг юу хийхээ бод. Таны машин механик бол хэрхэн араагаа солих, яаж зогсох хөдлөх гээд бүгдийг нь сайн бодоорой.


-Алхам 4. Сандарч тэвдэхээ багасга. Хэн нэгэн итгэлтэй машин жолооддог хүнтэй хамт яваарай. Мөн радиогаа унтраан ямар нэгэн уянгын ая тавь. Гүнзгий амьсгаа аван тайвшир.


-Алхам 5. Машин хөлөглөнө гэдэг хөгжилтэй байх болно. Яаж унахыг нь мэддэг бол таныг хаа хүссэн газарт тань хүргэж өгнө.

Зөвлөгөө: Илүү тав тухтай болгохын тулд та өөрийн дуртай үнэртэн байвал машиндаа цацаж болно. Хэн нэгэн сайн жолооддог гэхдээ хашгирч таныг сандаргахгүй хүнтэй байнга хамт явж дадлагажаарай.


Дуут дохиог зөвхөн дараахь тохиолдолд хэрэглэж болно

-Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд,

-Суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхийн тулд бусад жолоочид анхааруулах зорилгоор.

-Дуут дохио нь давуу эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй.


Ослын дохионы гэрлийг дараахь тохиолдолд хэрэглэнэ

-Зам тээврийн ослын улмаас зогссон үед

-Түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн үед

-Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын гэрэл нь асахгүй (эсвэл байхгүй) тээврийн хэрэгслийг зогсоосон үед

-Жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдах үед

-Чирч яваа (механикжсан тээврийн хэрэгсэл) үед

-Тээврийн хэрэгсэл нь аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй бусад тохиолдолд

 

Эх сурвалж: "Бизнес таймс"