sonin.mn

Ихэнх эцэг эхчүүд, хүүхдүүдийн ойлголтоор их унтах маш сайн гэж ойлгодог. Гадуур тараагддаг хөтөч материалуудад ихэвчлэн 9 цаг унтахыг зөвлөдөг боловч Brigham Young University-ээс явуулсан нэгэн судалгааны oр дүнд өсвөр насны хүүхдүүд бүрэн 7 цаг унтахад л хангалтгай гэж үзжээ.

Судлаачид унтаж амрах хугацаа нь хөдөлмөрийн бүтээмж, хүүхдүүдийн амжилтад нөлөөлж байгаа талаар судлахаар Америкийн нэгдсэн улс даяар нийт 1724 бага болон 10-н жилийн сургуулиудын сурагчдыг хамруулан судалгаагаа явуулжээ. Тэд сурагчдын унтаж амрах хугацааг стандартчилагдсан нэгдсэн тестийн үр дүнтэй харьцуулсан байна.

Тэд их унтах тусам, үр дүн өндөртэй биш юм аа гэсэн дүгнэлтэд хүрчээ. Өөрөөр хэлбэл 7 цаг унтаж амардаг сурагчид 9 цаг унтаж амардаг хүүхдүүдээс сурлага, дүнгийн хувьд давуу байжээ.

Судлаачид судалгааныхаа үр дүнд дараах зөвлөмжийг гаргажээ.

10 настай хүүхэд - шөнө бүр 9-9.5 цаг унтаж амрах

12 настай хүүхэд - шөнө бүр 8-8.5 цаг унтаж амрах

16 настай өсвөр насныхан -шөнө бүр 7 цаг унтаж амрах

Эх сурвалж: "Булганы мэдээ"