sonin.mn

Монгол улс хүссэн бүхэнд хөдөлмөрийн баатар гэдэг өндөр цол хэргэмээ өгчихдөггүй. Үнэхээр улс эх орныхоо төлөө ихийг хийсэн хүн л энэ шагналыг хүртэх учиртай. Энэ шалгуурыг давсан хүн бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар Л. Цогзолмаа гэдэггэй маргах хүн гарахгүй биз. Гэхдээ тэрбээр энэ шагналыг нэр хүндтэй байхад нь хүртсэн хүн юм шүү. Дэлхийн залуучууд оюутны их наадамд улс эх орноо төлөөлөн оролцож дэлхий дахинд тусгаар тогтнолоо зарласан улсын нэг нь Монгол хэмээн бахдаж явсан энэ их хүмүүн Монгол Улсын хөдөлмөрийн баатар гэж дуудуулахаасаа өнөө ч зовдог гэнэ. Тиймдээ ч "Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа гээд зарлах бүрт би өөрийн эрхгүй навтас хийдэг. Төр засгийнхаа энэ их хундэтгэлийг даадаг л байгаа даа гэж боддог" хэмээн нэгэнтээ ярьсан байдаг. Байгуулсан гавьяагаа мэдэж байгаа хүн ийн навтасхийж байхад гавьяа байгуулаагүй ч шагнал хүртчихсэн хүмүүс яадаг бол. Бодох л асуудал.   

Эх сурвалж: " Улаанбаатар таймс"