sonin.mn

Өчигдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр Хөгжлийн банктай холбоотой хэргийг хэлэлцэн, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тэргүүтэй нийт 42 хүн, 3 хуулийн этгээдийг Анхан шатны шүүхээс цагаатгахаар шийдвэрлэснийг хүчингүйд тооцсон билээ.


Үүнийг улс төржүүлэх оролдлогууд ч гарч байна. Гэвч энэ шийдвэрээр түүнийг буруутай гэж тогтоогоогүй, харин хэргийг дахин шалгаж шийдвэрлэх шаардлагатай гэж үзжээ.


Н.Алтанхуягийн үйлдсэн гэмт хэрэг нэн тодорхой баримтаар нотлогдож буй бөгөөд тэрээр "Энержи ресурс", "Говийн зам" компаниудын барьсан автозамыг төрийн өмчид авахдаа Хөгжлийн банкаар санхүүжүүлж, ингэснээр компаниудад хууль бус давуу байдал бий болгосон. Мөн казино тоглодог гэх н.Мөнхтөрийн удирддаг Бэрэн групп ХХК-д хууль бус давуу байдал олгосон юм байна.

Харин Н.Алтанхуягийг цагаатгахдаа нотлох баримтыг авч үзэлгүй, хийсвэр таамаглалд үндэслэсэн байжээ.


С.Сарнай