УИХ-ын гишүүн А.Ариунзаяа цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Энэ үеэрээ тэрээр: "Миний хүү охин хүүхдэд гар хүрч болдоггүй юм шүү гэх мэтчилэн хөвгүүддээ бид сайн хүмүүжүүлээд байна. Одоо охидуудын асуудал яриад байна шүү дээ. Яг одоо энэ л манай байгаа дүр зураг мөн. Яагаад гэхээр охидууд чи хэн нэгэнд гар хүрч болохгүй гэдэг хүмүүжлийг магадгүй дутуу авсан байж магадгүй болох гээд байна.
Хүчирхийлэлгүй нийгмийг бий болгохын тулд хүн бүрийн оролцоо чухал болж байна.
Саяхан ээждээ гологдсон сармагчины тухай мэдээлэл явж байсан. Үе тэнгийн дээрэлхэлт гэдэг бол тухайн омогтой хүрээлэлдээ бусдад гологдож яаж дээрэлхүүлж гадуурхагдаж зодож сармагчинтай адилхан зүйл юм. Энэ бол араатны араншин. Тухайн бүлэгт ороогүй, найз нөхдийн хүрээлэлд ороогүй хүмүүсийг л бид гадуурхдаг. Араатанлаг араншин байгаа бол хүн болсны хөгжил чинь хэзээ өөрчлөгдөх юм бэ? Тэгэхээр хүний өөрийнх нь хүмүүжил, хөгжилтэй л хамаарах гээд байгаа биздээ. Тэгэхээр үе тэнгийн дээрэлхэлт өмнө нь байсан. Үүнийг өөрчлөх явц нь маш удаан хугацаанд яваад байна, томчууд бидний л алдаа" гэв.
Т.Төгс
Лхагва - 03 сарын 11,
2026
Сэтгэгдэл1
Ci oopinhoo humuujild sain anhaaraa jiba min