sonin.mn

-“2022.02.24”-ний 4 жилийн ойд

                                                

Мартын 8-ны мэнд урьдчилаад дэвшүүлье. Марттай давхцаад бас нэг баяр үргэлжлэн тэмдэглэж байна, хүн төрөлхтөн. Энэ баярт зориулсан зурагт хуудсаа үргэлжлүүлэн сонирхуулъя. Би мэргэжлийн зураачийн хувьд улс төрийн плакат сонирхдог. Өөрөө ч бас зурдаг. Украины эх орны дайн 5 дахь жилийнхээ босгыг давсантай холбогдуулан Украины баатарлаг ард түмэн, Украины баатарлаг зэвсэгт хүчин, Украины байтугай бүс нутгийн (одоогоор Европын, магадгүй хожим дэлхийн) лидерээр шалгаран тодорсон энэ залуу Ерөнхийлөгчийн яруу алдрыг илтгэх хэдхэн плакат дахин сонирхуулъя. Энэ аугаа ард түмнийг Путин ба Рашист Орос “Киевийг гуравхан өдөрт” гэж довтолж очоод яаж ч чадсангүй бүхэл бүтэн 4 жилийг туулчихсан.


Оросын ялалт лөөлөө болоод 5 жилийнхээ босгын даваад хоёр 7 хоночихлоо. Одоо Оросоос ялалт хүлээгээд нэмэргүй. Цагийн ба сэтгэл шаналгааны гарз! Хараал болноо. Хараал болбаас хараагч Таны тархи мэдрэлийг анагаах эм тариа, мөнгө ургуулах ид шид байх болтугай!   Бас надад хандан удаа дараа, бүр шувтан хараал бичдэгүүдэд гоё хариулт. Би Варшавт суралцсан, одоо Англид аж төрж, нэг үгээр жаргаж явсан, жаргалтай яваа нь Монголдоо амьдын тамд, зовлонд хөвж яваа, түүндээ байж суутлаа багтарч үхэж байгаа, бараг 100% өөрийн чинь буруугаас болсон бол түүнд чинь энэ Америк, энэ Израиль, энэ Өрнөдийн ардчилал, Энэ Украин ямар ч буруугүй шүү! Таны буруу бол Таны хохь. Хохь чинь гэдэг юм монгол хэлээр.

 

Тодын Отгонбаяр (Лондон зураач)                                                                            

2026.03.06