sonin.mn

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж 12 асуудал хэлэлцэв. Тус хуралдаанаар Т.Даваасүрэнг Архангай аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, Г.Болормааг Дорноговь аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, Ч.Энхтөрийг Завхан аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн, Ч.Оюунгэрэлийг Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах санал гаргав. Мөн Н.Туяаг Ховд аймгийн шүүхийн шүүгчийн, Т.Болормааг Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн, Б.Мөнхбаярыг нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн шүүгчийн, Д.Цогтсайханыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, С.Олзодыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Харин тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Л.Бямбааг Улсын дээд шүүхийн шүүгчийн, Д.Алимааг Ховд аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх, өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Г.Даваадоржийг нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн, С.Энхболдыг Завхан аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас түдгэлзүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гаргалаа.

Эх сурвалж: " Монголын үнэн"

Д.МЯГМАРЖАРГАЛ