6-р сарын 9-ний үдээс хойш БНХАУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, ахлах хурандаа Жан Шяоган сүүлийн үеийн цэргийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ: "Хятад–Монголын “Талын түнш-2026” хуурай замын цэргийн хамтарсан сургуулилт амжилттай өндөрлөлөө. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа
Жан Шяоган: "5-р сарын 30-наас 6-р сарын 6-ны хооронд БНХАУ–Монгол улсын “Талын түнш-2026” хуурай замын цэргийн хамтарсан сургуулилт Өвөр Монголын нэгэн баазад амжилттай зохиогдов.
Талууд хууль бус зэвсэгт бүлэглэлийн эсрэг хамтарсан ажиллагаа явуулах сэдвийн хүрээнд нэгдсэн удирдлага болон хамтарсан цохилт өгөх тактикийн сургуулилт хийлээ.
Энэ нь хоёр орны хуурай замын цэргүүд хоёр дахь удаагаа ийм сургуулилт хийж буй тохиолдол бөгөөд талууд тактикийн туршлага солилцохоор дамжуулан хоёр армийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, аюулгүй байдлын эрсдэлийг даван туулах, хамтран үүрэг гүйцэтгэх чадамжаа дээшлүүлсэн байна." гэжээ.
Г.Бямба
Лхагва - 06 сарын 10,
2026
Сэтгэгдэл0