sonin.mn

Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит бус 12 дутаар хуралдаанаас Бүрэнхааны орд орчмын газар нутгийг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргалаа.

Бүрэнтогтох сумын ИТХ, ЗДТГ-аас Бүрэнхаан уул болон түүний орчмын 50000 га газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудал тавьсныг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд ИТХ-д асуудлыг  оруулснаар ийнхүү ээлжит бус 12 дугаар хуралдаанаар шийдвэр гаргаж байна.

 

Монгол Улсын стратегийн томоохон ордуудын нэг болох Бүрэнхааны фосфоритын орд газрын нутаг дэвсгэрт хамаарах Бүрэнтогтох сумын нутагт хүрэл зэвсгийн үеийн түүхтэй холбогдох дурсгатг зүйлсэд хамаарах булш бунхан, хадны сүг зураг, бичээсүүд олноор байдаг бөгөөд МЭӨ 2-1 мянган жилд босгосон гэж үздэг дэлхийн хамгийн уран тод дүрслэлтэй Уушгийн өврийн буган чулуун хөшөө ордог аж.

Мөн эмчилгээний ач холбогдол бүхий Аптан улиас, Хядаг зэрэг ховор үнэт рашаанууд байдаг. Бүрэнхааны орчмын фосфоритын хайгуулыг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэн нөоцийг нь тогтоосон хэдий ч ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй «Талст маргад» ХХК хайгуулын өрөмдлөг хийж байсныг зогсоосон бөгөөд өрөмдлөгөөс гарсан ус нь хөрс, газар шороог бохирдуулсан эсэхийг шинжлүүлэхээр дээжийг нь явуулаад байгаа юм байна.



Эх сурвалж: "Монцамэ"

Б.Гантуяа