Өчигдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Энх-Амгаланд холбогдох хэргийг ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
Тэрбээр 2010 оны 11-12 дугаар саруудад ОХУ-ын Владивосток хотод аялан тоглолтоор явж байхдаа бэлтгэл болон тоглолтын үед алдаа гаргалаа хэмээн шалтаглаж, 13 настай жүжигчин О-г таяг төмрийг зэвсэг болгон хэрэглэж, дух уруу нь цохиж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн билээ.
Хабаровск хотод аялан тоглолт хийх явцдаа О-г удаа дараа шанаадах, алгадах, үснээс нь зулгааж хана мөргүүлэх, гуя болон чихнээс нь зулгааж, чимхэх, элэгдэх зэргээр байнга зодож, тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн байна.
Түүнчлэн 2010 оны арванхоёрдугаар сард ОХУ-ын Хабаровск хотод байхдаа алдаа гаргапаа хэмээн загнаж, хохирогчийн “Моторолло” маркийн 150.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хана уруу шидэж, бусдын эд хөрөнгийг санаатай устгасан байна.
Түүний эл хэргийг өнгөрсөн хоёрдугаар сарын 7-нд Хан-Уул дүүргийн шүүх анхан шатны журмаар хэлэлцээд таван жил нэг сарын хорих ял ногдуулсан билээ. Гэсэн ч тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Нийслэлийн шүүх дээрх хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээгээд байгаа. Тэрбээр дахин гомдол гаргаснаар Дээд шүүх ийнхүү хяналтын шатны журмаар хэлэлцээд Г.Энх-Амгалан нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан бодит хохирлыг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүнд ял шийтгэл хөнгөрүүлж оногдуулахад татгалзах зүйлгүй гэсэн, мөн прокурор хуульд зааснаас доогуур ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 55.1-д зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг гурван жил зургаан сар болгон өөрчиллөө.
Эх сурвалж: " Монголын үнэн"
М. Өнөрөө
Пүрэв - 06 сарын 11,
2026
Сэтгэгдэл0
Hunii nyalh uriig zodoj setgel sanaanii bolon biye mahbodiin gemtel uchruulsan ene met zavaan emegteig yugii n orshooson yum .Harin ch busdad surgamj boloh uudnees dahin sain yal nemeh yostoi bsan yum.Buzar em
Tamirchin hvn iim l bdag sh dee engiin bagsh hvniig shorongiin hadaas bolgoj baigaad Eservvtsej bna tegbel bvh Bagsh hvvvheded gar hvrdeg . 52 surguulid bagsh hiij baisan odoo 3 schoold bagsh hiij bgaa Buriad bagsh Maria bid nariig zoddog bsan eregtei hvvhediig booboo barilaa gedeg bsan Ene Sadar buriadad Zoduulsan Hvvhed Ih Ene Abgaig Shvvvcheed naad nagshaa shvvvvvv za
harah tsrainii nudend huiten muuhai avgai bna.bolj bolj