Энэ сарын 23-ний өдөр Монгол бөхийн өргөөнд “Их Монголын алтан одод” нэртэй бүх оддын сагсан бөмбөгийн шоу тэмцээн болно.
Тэмцээнд бөхчүүд, урлагийнхан, спортын одод, улстөр, сүмочид өрсөлдөх юм. Бөхчүүдийн багт сүмочдоос Хакухо Даваажаргал, Озэки Харүмафүжи Бямбадорж, Озэки Какүрюү Ананд нар, үндэсний бөхчүүдээс Даян аварга Өсөхбаяр, улсын аварга Мөнхбат, улсын арслан Ганхуяг нар багтаж тоглоно.
Тэмцээнийг TLG-13, Мон Лаа ХХК, Хакухо сан хамтран зохион байгуулж байна. Шоу тэмцээнээс олсон орлогоо 100 хувь хүүхдүүдэд зарцуулна. Өөрөөр хэлбэл нийслэлийн залуучуудын төвтэй хамтран халамжийн үйлчилгээнд хамрагдсан нийслэлийн 1800 хүүхдийг баярлуулах юм.
Тэмцээний үеэр Монголын сор болсон хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөнө. Одоогоор тасалбарын үнээ тогтоогүй байгаа аж. Дашрамд дуулгахад спортын одод, улс төрчдийн нэрсийг түр нууцалж байгаа бөгөөд хэн хэн ирж тоглохыг нь тэмцээний өдөр харж болох нь ээ.
Эх сурвалж: "Unen.mn"
Ч. Батцэцэг
Пүрэв - 06 сарын 11,
2026
Сэтгэгдэл0
Их Монголын алтан одод baihdaa yahav dee,manaihan yag MAnjiin ue ruugee yavaad orchihjee,bur yaj hamgiin goyo ner aldartai boloh ve geed yoyoyoy bur uruvdchihloo,20 jiliin umnu uvurmongolyn cabel TV uzej baihad baahan zahirlaa zahirlaa gesen humuus gardag baij bilee,durgui ch hureh shig! odoo manaih yag tiim bolchihjee... zahirlaa,gavyataa,baataraa,dargaa gej duuddag bolchihjee...yana daa bur dordood l baih yum
jo jo jun teneg garshig tabidag medrel setguulsh be?
hehe gol ni 1800n huuhdiig bayruulj baigaa buynii ajil gej bna shde,, manaihan inegeed biy biyniigee demjihgui bainga buruu shaaj baij yaaj hogjino doo,,,
GOE BOLNODOO