Эдгээр энгийн дасгалууд нь хөлийн чинь чилээг гаргахаас гадна, биеийн чинь бусад хэсгүүдийг ч "жаргалтай" болгоно.

Хөл, шагайнд үүссэн өвчин өвдөг, ташаа, гуя луу чинь ч ордог гэмтэй аж. Өөрсдийн биеийг модоор төсөөлвөл хөл гэдэг түүний амин чухал үндэс нь л гэсэн үг. Хөл өвдөх үед бүх биений чинь хэвийн ажиллагаа ч бас алдагдаж эхэлдэг.

Дараах 4 зөвлөгөөг хэрэгжүүлж, хөлнөөсөө толгой хүртлээ чилээгээ гаргаарай.

Шөрмөсний дасгал

Хамгийн эхэлж хөлний тавхайн булчинг чангалж, шөрмөсийг сунгах үйлчилгээтэй дасгалыг хийх хэрэгтэй. Энэ нь биед тэр чигт нь нөлөөлж, нуруугаараа чилж өвдөхийг ч бас болиулдаг. Хөл нүцгэн сууж байгаад (Ажил дээрээ сууж байгаа бол туфлээ сэмхэн сугалаарай), хөлийнхөө хуруудыг аль болох, боломжийнхоо хирээр гадагш нь сарвайлга. Дараа нь буцааж хумь. Энэ дасгалыг 10 удаа хий. Дараа нь эл дасгалыг хийнгээ шагайгаараа тойрог үүсгэ. Нэг тал руу 10, нөгөө тал руу 10-ыг хийгээрэй.

Хэрэв хөл чинь маш их чилж байвал гараараа өсгийнөөс нь өлмий хүртэл
сайн илж өгөөрэй.

Сэргээ

Чи хамгийн сүүлд хэзээ хөлөө сайтар цэвэрлэсэн бэ? Ихэнх хүмүүс шүршүүрт “санд мэнд” орчихоод л гардаг болохоор, хөөрхий хөлийг тэр чигт нь мартчихдаг. Гэвч хөлөө тусгайлан цэвэрлэлгүй удвал арьсны үхэжсэн эсүүд бөөгнөрч, мөөгөнцөртүүлж, сайртуулдаг уршигтай. Хумсны сойз, саван хоёр барьж байгаад хөлийнхөө хумсны шугамын дагуу баруун зүүн тийш нь хөдөлгөж үрээрэй. Мөн шагайны хоёр тал, хөлийн улыг ч бас бүү март. Зуны улирал ирж байгаа учраас шүршүүрт орох
болгондоо энэ дэглэмийг хэрэгжүүл.

Дунд зэргийн үргэлж улт сонго

Биднийг нас нэмэхийн хирээр хөлний нумыг тулдаг арьсны зөөлөн эдүүд уян хатан чанараа алдаж эхэлдэг. Тиймээс л өндөр өсгийтэй гутал дээр удаан явах юм уу, нимгэн ултай шаахай сонгох нь өвдөлтийг нэмэгдүүлдэг хэрэг. Үргэлж, бөгөөд дунд зэргийн ултай гутал өвдөлтийг багасгадаг. Учир нь ийм гутал биөийн чинь жинг тэнцүү хуваарилж, өлмий өсгийнд чинь очих даралтыг багасгадаг.

Хөлөө бүлээн усанд цэнгүүл

Хөлнийхөө ачаар чи бүхэл өдөржин сайхан газруудаар явж чаддаг. Тиймээс тэдэнд тусгай шагнал хэрэгтэй. Түмпэнгийн ихэнх талаар бүлээн ус хийж байгаад, 450 гр баннын давс (ийм давсанд булчинг суллагч магни агуулагддаг), хийж байгаад хөлөө 20-30 минут дэвтээ. Хөл чинь амрахтай зэрэгцээд бүх биеийн чинь чилсэн булчингууд суларч тайвширна.


Эх сурвалж: "Налайхын амьдрал"