“la vita a bella” буюу “Амьgpax сайхан ” киног манайхан мэднэ дээ. Аав, хүү хоёрын хөгтэй, хөгжилтэй харьцаагаар эцэг хүний агуу их хайр, үрээ хамгаалах сэтгэлийн харуулсан энэ бүтээл 1998 онд дэлхийн кино наадмуудын 29 шагналыг хүртжээ. Энэ киноны Гуйдо Оресрисегийн дүрийг бүтээсэн Италийн жүжигчин Роберто Бенигни улсынхаа “Ил Соле-24 Оре” радиод ярилцлага өгсөн байна. Тэрдээр дээрх киноны зохиолыг өөрөө бичиж, найруулж, гол дүрд нь тоглосон юм.

-Хамгийн үнэтэй цагаа бидэнд зориулсанд талархал илэрхийлье?

- Баярлалаа. Бас, гомдож байна. Та миний алтан цагийг үрэх гэж байна шүү дээ. Гэхдээ баярлалаа. Би эх орныхоо хамгийн алдартай радиод анх удаа ярилцлага өгч байна.

-Та 2005 оноос хойш уран бүтээл хийсэнгүй. Юу хийж байна вэ?

-Хүссэн зүйлдээ цаг зарцуулж байгаа. Жишээлбэл, автомашинаараа хурдны замаар салхи татуулан давхиж, эрх чөлөөний салхийг амталж байна даа.

-Өөр зүйлд цаг зарцуулж байна уу?

-Өнгөрөгч онд хөл бөмбөгийн “Фиорентина” клубийнхээ тоглолтыг бараг л алгасалгүй үзсэн. Би төрөлх Флоренц хотынхоо багийг байнга дэмждэг юм. Тэд хэдий хожигдсон ч гэсэн би гомдож үзээгүй. Яагаад гэвэл “Фиорентина” “Ювентус” клубийг талбай дээр нь хожиж чаддаг цорын ганц клуб.

-Би “Ювентус”-ын фэн шүү дээ. Тэгэхээр бид дайснууд юм байна даа?

-Тийм байна. Италид фэнүүдийн хооронд харилцаанаас үүдсэн олон асуудал үүсдэг шүү дээ. Хэрэв бид хөл бөмбөгийн тухай илүү их ярилцвал сонсогчид үймээн үүсгэж мэднэ. Тэгэхээр энэ тухай ярих хэрэггүй болов уу.

-Яриагаа таны уран бүтээл уруу хандуулъя?

-Миний гайхалтай уран бүтээл гэж ray байхав. Үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чаддаг л бол хангалттай. Надаас илүү гайхалтай найруулагч, жүжигчид байна шүү дээ.

-”Амьдрах сайхан ” киноны санааг хэрхэн олсон бэ?

-Би багаасаа л тэмдэглэл хөтөлсөн. Надад нэг жижигхэн дэвтэр явдаг юм. Би хаана ч явсан төрсөн санаагаа тэмдэглэдэг. Нэгэн өдөр Милан хотоор алхаж явтал “Амьдрах сайхан” киноны санаа төрсөн юм. Яахав, тэр санаагаа мөн л тэмдэглэж авсан. Тэгээд гэртээ очоод тэмдэглэлээ эргүүлж суутал кино болох юм шиг санагдсан.

-Жүжигчдээ хэрхэн сонгосон бэ? Та өөрөө сонгосон уу?

-Гол дүрийн Жошуа, Жосед тоглох жүжигчдыг би шалгасан. Дорагийн дүрд тоглосон Николетта Брасчи бол миний эхнэр шүү дээ. Бид “Бяцхан чөтгөр”, “Жонни Стечино”, “Пинокио”, “Бар ба цас” болон бусад тайзны жүжигт хамтран тоглосон.

-Жошуагийн дүрээр юу илэрхийлэхийг хүссэн бэ?

-Энэ дүр бол хамгийн гайхалтай. Жоржио Кантарини чадварлаг тоглосон. Хэдийгээр тэр дөнгөж таван настай байсан ч үеийнхээ жүжигчдийг бишрүүлж чадсан юм.

-”Амьдрах сайхан ” кинонд Гуйдо, Жошуа хоёр 1000 оноо цуглуулж чадвал танкинд сууж явах тухай гардаг. Та нацистуудад алуулахгүйгээр Жошуатайгаа аврагдаж болоогүй юм уу?

-Хэрэв би аврагдсан бол кино утгагүй болох байлаа. Харин нацистуудад хорлогдож, хүү Жошуа аврагдаж байгаа нь киноны хамаг утга учир нь юм. Зарим хүмүүс “Та үхсэн нь муухай” гэдэг. Гэхдээ энэ хэсэг хүний сэтгэлд хүрч чадсанаараа хамгийн гайхалтай.

-Та зохиолыг анхнаасаа ингэж дуусгана гэж төлөөлөсөн үү?

-Үгүй дээ. Зохиол байх үед төгсгөл нь өөр байсан юм. Харин дунд хэсгээс эхлэн та бидний мэдэх төгсгөл хүртэл бүтээгдсэн. Зохиолоо өөрчлөхөд жүжигчид жаахан бухимдалтай байлаа. Гэсэн ч, өөрийнхөөрөө зүтгэсэн дээ. Би чинь их зөрүүд шүү дээ.

-Хэрэв зохиолынхоо дагуу бүтээгдсэн бол хэрхэн төгсөх байв?

-Гуйдогийн гэр бүлийг нэгэн Герман офицер Ливи руу оргуулна. Тэгээд л тэндээ амар сайхандаа жаргана даа. Хэрэв би зохиолоо ингэж дуусгасан бол дараагийн ангийг нь бүтээхээр төлөвлөж байх байсан. Гэвч санаа минь өөрчлөгдсөн юм.

-Одоо яагаад хоёрдугаар ангийг нь бүтээж болохгүй гэж. Жошуа том болчихсон шүү дээ?

-Би хоёрдугаар ангийн тухай бодож байсан. Хэрэв бүтээхээр болбол Жошуаг гол дүрд нь тоглуулна гээд цаасан дээр хүртэл бичиж үзсэн. Бүтээсэн тохиолдолд нэгдүгээр ангийнхаа амжилтыг хэзээ ч эвдэхгүй болов уу. Яагаад гэвэл нэгдүгээр анги нь цаг үетэйгээ зохицож чадсан бүтээл.

-Таны бодсоноор бол өнөө үед Жошуагийн амьдралын тухай кино амжилт олохгүй гэж үү?

-Магадгүй. Учир нь өнөө үед тоон технологи ашиглан бүтээгдсэн зөгнөлт уран сайхны кино хүчээ авсан байна. Та “Бокс Оффис”-ыг тэргүүлж байгаа кинонуудыг хар л даа. Дийлэнх нь тоон технологи ашигласан байгаа биз.

-Тэгвэл “Амьдрах сайхан” кино шиг романс бүтээлүүд зах зээлээс шахагдаж байгаа юм.

-Хатуухан хэлэхэд тийм. Яахав, энэ нь нэг их удаан үргэлжлэхгүй л дээ. Эцсийн бүлэгт хүний гол чанар бол сэтгэл шүү дээ. Тэгэхээр 15 жилийн дараа. Магадгүй 25 жилийн дараа романс төрлийн кино хүчээ авах л болно. Хүн гэдэг чинь нэг зүйлдээ үнэнч байдаггүй юм.

-Тэгэхээр хоёрдугаар ангийн тухай бодох хэрэггүй нь ээ?

-Тиймээ. Хэзээ ч бүтээгдэхгүй. Яагаад гзвэл “Амьдрах сайхан” кино тэр олон шагнал, амжилттайгаа л үлдэг.

-Та уг киноноос үззгчдийг юу олж, мэдрээсэй гэж хүссэн бэ?

-Хүн бүхний амьдрал өөр. Тэгэхээр амьд явах хичнээн их хувь тавилан болохыг ойлгоосой гэсэн юм. Хэдийгээр амьдрал хэцүү байсан ч аль болох гэрэл гэгээтэй зүйлсийг нь бодвол болох нь тэр.

- Та киноныхоо төгсгөлд 1000 оноогоо цуглуулж чадаагүй, Харин бодит амьдрал дээрээ?

-Би ердөө 500 гаруй оноо цуглуулсан гэхэд болно. Цаашид олон зүйлийг хийхийг хүссэн.  Тиймдээ ч эхнээс нь биелүүлж явна. Амьдрал минь ид дундаа үргэлжилж яваа шүү дээ.

-”Амьдpax сайхан”киноны амжилтанд хүрсэн нууц?

-Ердөө сайхан мөрөөдөл, сайн төлөвлөгөө юм. Надад Италийн тайзны жүжгийн найруулагч Алессандро Бурнико зааж, зөвлөдөг байлаа. Энэ хүн намайг ийм амжилтад хүрэхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Тэр хэлэхдээ “Хэнээс ч илүү мөрөөд, бас төлөвлө” гэдэг байв. Түүнээс үлгэрлэж мөрөөдөмтгий, сайн төлөвлөгөө зохиож сурсан гэхэд болно. Бурнико Ром хотын нэгэн жижигхэн театрын найруулагч шүү дээ.

-Тэр таны багш байж дээ?

-Тиймээ. Түүнээс сайхан сэтгэл, ихэмсэг төрх гээд л жинхэнэ итали эр хүний дүрийг харж болно.

-Нээрэн таныг жинхэнэ итали эр хүн гэж дуудаж байхыг мэдэхгүй юм. Харин танаас нэр хүнд муутай жүжигчид ийн нэрлэгддэг. Энэ тухай ямар бодолтой байна?

-Эр хүн Итали, Франц байх нь хамаагүй. Харин эр хүн шиг л байх нь чухал. Намайг тэгж дуудах үгүй нь сонин биш. Би хэтэрхий хөгжилтэй, их зангүй нь тэрхүү нэрийг зүүлгэхгүй байгаа юм. Гэхдээ хөгжилтэй байсан нь дээр биз дээ.

-Харин Холливуд таныг Италийн Чарли Чаплин гэдэг байх аа?

-Намайг тэгж нэрлэхэд бахархалтай санагддаг. Би чинь гайхалтай жүжигчний өчүүхэн хэсгийг дуурайж.

-Та урлагийн ертөнцөд хөл тавьж байхдаа Чарли Чаплинийг дуурайж, олныг шуугиулж байсан биз дээ?

-Баярлалаа. Танд ч гэсэн таалагдсан юм уу? Тухайн үед түүнийг дуурайх нь мода байсан гэх үү дээ. Би багадаа түүний тоглосон киног үзээд үнэхээр их инээдэг байсан. Бүр түүний тухай зүүдэлсэн удаатай. Эмээ маань заримдаа загнадагсан. Тэр үед огг тоосон шинжгүй дахиад л киног нь үзнэ.

-Таны нэрийг эмээ тань өгсөн гэсэн. Юу гэсэн утгатай вэ?

-Би төрөөд хоёр ой хүртлээ алхаж, ярьж чаддаггүй байлаа. Тэгээд л эмээ маань энэ нэрийг хайрласан юм. Бенигни гэдэг нь амьдрал хүсэгч гэсэн утгатай.

-Таныг “Амьдрвл хүсэгч” гэсэн нэртэй ном бичиж байгаа гэж сонссон?

-Аан, Бичих гэж оролдож байгаа. Гэхдээ өөрийнхөө нэрний утгаар нэрлэхгүй байх. Тэгэхээр би өөрийнхөө тухай бичнэ гэсэн үг биз дээ. Хүмүүст би сонирхолгүй санагдана. Учир нь миний тухай олон ч нийтлэл бичигдсэн. Тэгэхээр хүний мэдэхгүй зүйлийг бичих нь зөв.

-Найруулагч, жүжигчин бичсэн номыг уншихад яг л кино үзэж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Ном бичсэнээс кино зохиол нь дээр биш үү?    

-Та их хэмжээний мөнгөний тухай төсөөлж байна. Миний хувьд кино бүтээсэн. Харин номиооо хүн өөр зүйлийг олж хардаг юм. Тиймдээ ч одоог хүртэл ном уншдаг хүн цөөрөхгүй байна. Би 13 настай байхдаа бүрэн уншиж сурсан. Үеийнхнээсээ хоцрохгүйг хичээж, цаг тутамд ном уншдаг байлаа.

-Одоо тэр үеийнх шиг хүүхэд харагдахгүй байна?

-Яахав, орчин нь нөлөөлж байгаа юм. Бидний үед интернэт байсан бол олон ч хичээлийн шалтгалтыг онц өгнө дөө.

З.Энхчимэг
Эх сурвалж: “Бизнесийн мэдээ”