УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Норовлин сумын Жаргалант багийн Уран дөш хайрханы энгэрт баригдахаар болсон “Шихихутаг-Их Засаг” аялал жуулчлалын цогцолборын шавыг тавилаа. 2019-2020 оны улсын төсөвт уг төслийн санхүүжилтийн зарим хэсэг нь тусгагдсан байгаа юм.
Түүний санаачилсан түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон төсөл Хэнтий аймагт бодит ажил болж эхлээд байгаа юм. Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгохоор зарласан. Энэ хүрээнд Бэрх хот, Батноров, Норовлин, Баян-Адарга, Дадал, Биндэр, Баян-Овоо, Галшар, Баянхутаг гэсэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн 41-р тойргийн сум тус бүрт түүхэн брэнд цогцолборуудыг барьж байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Ингэснээр гадаад, дотоодын жуулчдыг татах Хэнтий аймаг руу татах ач холбогдолтой төслүүд хэмээн үзэж БОАЖЯ-наас уг төслийг дэмжин хамтарч ажиллаж байгаа юм.
Чингис хотоос Дадал сум хүртэл хэд хэдэн сумыг холбосон 250 км урттай “Түүхэн аялал жуулчлалын зам”-ын ажил бас эхлээд явж байгаа билээ. Эдгээрээс Батноров суманд баригдаж буй Тэмүүжин, Боорчи нарын андгай тавьж, анд бололцсон газар хэмээн түүхэнд үлдсэн Хөхүүрийн тал, Дэлгэр-Өлзийт хайрханд “Андлалын өргөө” цогцолборын ажлын гүйцэтгэл хэвийн үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 60 хувьтай байгаатай Л.Оюун-Эрдэнэ сайд газар дээр нь очиж танилцсан.
Энэ мэтчилэн Дадал суманд гэхэд л Дэлүүн болдог овооны өөдөөс харсан Бага Яргайт уулын энгэрт “Тэнгэрийн хаан” цогцолбор, Биндэр суманд Монголын анхны Их хуралдай хуралдсан түүхэн газарт “Их хуралдай” цогцолбор, Галшар суманд Шөрмөсөн чулуут дов хэмээх газарт Өвгөн ноён М.Пүрэвжавын дурсгалын цогцолборууд зэрэг олон бүтээн байгуулалтыг шинээр бий болгохоор ажиллаж байна.
Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх эдгээр бүтээн байгуулалтын нэг хэсэг болох Норовлин сумын төвөөс холгүй орших Уран дөш уулын энгэрт “Шихихутаг-Их Засаг” аялал жуулчлалын цогцолборыг барих бөгөөд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Норовлин суманд ажиллах үеэрээ шавыг нь тавьсан юм. Уран дөш уул нь төрийн их заргач Шихихутагийн төрсөн газар төдийгүй “Монголын нууц товчоо”, “Их Засаг” хууль зэрэг түүхэн эх сурвалжууд бичигдсэн газар хэмээн түүхэнд үлдсэн байдаг. Тиймээс уг газрыг сонгосон бөгөөд Цонжин болдогийн “Чингис хааны хөшөөт цогцолбор”, “Морин хуур”, “Их Майдар” төслийг санаачлагч, Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалын Дадал, Батноров суманд хэрэгжиж байгаа цогцолборуудын загварыг зохиосон МУУГЗ, барималч М.Эрдэмбилэг энэ удаагийн “Шихихутаг-Их Засаг” аялал жуулчлалын цогцолборын скиз зураг, загварыг мөн гаргасан. Харин барилгын гүйцэтгэгчээр “Эл Си Би” ХХК ажиллахаар шалгарсан юм.
Домгийн гуурст хүлэг морь унасан бяцхан хүүг дүрсэлсэн, оюун ухааныг билэгдсэн номын хуудас бүхий томоохон байгууламжтай энэхүү цогцолборыг Норовлин суманд бүтээн байгуулснаар нутгийн иргэдэд ажлын байр, орлогоо нэмэгдүүлэх шинэ эх үүсвэр бий болох, орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой төсөл хэмээн шав тавих ёслолд оролцсон БОАЖЯ-ны газрын дарга С.Баясгалан дүгнэсэн юм.
Сэтгэгдэл0
Норовлин сумын Хөхүүрийн талд Тэмүжин Боорч хоёр анд бололцсон гэдэг бол иш үндэсгүй зохиомол зүйл.Жуулчпыг ингэж хууран мэхлэх нь ичгүүргүй явдал шүү. "Шихихутагийн төрсөн газар төдийгүй “Монголын нууц товчоо”, “Их Засаг” хууль зэрэг түүхэн эх сурвалжууд бичигдсэн газар хэмээн түүхэнд үлдсэн байдаг" гэсэн нь худал. Ингэж хууран мэхлэх, худал шаах муухай юмаа. Оюун-эрдэнэ уг нь шударга хүн сэн.
УИХ-ын хоер гишууний сургуулиудын нэрийг нэгтгэж ккк
yum medehgyi baij amniihaa zorgoor demii balairch byy bich?....hyn yy?yu be?Demiiregchid ee!!!nyyz tobchoogoon ynschgaa l daa!!!Godilnuud aa!!
Ene balairlaa zogsoo! Yun ajliin bair? Yyn Shikhi yun Boorchi? Ene gonginoson ork yun baakhan amidrald khereggyi shoroo ovoolood bnaa? Ug ni 1 ch gsn khynee l bodokh yostoi! Ulirsan balarsan yumand Shoroo ovoolj bkhad chini khymyys khoolgyi emgyi ykhej bna!
Чи ууруу естой жинхэнэ орк! Ажил хий л дээ! Уйлагнаад л!
Би баруун аймгийн хүн Монгол маань нэгээрээ хөгжөад эхлэж байхад сайхан байна Бидэнд аль аймаг сум нь хамаагүй хөгжиж эхэлж байвал бүгдл хөгжинө
Хэнтий аймгийн тов Ондорхаан хотыг ямар дебильнь аваачаад Чингис хот гэж нэрлээд тэнэгтчихвээ?Яаасан ичиж зовохоо мэдэхээ больсон махан толгойнууд ийм тэнэг юм хийвээ?Ондор-Хаан гэдэг чинь угаасаа Их-Богд эзэн Хааныг хэлсэн тууний нэрийг шууд дуудахнь монголчуудын дунд цээртэй байсан гэдгийг энэ малнууд мэддэггуй юмуу,?Юм болгоныг Чингис болгосоор байгаад буур ичиж зовохоо больллоо,одоо богс арчдаг цаас хийгээд тэрнийгээ Чингис гэж нэрлэхнь холгуй байна энийгээ больж дебилуудэд аргамж хазаар тавих болсон баймаар юм.
Наад нэг эзэн богд гэдгээ болилдоо. Богд гэдэг угийг хэрэглэдгээ болих хэрэгтэй. Эзэн хаан,Их хаан,Ундур хаан гэвэл болж байна аа!
Өндөрхаан гэдэг бол тэр хотын сүр жавхаа болсон өндөр сайхан уулын нэр. Чингис хаантай ямар ч холбогдолгүй. Дэлгэрхаан, Мөнххаан, Дулаанхаан, Өндөрхаан гэх мэт уулын нэр. Уулын нэрээр аймаг хотыг нэрлэсэн нь түүх. Өндөрхаан хотыг Чингис гэж нэрлэсэн нь МАНАН гэгч гошного толгойтны солиорол.
цүнх баригч Батбаяр одоо юу горьдоод л яваа юм болоо? Ичээч.
Тэмуужин аймгийн Чингэс хотын Хувилай сумын Цагаадай бригадын Аригбох суурийн малчин Зуч
Татарын хуу Шихихутуг бол Дорнод юмуу Хеленбойр хавид л терсен бх магадгуй