Батлайн Чулуунхүү. 2015 онд Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон. Тав дахь жилдээ тус улсад Элчин сайдаар ажиллаж байна. Дипломат албаны тухай хуульд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын бүрэн эрхийн хугацааг гурван жил гэж заасан. Харин 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дөрвөн жил болгож өөрчилсөн. Тэгэхээр хуучин болон шинэ хуулийн заалтаар Австралийн Холбооны Улсад суух Элчин сайд Б.Чулуунхүүгийн бүрэн эрхийн хугацаа аль хэдийнэ дуусгавар болсон гэсэн үг.
Энэ тухай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өмнө нь мэдэгдэж байсан ч түүний оронд явах Элчин сайдын асуудал шийдэгдээгүй учраас хойшилсоор ирсэн. Тухайлбал, Австралийн Холбооны Улсад суух Элчин сайдад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын нэр яригдаж байгаа. Засгийн газар, парламентын түвшинд дэмжлэг авсан ч Ерөнхийлөгч дээр очоод “гацсан” тал бий. Тэгэхээр бүрэн эрхийн хугацаа нь дууссан учраас Элчин сайд Б.Чулуунхүү татагдах нь тодорхой. Харин Н.Анхбаярыг явуулах уу, ГХЯ-наас өөр нэр оруулж ирэх үү гэдэг нь удахгүй яригдана.
Тэгвэл Австралийн Холбооны Улсад суух Элчин сайд Б.Чулуунхүү болон УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нарын Сиднейн казинод байгаа зураг олон нийтийн анхаарлыг татсан. УИХ-ын дарга Г.Занданшатарын албан ёсны айлчлалын үеэр гарсан дээрх дуулиан намжих шинжгүй байна.Тэнд байсан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар яарч, сандран тайлбар хийж, казино тоглоогүй, судалсан хэмээж байгаа. Мөн тэдний тайлбарт “Айлчлалын хөтөлбөрийн дагуу Элчин сайд Б.Чулуунхүүг дагаж, казинод орсон” гэх үг ч хавчуулагдсан байв.
Түүнчлэн ЕТГ-ын дарга З.Энхболдын тайлбар анхаарал татаж байв. Тэрээр “Төрийн албан хаагчийн тухай ёс зүйн дүрэмд өөрчлөлт орж, мөрийтэй тоглосон тохиолдолд ажлаас нь халахаар болсон. Түүний дагуу хэдэн хүнд арга хэмжээ авсан. УИХ-ын гишүүн бол төрийн албан хаагч. Тиймээс халагдах ёстой.
МАН-ын УИХ, Засгийн газар дүрмээ хэрэгжүүлж чадах эсэхийг харъя” гэсэн байдаг. Тэнд хоёр гишүүнтэй хамт Элчин сайд Б.Чулуунхүү байсан. Гэтэл ЕТГ-ын дарга З.Энхболд зөвхөн гишүүд дээр акцент өгч байгаа нь сонин байв. Аливаа оронд эх орноо төлөөлөн суугаа Элчин сайд ёс зүйн алдаа гаргавал хариуцлага тооцох, эгүүлэн татах эрх нь Ерөнхийлөгчид байдаг.
Харин УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг парламент хариуцдаг. Тэгэхээр ЕТГ-ын дарга З.Энхболдын мэдэгдэл нь өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж, өрөөлийн толгой дээрх өвсийг харах гэдэгтэй л адил зүйл болсон.
Гишүүдийг казинодуулсан Элчин сайд Б.Чулуунхүү гэж хэн бэ. 2015 онд З.Энхболдыг УИХ-ын дарга байх үед тус улсад томилогдсон, одоогоор бүрэн эрхийнх нь хугацаа дууссан гэдгийг дахин тодруулъя. 2018 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, түүнд Онц бөгөөд бүрэн Эрхт элчин цол олгосон байдаг. Б.Чулуунхүү 1973 онд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн. 1996 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1999 онд Шинэ Зеландын Виктория Их сургууль, 2007 онд Австрали улсын Флиндэрсийн их сургуулийг төгсчээ. Улмаар 1996-2000 онд ГХЯ-нд атташе, 2000-2003 онд БНТУ-д суугаа ЭСЯ-нд атташе, III нарийн бичгийн дарга, 2003-2010 онд ГХЯ-нд нарийн бичгийн дарга, 2010-2012 онд АНУ-д суугаа ЭСЯ-нд нарийн бичгийн дарга, 2012-2014 онд Америк, Африкийн газрын захирал, 2015 оноос Европ, Америкийн газрын захирлаар ажиллаж байгаад Австралийн Холбооны Улсад суух Элчин сайдаар томилогдсон байдаг. Ийнхүү УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалын үеэр гарсан казиногийн дуулианы бас нэгэн гол баатар болох Элчин сайд Б.Чулуунхүүгийн тухай товч өгүүлэхэд ийм байна.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Chuluunhyy buruugyi gishyyd MAN giinhan buruutai
Муу түлэнхий дүлзэн одоо юу бэ? казиногийн хууль батлах гээд шаарнууд.
Chuluunhyy buruugyi gishyyd MAN giinhan buruutai
Б Чулуунхүү гишүүдийн айлчлалын хүрээнд аюулгүй байдал хууль бус үйлдэл холбогдуулахгүй байх үүрэгтэй иймд Чулуунхүү хамгийн их буруутай
З,энхболд ӨВ-д өөрөө нэр дэвших гээд янз бүрийн өө хайж байх шиг байна
Монголоос очсон дарга нар казино оръё үзьe гэхэд Элчин сайд үгүй гэх юм уу. Хөөрхий дагуулаад л явна ш дээ
Элчин сайд тэднийг чирээд оруулаагүй байлгүй дээ. Оруулсан байсан ч яадийн, туйлшрана туйлшрана гэхэд гэхэд арай л юм даа манайхан
Энэ бас ямар баагийн гар хөл суганы үс болдоо. Ямар ч аавын жирийн хүний хүүхэд гадаад төгсөө л бол элчин сайдын яамд ажлуулахгүй шитэ. Ардаа татаас дээр суганы үс учраас л ийм өндөр албанд тасралтгүй орсон байнс. Дандаа энэ элчин сайд нараас бол Монголд гай болох юм. Хаана муу муухай юманд холбогдон Монголын нэр гаран дандаа гадаад хэрэг элчингийн гаруудаас гарах юм. Ёс зүйтэй мэргэжлийн хүн тавиачээ.
Mash buduuleg nuhduud l elchin saidaar dandaa ajillah ymaa
Элбэгдоржийн жинхэнэ гарын хvн дээ!!
gadaadad suugaa elchin saidiin yamduudaas Australia dah mongoliin elchin saidiin yam ulsaas tusuv avdgui gants yam n.
Наад Чулуунхүү хэмээх эрлийз тарвагаа баривчлаачээ. Оронд нь явуулчих шудрага цэвэр цусны залуу хүн байдаггүй юмуу. УИХ-ын гишүүд буруугүй. Нямка сайд юу бодоод зүгээр суугаад байнаа.
МАН-нхан хөгшдийг халамж нэрээр хагаралдуулж,орлого нэмэх нэрээр оромдож байхад ,манан үүсгэж козино тоглоод тавитаргүй нь дэндэж байна даа.
Amerik ba baruunii ornuudad ulsiin ba toriin baiguullagad ajilladag byh hymyys kasinod togloh byy hel orohod shuud ajlaasaa hoogddog. Edgeer pizdaaakuud mongolchuudiig basamjlan doromjilj tohuurhaj baina. Allaga hulgai luivriin mongoo bagtaaj shingeej chadahgyi gadaadad ochij kasinoddog huvalzuud

harahaas hugiin gar l bn
Их хурлын казиночид элчинд бү буруугаа тохох гэж байна уу? Бүгд л буруутай, зайлуулах хэрэгтэй. Их хурлынхан гэж ямар ч ёс зүй, ичих нүүргүй амьтад болоод байна. Манангийн гай энэ. Дипломатууд ч адил. Ер нь Манангийн үнэртнүүдийг зайлуулж төрийн албыг эрүүлжүүлэх хэрэгтэй болсон.
ерөнхийлөгчийн тамгын газрын дарга зи энх болд бол цэнхэр ягаан тасалбараар элбэгдорж бат үүл мэтийн ""моралный уродууд"" тай үгсэн хуйвалдаж цэнхэр ягаан тасалбараар хүн бүр цалигийнхаа хэмжээтэй орлого сар бүр олно гэж худал хуурмагаар молигодон хувийн байшин орон сууц мал хөрөнгө улсын үйлдвэр завод уул уурхайн баялгийг орон сууцыг хүмүүсээс хамсаатнаараа шоронгийн гийн хулгайчууд дээрэмдэн авчээ мал хөрөнгө орон сууцаа хямдхан дээрэмдүүлсэн хөрөнгөө луйвардуулсан хүн өч төчнөөрөө байна хүмүүнлэг ардчилсан ил тод шудрага нийгэм гэсэн хаа байнаа бид хөрөнгөт нийгмийн дор боолчлогддог барууны орны ард түмэн биш биз дээ ядахдаа турк гарлын гэрэлт хөшөөтэй хиргас суумал хөшөө турк аймагтай хэлний хувьд хэдэн арван мянган адилхан дуудлага аялуу үгтэй турк түрэг улс биздээ ОРСЫН хоол идэж явсан зи энх болдыг хэн сонгох юм бэ Герман төрийн өмчийн даргыг хамгийн түрүүнд буудаж алж байсан юм амьд үлдсэндээ баярла
Зи.Энхболд гэгч ёстой ялзарсан намчирхагч өөрийнхөө томилсон хүнийг дурьдалгүй зөвхөн нөгөө хоёр гишүүнээ яриад байдаг өрөөсгөл явцуу хорчин.