НЬЮ-ЙОРК, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /TASS/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын сонгуульд Кентукки, Индиана муж улсуудад Ардчилсан намаас нэр дэвшигчид тэргүүлж байгаа тухай CNN телевиз мэдээлжээ.
Тус телевизээр мэдээлснээр, Ардчилсан намын нэр дэвшигчид тэргүүлж байгааг эдгээр муж улсын сонгуулийн гол тойргуудын санал хураалтын эхний дүн харуулсан байна.
"Associated Press" агентлагийн тооцоолсноор, Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд дөрвөн суудал, Бүгд найрамдах нам хоёр суудал баталгаатай авчээ. АНУ-ын Конгрессын доод танхимд олонх болохын тулд аль нэг нам 218-аас доошгүй суудал авах шаардлагатай. Одоогоор Төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдах нам олонхын суудлыг эзэлж байгаа юм. АНУ-д завсрын сонгууль болж байгаа бөгөөд сонгогчид Сенатын 100 гишүүний 35, Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүнийг сонгож байна. Түүнчлэн 36 муж улсын захирагчийн сонгууль болж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 11 сарын 04,
2026
Сэтгэгдэл0