sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /TASS/. Ардчилсан намын төлөөлөгчид АНУ-ын Сенатад одоогоор 45 суудал аваад байна гэж Associated Press агентлаг мэдээлжээ. Ардчилсан намаас нэр дэвшигчид Виржиниа, Колорадо, Жоржиа, Нью-Жерси, Массачусетс, Нью-Хэмпшир, Делавэр, Хойд Каролина, Нью-Мексико, Иллинойс, Род-Айленд муж улсуудад ялсан байна. 


Харин Бүгд найрамдах намын нэр дэвшигчид одоогоор уламжлал ёсоор тус намыг дэмждэг Вайоминг, мөн Флорида, Кентукки, Баруун Виржиниа муж улсуудад тэргүүлж байна. Тус нам Сенатад 35 суудал аваад байгаа аж. Бусад муж улсад ялагчид хараахан тодроогүй байна.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг