КАРДИФФ. /Foreign Policy/. Уэльсийн Кардиффын их сургуулийн Хууль зүй, улс төрийн сургуулийн Олон улсын улс төр судлалын профессор Сергей Радченкогийн бичсэн нийтлэлийг та бүхэнд хүргэж байна.
Москва ардчилсан хөршдөө хүлцэнгүй дагуул улсын хувиар хандсаар байгааг саяхан өрнөсөн дипломат маргаан харууллаа.
Зургадугаар сарын 24-нд ОХУ Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан, “COVID-19”-ийн улмаас нэг сар гаруйн турш хойшлоод байсан цэргийн сүрт жагсаалаа уламжлал ёсоор зохион байгуулсан. Владимир Путинийг 2036 оныг хүртэл төрийн эрхийг барих нөхцөлийг бүрдүүлэх Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бүх нийтийн санал асуулга ирэх долоо хоногт дуусах гэж буй үед мөн энэхүү арга хэмжээг зохион байгуулсан байна.
Тухайн өдөр Монгол Улс ардчилсан парламентын сонгуулиа явуулсан.
Өөр хоорондоо холбоогүй энэ хоёр үйл явдал Москва, Улаанбаатарын хооронд дипломат маргаан дэгдээж, ОХУ зөвхөн өөрийн зорилгодоо хүрэхийн тулд гаргадаг төрөлх занг харуулж, Монгол Улс Москва, Бээжингийн аль алинаас ирэх шахалттай тулгарах үед хэрэглэдэг аргаа үтэр түргэн ашигласан байна.
Монгол Улс нь авторитар дэглэмтэй хөршийнхөө дэргэд бат бөх ардчилал бүхий орон бөгөөд БНХАУ, ОХУ хэмээх хоёр том хөрштэй, тэдгээрийнхээ эрхэнд орж явсан улсын хувьд улс орныхоо дүр төрхийг Евразид дахин цогцлоох хүндхэн ирээдүйтэй нүүр тулгарч байгаа юм.
Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/ ОХУ-ын цэргийн парадыг шууд нэвтрүүлэх төлөвлөгөөгөө цуцалснаас үүдэн дээр дурдсан маргаан дэгдэж эхэлжээ.
Монголын Засгийн газар ОХУ-д хүндэтгэл үзүүлэх үүднээс парадад оролцуулахаар цөөн тооны цэргийг илгээх шийдвэрийг гаргасантай холбоотойгоор тус телевиз нь уг арга хэмжээг дамжуулахаар төлөвлөөд байжээ. Гэвч парадын шинэ тов сонгуулийн өдөртэй давхцсантай холбогдуулан МҮОНРТ парадыг дамжуулах шийдвэрээ цуцалжээ.
Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам уг шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа “Facebook” хуудсаараа дамжуулан илэрхийлээд, МҮОНРТ-ийг “зорилгоосоо хазайсан” хэмээн буруутгаад, “МҮОНРТ-ийн Захирлуудын зөвлөл сонгуульд хөндлөнгөөс оролцдог хэмээн ОХУ-ыг буруутгадаг кампанит ажилд санамсаргүйгээр нэгдсэн бололтой” хэмээн нийтэлжээ. Үүнээс улбаалан томоохон маргаан дэгджээ. МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамж Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайд Искандер Азизовт хандан, яамны мэдэгдэлд “доромж үгс ихээр агуулагдсаныг” тэмдэглээд, албан ёсоор уучлалт гуйхыг шаардсан байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан, Монгол Улсаас ОХУ-д Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан С.Баяр Зөвлөлтийн үеийн Элчин сайд нар ч суугаа улсынхаа Засгийн газарт захирагддаг байсан хэмээн бичжээ.
Монголчууд Зөвлөлт хөндлөнгөөс оролцож байсан талаар нэг юм уу хоёр зүйлийг мэддэг. Монгол нь Төв, Зүүн Европын орнуудад ижил явдал тохиолдох хүртэл 20 жилийн турш Зөвлөлийн дагуул улс байсан. 1930-аад онд Зөвлөлтийнхөн, тэдний Монгол утсан хүүхэлдэйнүүд болох Монгол ардын хувьсгалт нам шашны эсрэг кампанит ажил, улс төрийн хэлмэгдүүлэлтийн хүрээнд олон арван мянган хүний амь насыг хөнөөжээ.
Амиа алдсан хүмүүсийн дунд Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэн байсан бөгөөд тэрбээр Иосиф Сталинтай сөргөлдөж байсан нэгэн юм. /Түүнийг ганцхан ёжтой үгээрээ Зөвлөлтийн дарангуйлагчийн гаансыг хэдэн хэсэг болгосон гэлцдэг байна./ П.Гэндэнг Москва руу илгээж, 1937 онд цаазаар авчээ. Түүний халааг авсан А.Амар ч мөн ижил хувь заяаг туулжээ. Түүнийг баривчилж, Зөвлөлт рүү илгээж, 1941 онд цаазалсан байна.
Энэ цусан далайгаар Х.Чойбалсаны Ерөнхий сайдаар ажиллах хугацаа эхэлсэн бөгөөд Монголын Сталин гэгддэг тэрбээр Зөвлөлтийн Ази дах зорилтуудыг биелүүлэхэд өөрийгөө зориулсан бөгөөд түүнийг Зөвлөлтийн Монгол дахь бүрэн эрхт төлөөлөгч Иван Иванов нягт хянадаг байжээ. Чойбалсан, Ивановын хяналтад Монгол Улс 1940-өөд онд Зөвлөлтийн дайнд оролцож, хагас сая орчим адууг илгээж, /галын шугамд байгаа гэдгийг батлан харуулсан үйл явдал болсон./ танкны бригадыг тэтгэжээ. Мөн Монгол Улс 1945 оны наймдугаар сард Манжуурт Зөвлөлтийнхэнтэй хамт Япончуудын эсрэг тулалджээ.
Чойбалсаны халааг авсан Ю.Цэдэнбал нь Зөвлөлтийн удирдлагуудын төлөө улам их зүтгэсэн нэгэн бөгөөд Монголыг Зөвлөлтөд нэгтгэх хүсэлтийг удаа дараа гаргаж байжээ. /Аз болоход Зөвлөлт татгалзсан хариулт өгсөн./ Цэдэнбал Хятад-Зөвлөлт маргаантай байх үед Москвагийн төлөө цуцалтгүй тэмцсэн байна. Тэрбээр 1962 оны 12 дугаар сард Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлайтай уулзах үеэрээ Зөвлөлтийн бодлогуудыг гал цогтойгоор хамгаалсны улмаас талууд золтой л нударга зөрүүлчихээгүй байна.
Хачирхалтай нь, Зөвлөлт Цэдэнбалыг төрийн эрхээс буулгах шийдвэрийг 1984 онд гаргаж, түүнийг тэтгэвэрт гаргаж, Москва руу илгээжээ. Үүнийг тухайн үед Төв хорооны нарийн бичгийн дарга Михаил Горбачев зааварчилсан байна. /Чойбалсангийн Хятадын эсрэг үзэл Бээжинтэй харилцаагаа сайжруулах Москвагийн сонирхлыг сулруулж байсан нь ийм шийдвэрийг гаргах нэг шалтгаан болсон гэж тэмдэглэгдэн үлдсэн./
Монгол Улс Зөвлөлтийн дагуул орны статусаасаа 1980-аад оны сүүлээс салжээ. Хоёр том гүрний дунд оршдог тус улс нь тэнцвэрийг хадгалж, Өрнөдийн орнуудтай харилцаагаа хөгжүүлэхийн тулд “гуравдагч хөршийн бодлогоо” боловсруулжээ. Мөн Монгол Улс бат бөх ардчилсан тогтолцоог хөгжүүлсэн бөгөөд тогтмол сонгууль явуулдгаас гадна хоёр авторитар хөрштэйгээ харьцуулахад үг хэлэх, цуглаан хийх, эвлэн нэгдэх эрх чөлөөг эдэлдэг юм.
Олон жилийн турш Улаанбаатар нь Оросын эсрэг Хятад, Хятадын эсрэг Орос, хоёулангийнх нь эсрэг Өрнөдийн байр суурийг баримталж, тэнцвэрийг сайтар хадгалж ирсэн боловч сүүлийн үед улам хүнд болж байна.
Бээжин, Москва сүүлийн жилүүдэд ойр дотно харилцаатай болсон нь Монголыг хязгаарласан байна. Далайд гарцгүй тус улсын эдийн засгийн хоёр том хөршөөс хамааралтай байдал уг ярвигтай байдлыг тодотгон харуулж байгаа юм.
Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-тай найрсаг харилцааг хөгжүүлэхийг эрмэлздэг бөгөөд өөрийгөө В.Путиний найз хэмээн зөвтгөдөг байна. Тэрбээр Хятад улстай ч мөн найрсаг харилцааг хөгжүүлэх алхмуудыг хийсэн /хамгийн сүүлийн жишээг татвал, коронавирусний эсрэг Хятадын хүчин чармайлтад Монголоос хувь нэмэр оруулж, 30 мянган хонь хандивласан/ бөгөөд Хятад, Оросын голчлон удирддаг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад улс орноо элсүүлэх эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлж байжээ. Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд Аугаа эх орны дайны ялалтын парадад Монголын цэргүүдийг оролцуулахаар 2015 онд буюу 70 жилийн ойгоор анх тохиролцож байсан бөгөөд энэ нь Монголын улс төрийн хүрээллийнхэн оросуудыг хятадуудаас илүү үзэж буйг илтгэжээ.
Гэвч Оросын Элчин сайдын яамны гаргасан үйлдэл нь Монголын тусгаар тогтнолыг Москва хараахан бүрэн хүлээн зөвшөөрөөгүй байгааг харуулжээ. Тэд Монголчуудыг гарцгүй гэж бодсон нь тодорхой байгаа бөгөөд тэднийг нэр төрөө үл хайхарч, хэлснээр нь хийнэ гэж бодсон ба хэрэв хийгээгүй тохиолдолд Хятадтай илүү сайн харилцаж чадна гэдгээ харуулна гэж бодсон нь харагдаж байна.
Элчин сайдын яамны “Facebook”-т тавигдсан жигшүүртэй пост нь сүүлийн үед харагдаж буй хандлагын нэгээхэн хэсэг юм. Оросын Гадаад хэргийн яам сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээнд итгэлтэй, тулгасан бодлогыг баримтлах болжээ. ОХУ-ын Элчин сайдын яамд ичгэвтэр суртал ухуулга, өдөөн хатгалга явуулахад, ялангуяа Дэлхийн II дайны үеийн түүхтэй холбоотой үйл явдлуудын талаарх ийм үйлдэлд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгаа ажээ. Жишээлбэл, Польш дахь ОХУ-ын ЭСЯ дайн дэгдсэнд Польшийг буруутгаснаас гадна Эстоны дахь ОХУ-ын ЭСЯ Зөвлөлтөд нэгдсэн үед эстоничууд жаргалтай байсан хэмээн нийтэлжээ.
Эдгээр түрэмгий, дээрэнгүй нийгмийн сүлжээний кампанит ажлын зорилго нь одоогоор нь тодорхойгүй байгаа хэдий ч үүний нөлөө нь илэрхий байгаа бөгөөд онилогдсон улсуудын ард иргэдийг хилэгнүүлж, ОХУ-ын буруугаа хүлээгээгүй, түрэмгий, нео-империалист дүр төрхийг сайшаахад тусалж байна. Энэ бол ОХУ-ын ЭСЯ-ны Монголд харуулсан дүр төрх яалтачгүй мөн юм.
Харамсалтай нь, тэдгээр орон Европын орнуудтай адил Оросын өдөөн хатгалгыг инээж хүлээн авахын оронд нухацтай хандаж, Путиний дэглэмийн эсрэг эсэргүүцэн жагсаж магадгүй юм. Москва ийм зүйлд эмзэг ханддаг бөгөөд мэдээж өөртөө ашигтайгаар эргүүлнэ.
Урт хугацаанд авч үзвэл, нээлттэй, ардчилсан Монгол улс оршин тогтносоор байх нь Хятад, Орост сорилт үүсгэх бөгөөд энэ шалтгаанаар тус улсад ардчилсан тогтолцоог хадгалсаар байх эсэх нь тодорхойгүй байна.
МҮОНРТ парадыг нэвтрүүлэхгүй байхаар шийдсэний улмаас үүссэн маргааныг үл харгалзан Монголын цэргүүд Улаан талбай дээр жагссан нь Улаанбаатар хэцүү хойд хөршөө тайван байлгахыг эрмэлзэж буйг харуулж байна. ЭСЯ дуулиант постынхоо төлөө уучлал гуйсан ч бай, үгүй ч бай /үгүй л болов уу/ уур хилэн ойрын өдрүүдэд намжиж магадгүй бөгөөд Оросын “zero-sum” ертөнцөд хамт жагссан ч гэсэн Сталины гаансыг хага цохиж чадахгүй гэх сануулгыг л Монголчуудад үлдээнэ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Гадагшаагаа манийгаа Хужаа Америк,дотор маань дөрвөд хасаг гэж турхирчихаад араас үхэр тэнэг гэж шоолж доромжилдог жүжигчин Оросыг Монголчууд мэддэг болж байгаа. Яахав Женко мэтийн кино амьдралыг ялгадаггүй бацаанууд, биднийгээ баахан доорд үзчихдэг Төвийн голдуу оросжсон хужаанууд,Хэнтийн голдуу буриадууд хамнигануудтайгаа бол хуучнаараа шүү дээ.
бага ястан байх хэцүү л дээ гээд та нар тэвчихээс өөр замгүй л дээ халхуудыг бид та нарыг хүлээн зөвшөөрч гомдоллохгүй байж харьд таслахгүй байхыг хичээнгүйлэн гуйж байна хүлээн авна уу.
66.181.179.72 Монголчуудыг бага ястан гэж ирээд доромжилдог нь ганцхан Төвийн хужаа Хэнтийн оросууд байдаг гэж би бичсэн.Монгол үндэстнийг үгүйсгэж Халх гэж цээжээ дэлддэг та нарын яс үндсийг үнэндээ бол дөнгөж сая 15-р зуунд Батмөнх даян ханы шинээр үүсгэж,Орос Манжууд үлээж хөөрөгдөн 17-р зуунд л бий болгосон юм.Санаа нь Монгол үндэстнийг устгах.Яг Монголоос тасалж үүсгэсэн бидэндээ баахан ихэрхүү хэл түүх юу ч үгүй Бурят гэдэг шинэ үндэстэн шиг! Дээр нь Түшээт ханы Төв Хэнтий бүх Халх Монгол түмнийг төлөөлж бусдыг доромжлох эрх ч байхгүй.Засагт хан гэлтгүй Сайн ноён хан,Цэцэн ханыг орос хужаа та нар төлөөлж болохгүй гэдгийг бүгд мэддэг. Тэгж яривал Түшээт хан Сайн ноён хан алж Халх Ойрдын дайныг эхлүүлсэн байх шүү.
Монгол Улсын Ерөнхий сайд асан, Монгол Улсаас ОХУ-д Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан С.Баяр Зөвлөлтийн үеийн Элчин сайд нар ч суугаа улсынхаа Засгийн газарт захирагддаг байсан хэмээн бичжээ. Монголчууд Зөвлөлт хөндлөнгөөс оролцож байсан талаар нэг юм уу хоёр зүйлийг мэддэг. Монгол нь Төв, Зүүн Европын орнуудад ижил явдал тохиолдох хүртэл 20 жилийн турш Зөвлөлийн дагуул улс байсан. 1930-аад онд Зөвлөлтийнхөн, тэдний Монгол утсан хүүхэлдэйнүүд болох Монгол ардын хувьсгалт нам шашны эсрэг кампанит ажил, улс төрийн хэлмэгдүүлэлтийн хүрээнд олон арван мянган хүний амь насыг хөнөөжээ.
МАН монголын олон мянган хүний амь насыг хөнөөж цуст яргалал үйлдчихээд монгол гэж ярих эрхгүй. МАН-ын дарга Ми овогт хятадын эрлийз данжаад манай нам Монгол улсын хувьд гавьяа байгуулсан гэж ярзайтал инээж тавлаад байсан.. Цуст яргачид,алуурчдын залгамж халаа болсон МАН-ынхан Бээжин Москва руугаа тонилцгоовол таарна.Та нарт монгол дээл өмсөж монгол гэж ярих эрх байхгүй шүү.Зайлаарай...
Ойлгомжгүй юм. Монголын радио -телевизийнхэн Оросын талаас нэвтрүүлэх эрх өгсөнгүй гэх маягийн юм тайлбарлаж байсан. Хүчтэний дэргэд хүчгүй нь буруутай гэдэгийн үлгэр болж байгаа юм шив...
Л.Нинжжамцад талархал илэрхийлье. Үндэсний эрх ашигтай холбогдсон асуудал ямагт бүх юмны дээгүүр тавигдах ёстой. Зөвлөлтийн фашист дэглэмийн үеийн удирдагчдын үйлдсэн яргалал,хэлмэгдүүлэл Монголын ард түмний ой санамжаас салах нь битгий хэл улам лавшран, ирээдүйд бүр их зүйл ил тод болно гэдэгт эргэлзэхгүй байна. Оросын одоогийн удирдлага 1929-1985 оны Монголтой холбогдсон бүх архивийн /КГБ,Батлан хамгаалах, Дотоод яам, Коммунист намын архив/ материалаа ил болгоод бодит түүхийг нууж хаалгүй ил болгож харуулбал ард нийтийн санал эергээр аажуухан эргэх нигууртай. Нуух тусам бугшина. Орос нь ч бай, Хятад нь ч бай хуучин манай дотоод хэрэгт илт оролцдог байсан бол өнөө бүх юмыг далдуур хийж байгаа.
Хохоол Сергей Радченко худлаа шургаас хийж байна.
Оросын хоер толгойтой шувууны нэг толгой удахгуй унанаа туунд Путин тусалж бг
Чи арай хэтрүүлж байна. Оросын 2 толгойтой бүргэд бол Хятадын дагуул 4-н таван хошуу шиг биш. Оросууд Везантын эзэнт гүрнийг залгамжлагч гэдгээ харуулахын тул Везантын гүнжийг хатан буулгаж, Везантын 2 толгойтой бүргэдтэй сүлдийг Оросын сүлд болгосон.
Азизовыг яаралтай нутаг буцаах ёстой
Medeej
Азизов яаралтай нутаг уруугаа буцна уу
Байдаг л нэг бодлогын чанартай нийтлэнл.Барууныханд монгол ямар ч ач холбогдолгүй улс гэж хэлж болно.Газар зүйн хувьд алслагдсан.дээр нь барууны ертөнцийн үзэн ядаж болж өгвөл үгүй болгночих юмсан гэж хүсч байдаг хоёр их гүрний дунд оршдог гуравдагч хөршгүй улс.Тэд монголыг яагаад сонирхож байгаа вэ гэхээр байгалийн баялгийг нь л цөлмөх ганц л зорилго бий. Мэдээж дүр эсгэсэн хуурамч ардчиллын үр тарьж төрт ёсыг сүйрүүлэх бодлого бас бий.Аллен Даллесийн төлөвөлөгөөгөөр дэлхийн бүх жижиг буурай улсаар тоглох бодлого одоо ч хэвээрээ үргэлжилж байгаа.Саяхан Английн парламентын гишүүн авгай,Балти орчмын Литва улсын тухай ярьж байгаад ,-Тэр 3 хан сая хүний төлөө бид оростой зөрчилдөхгүй .Энэ чинь манай нэг жижиг хотын дайны л юм байна штээ гэж хэлсэн нь цацагдсан юм.Тэгэхээр энд амьдардаг тэдний расист үзлээр доорд төрөлтөн болох шар арьстан монголын төлөө тэд хуруугаа ч хөдөлгөхгүй.. 3 сая монголын төлөө 1,5 тэрбум хятад,дэлхийн дайны бурхан оростой зөрчилдөхгүй нь тодорхой.
Бурят или Русский?
Монгол яагаад баруунд хэрэгтэй гэхээр олон улсын түвшинд орос,хятадыг дарамтлахдаа хүний эрх эрх чөлөө, ардчилал гэж донгосохын тулд хэрэгтэй юм. Өөрсдөө дотооддоо иргэдээ арьсны өнгөөр ялгаварладаг харгис үзэлтэй улсуудын хувьд хэн болохоо мэдэхгүй саймширч далдаганах бол тэнэг хүний хийдэг ажил.Гэвч бид олон тулгуурт гэж тунхагласан бодлогоо тууштай үргэлжлүүлнэ.Саяын зөрчил бол ОХУ н хувьд Монгол улсыг найдвартай холбоотон гэж үзэж байгаагийн хувьд дэлхийн дайнд хамтдаа хоёулахнаа зүтгэсэн түүхээ хамтдаа дурсая л гэсэн бодлого байсан. Мэдээж манай байр суурь хэт урагшилсан бас барууншсанд гаргасан алдаагаа харж эхэлсэн ч биз. Энэ бол их гүрний бодох бодлого мөн.Гэвч бид хүн чанараа,мөн чанараа гээчихээгүй байна.Монгол улсын тусгаар тогтнолд ЗХУ ямар их гавьяатайг бид мартвал тусгаар тогтнолоо алдаад л дуусна.АН н гамингууд оростой тогтоосон харилцааг үзэн яддаг нь тов тодорхой.Монголыг чадвал өвөг дээдстийнхээ нутагт нийлүүлчих юмсан гэсэн далд мөрөөдөл нь тэгж илэрч байдаг юм..
Манай нэг нэртэй дипломатчийн хэлсэн ,-Манай улс эндээс салаад нүүгээд явчихгүй тул хөрштэйгөө харилцаагаа муутгах ёсгүй гэсэн үгийг эш татаж хэлье. Дээр нь АНУ-н Төрийн наийн бичгийн дарга Ж.Бейкерийн хэлсэн ,-Танай улс эхний ээлжинд хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай байх ёстой гэсэн үгийг бас сануулъя. Дипломат бодлогод далдаганаж болдогггүй.Энэ бол янхны хийх ч ажил биш.
Нинжжамц статусаараа Азизовын зиндааны хүн биш шүү дээ.Зүгээр л монголын нэг ТВ-н л захирал.Яагаад ийм нарийн, дипломатч чадвар шаардсан асуудал дээр Цогтбаатарын урдуур орж далдагнаад бгаа юм бэ. Тэр МҮОНРТ-н ТУЗ гэж мэдрэмжгүй, улсынхаа эрх ашгийг боддоггүй дүүрчихсэн толгойнууд вэ. Хийн хоолой, Алс дорнодоор гарах нүүрсний экспорт, дэд бүтэцийн зээл тусламж г.м. чухал асуудлууд хэлэлцэж бхад мөнхийн хөрш ОХУ-тай муудалцуулах алхам хийгээд бх юм аа. Цаг гаруйн хугацаанд явагдах Парад манай сонгуульд ямар падлий бн.Үзэх хүн нь үзээд л өнгөрнө биз дээ.Тэр Парадыг сонирхох хүн бн, анзаарахгүй ч хүн бн.Хамгийн гол нь бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд 2-н тогтоосон найрсаг харьцааг дэмжих ёстой биз дээ.Өнгөрснөө яриад, хүмүүсийг турхираад бх юм бол бид нартай хэн харьцах юм бэ? Хятадууд Юань гүрнийг яриад гоморхоод, япончууд Халх голыг яриад гоморхоод л, оросууд Бат хааныг яриад гоморхоод бвал яах юм бэ? Бидний өвөг эцэг эднийг нээх тэгж таалж байгаагүй л биз дээ.
Очиж очиж, ямарч хамаагүй хөндлөнгийн украин турхираач Радченкогийн нийтлэлд ач холбогдол өгч, улам өөрсдийгөө доош нь хийгээд зогсохгүй, сошиалд барьсан эрх мэдлээ ашиглаж, ард олныг ингэж талцуулаад байх юмаа...
Дэлхийн 2-р дайнд ЗХУ ялсан нь Монгол улсын тусгаар тогтнолыг олон улсаар ( ялсан бусад гүрнүүдээр )хүлээн зөвшөөрүүлэх эхний алхам болсоноороо Монголчуудын хувьд их чухал ач холбогдолтой ялалтын өдөр юм. Энэ ялалтын прадыг Монгол хүн бүр телевизээр үзэх ёстой баярын нэг мөн. Монголын сонгууль болдогоороо болж хэсэг нөхөд дуулах нь дуулж, уйлах нь уйлана. Үлдсэн хэсэг нь тоох ч гүй өнгөрнө. Монгол улсын ерөнхийлөгч энэ баярт оролцоогүй нь том алдаа. Баттулагад сонгууль л чухал байсан учираас Долоон буудлын Должин эмээ шиг сонгуулийн тойрог дээр юм ярьсан яваа харагдах юм даа. Хэрвээ би ерөнхийгч байсан бол Ялалтын баяраар Путинтэй зэрэгцэж зогсоод хундаг тулгасан шиг явахдаа Монгол улс энэ дайны ялалалтад өөрийн бүх чадлаараа оролцсон юм шүү гээд дэлхийн улсууд руу гараараа даллах байсан юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн хийх ёстой ажил энэ мөн биз дээ!
Дэлхийн 2-р дайнд ЗХУ ялсан нь Монгол улсын тусгаар тогтнолыг олон улсаар ( ялсан бусад гүрнүүдээр )хүлээн зөвшөөрүүлэх эхний алхам болсоноороо Монголчуудын хувьд их чухал ач холбогдолтой ялалтын өдөр юм. Энэ ялалтын прадыг Монгол хүн бүр телевизээр үзэх ёстой баярын нэг мөн. Монголын сонгууль болдогоороо болж хэсэг нөхөд дуулах нь дуулж, уйлах нь уйлана. Үлдсэн хэсэг нь тоох ч гүй өнгөрнө. Монгол улсын ерөнхийлөгч энэ баярт оролцоогүй нь том алдаа. Баттулагад сонгууль л чухал байсан учираас Долоон буудлын Должин эмээ шиг сонгуулийн тойрог дээр юм ярьсан яваа харагдах юм даа. Хэрвээ би ерөнхийгч байсан бол Ялалтын баяраар Путинтэй зэрэгцэж зогсоод хундаг тулгасан шиг явахдаа Монгол улс энэ дайны ялалалтад өөрийн бүх чадлаараа оролцсон юм шүү гээд дэлхийн улсууд руу гараараа даллах байсан юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн хийх ёстой ажил энэ мөн биз дээ!
Дэлхийн 2-р дайнд ЗХУ ялсан нь Монгол улсын тусгаар тогтнолыг олон улсаар ( ялсан бусад гүрнүүдээр )хүлээн зөвшөөрүүлэх эхний алхам болсоноороо Монголчуудын хувьд их чухал ач холбогдолтой ялалтын өдөр юм. Энэ ялалтын прадыг Монгол хүн бүр телевизээр үзэх ёстой баярын нэг мөн. Монголын сонгууль болдогоороо болж хэсэг нөхөд дуулах нь дуулж, уйлах нь уйлана. Үлдсэн хэсэг нь тоох ч гүй өнгөрнө. Монгол улсын ерөнхийлөгч энэ баярт оролцоогүй нь том алдаа. Баттулагад сонгууль л чухал байсан учираас Долоон буудлын Должин эмээ шиг сонгуулийн тойрог дээр юм ярьсан яваа харагдах юм даа. Хэрвээ би ерөнхийгч байсан бол Ялалтын баяраар Путинтэй зэрэгцэж зогсоод хундаг тулгасан шиг явахдаа Монгол улс энэ дайны ялалалтад өөрийн бүх чадлаараа оролцсон юм шүү гээд дэлхийн улсууд руу гараараа даллах байсан юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн хийх ёстой ажил энэ мөн биз дээ!
Oros ah tuslana ene Ter gedeg geben teneg humuus baisaar bn. Orosuud mongolchuudiig mal uhertei harizuuldag hulzengui teneg yum Serget chadfag gej uzdeg yaduu doroi gej doromjolj handdag
Tusalsaan mal min
Chuckcha -tai adil mongolchuud bugd tembuursen gej yarij bsan orosiig uzsen
Дэмий юман дээр том дарга царай гаргаж хоёр орны дипломат харилцаанд сэв суулгах хэрэггүй.
Нармай Азийн дайсан боол сэтгэхүйтэй Оросууд зөвхөн хүчийг ойлгодог.Тэднийг хүндэлбэл давардаг.Яг сүйд болдог хар халтарууд шигээ,
ОдоогийнОлон улсын харилцааны дэгийгхамгийн их зөрчиж хөрш улсуудлаа дээрэнгүй хандаж газар нутгийг булаанэзэлж бхйгаа улс бол Путины Орос
Herev mgl hytadad uusval daraa n oros ch uusna gsn ug .ayul urd l bn .oros mglchuud hamtdaa neg sanaatai bh yostoi
Оросын үндэстний бодлого нармай Азийг арьс өнгөөр үзэн яддаг.Чукча Чурка Мангол Хужаа Солонгос Япон Вьетнам хэн ч тэдний хувьд хүн биш.Өөрийнхөө Ази гаралтай иргэдийг хүртэл төрийнхөө мэдээллийн хэрэгсэлүүдээрээ шууд дайрч доромжилдог Оросоос өөр улс дэлхийд байхгүй.Оросын хамгийн ядуу 4 хязгаар нь гэхэд Халимаг Ингушет Тува Бурят! Орилоо Оросууд бас Баруунаас ялгаатай нь Негр Араб исламынханд бол баахан хөл алддаг онцлогтой.
засс, тэгээд л дураараа шаах юм. бурахад бас баримжаатайхан шиг байвал яасан юм? оху-ын армийн генерал нь тува хүн байгааг юу гэж ойлгох уу. москва хотын орлогч дарга нь бас ази хүн бий г.м буриад, тува, халимагийн хөгжил нь азиудыг дорд үзсэндээ биш ерөөс алс хязгаар нутаг, түүхэн утгаараа ч хөгжил нь хоцорчихсонд байгаа. уралаас нааш оросын хот тосгод ерөөсөө л хөгжил муутай шт. асуудлыг зөв өнцөгөөс нь дүгнэж бай
Нинжамц бол хэн ч биш. Гадаад харилцааны асуудлыг түүнээс асууж, түүний мулгуу авир араншинтай нь холбох нь байж үл болох зүйл. "Алибаба" өчигдрөөс турхирсан мэдээлэл цацаж буйг бас л тэр авгайан "баатарлаг" үйл хэрэгтэй нь холбох уу? Тролууд, хужжагийн талыг баримтлагчидад сануулхад Азийн Монголд тусгаар тогтнол,газар нутгийн бүрэн,бүтэн байдал хамгаас чухал шүү!
бид нар UBS, C1- ээр шууд үзсэн. улстөржүүлж хэрэггүй
МҮОНРТ нь татвар төлөгчдийн мөнгөөр санжүүжиж байгаа. МҮОНРТ-ийн ТУЗ-д ямар мануухайнууд байдаг бол. Ямарч бодлого байхгуй. Үндэсний ТВ-ийн нэвтрүүлэг буюу тэр контент гээд байгаа юм маш дорой. Гадаад үг хэллэг хэрэглэж чамирахаад л. Гадаад мэдээ нь CNN, BBC-ийн хавсралт болсон. Хоёр хөрш оронд болж буй үйл явдлын талаар мэдээ өдрийн од шиг. Ингэж болохгуй... МҮОНРТ удирдлагыг болон ТУЗ-ын гишүүдийг жаахан юм сэтгэдэг хүмүүсээр шинэчлэх хэрэгтэй байна.
тун тааруухан орчуулга байна.
ТА ОРОС УРУУГАА ЯАРАЛТАЙ БУЦНА УУ. ТАНЬД АЖИЛЛАЖ АМЬДАРЧ ОРНЫХОО СОЁЛ ЗАН ЗАНШИЛ, ҮЙЛ ЯВЦЫГ ОЙЛГОХ, ОРЧИНДОО ЮУ БОЛЖ БАЙГААГ МЭДРЭХ МЭДРЭМЖ АЛГА. АЗИЗОВ БОЛ ОГТООСОО ДИПЛОМАТЧ БИШ БАЙНА
Манай ахан дүүс өмнөд монгол,буриад монгол,халимаг монгол,дээд монголчууд Монгол улсыг халх гэхээс өөрөөр дууддаггүй шүү дээ.Үүнд халхууд буруутай гэж үү.Зарим дебилүүд юмны учрыг олж далдаганаж баймаар юм.Халх гэж дуудуулахаар үхчих гээд байвал Шинжаанд, Халимагт очиж амьдрах боломж бий.Гэвч тэнд чамайг бас халимаг гэж дуудаад амар заяа үзүүлэхгүй л байх даа. Чиний хошууд ,торгууд,дөрвөд пад байхгүй.Онцгойрох гэж ядах хэрэггүй
9 октября 1939 года газета «Известия» вышла с редакционной статьей без подписи «Мир или война?». Её авторами были Молотов и Жданов, а редакторские правки делал лично Сталин. Статья рассказывала о стремящейся к миру Германии, и об Англии и Франции- империалистических поджигателях войны. Война против гитлеризма названа авторами статьи в Известиях- «преступной глупостью».
После выхода статьи в «Известиях» Геббельс сделал запись в своем дневнике: «... Очень позитивная и враждебная Антанте статья в "Известиях", которая полностью воздает должное нашей позиции. Она нам в данный момент чрезвычайно кстати и отмечена с благодарностью. Русские до сих пор держат все обещания...» (Die Tagebucher von Joseph Goebbels, Teil I, Bd. 7. S. 178) Запись переговоров между Молотовым и германским послом Шуленбургом в Москве: «... Молотов ответил, что Советское правительство считает базой мирных переговоров речь Гитлера. В статье «Мир или война» Англия заклеймена как поджигатель войны. Никто другой ничего подобного не сделал... Шел девятый день второго месяца Второй мировой войны. Деды с Гитлером дру... воевали...
Delhiin ornuudiin gazariin zuragiig neg sain ajiglaarai.manai Mongol yls , Hytadiin gazariin zurag deer tomoos tom holbootoi baina lee.udahgui Hytaduud ? MongolUlsiig , ezeleh yum baihdaa. Hytadad Ulstai? Zalgaatai baina lee.gazarin zuragaa sain haraarai .Mongoliin ard tumen min ee.
Гадаадад зугтан хоргодож байгаа оросын тэнэмэл либералд Монгол болон хөрш орны харилцаа ямар хамаа байна. Ямар ч байсан дайны бэрх үед харилцан туслалцаж байсан эртний элэгсэг хөршүүд шүү.
Буковский: Если две крылатые ракеты послать на Лубянку, то уровень международного терроризма сразу упадет процентов на 80
80% мирового терроризма имеют корни в российском ФСБ. Об этом в эфире "Радио Свобода" сказал советский диссидент и правозащитник Владимир Буковский, комментируя покушение на бывшего сотрудника российского ГРУ Сергея Скрипаля и его дочь Юлию.
Ийм хэрэггүй Юм нийтэлж байхаар өөр Юм нийтлээч
Төрд манжууд их бгаа шүү.