sonin.mn

Нэр бүхий иргэний хөдөлгөөнүүд нэгдэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт “Монгол төрийн Модон сүлд Үндсэн хуулиа зөрчсөн үү ” шаардлага хүргүүллээ.Тэд Монгол Улсын төрийн сүлдийг бүрэн өөрчилж, Монгол Улсын Төрийн дууллын утгын алдааг засах ёстой гэж үзэж буй ажээ. Учир нь Монголын ард түмэн аливаа зүйлийн утга, шүншиг, бэлгэдлийг эрхэмлэдэг тул төрийн дуулал утгын алдаатай, Төрийн сүлд модон морь байгаа нь улс орны хөгжилд сөргөөр нөлөөлж буй гэнэ.