Ханги–Мандал боомтоор 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд их хэмжээний барааг Монгол Улсаас БНХАУ руу хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлж, цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна.
Уг хэрэгт Монгол Улсаас Хөх хотод суугаа консулын газрын албан тушаалтан холбогдсон байж болзошгүй хэмээн хэвлэлүүд мэдээлсэн юм. Уг албан тушаалтнууд нь Ерөнхий консул Ш.Оргил жолооч болон тагнуулын ажилтан хамт явсан байж болзошгүй гэх албан бус мэдээлэл байна.
Тээвэрлэсэн гэх барааны төрөл, хэмжээ, үнийн дүнг холбогдох байгууллагууд шалгаж буй аж.
Б.Бат
Баасан - 11 сарын 13,
2026
Сэтгэгдэл0