УИХ-ын чуулганы 2020 ны 10 сарын 22-ны нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан тэв чиж болох зардал буюу зайлшгүй хийх ёстой ажлын талаар хэлэхдээ “Завхан аймагт Засаг даргын тамгын газрын барилга барихаас өмнө сургууль, цэцэрлэг, дотуур байрны модон жорлонг бүрэн өөрчлөх ажлыг хийнэ” гэсэн нь ихээхэн анхаарал татлаа. Энэ талаар гишүүн Б.Баярсайханаас тодруулга авлаа.
-Та сая нэгдсэн хуралдаан дээр модон жорлонгийн асуудлыг дахин хөндөж тавилаа.
-Би БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа тухайн үеийн сайд Ё.Баатарбилэг болон одоогийн сайд Л.Цэдэвсүрэнтэй хамтран хүүхдийн модон жорлонг бүрэн халахад онцгой анхаарч ажилласан.
МАН-ын мөрийн хөтөлбөрт ч, МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч тусгасан. Бид хөгжлийн эрин үетэй хөл нийлүүлэн алхаж байгаа шинэ зуунд хойч ирээдүй маань модон жорлон хэрэглэж байгаа нь хөгжлийн “эмгэнэл” гэж хэлж болно.
Энэ хоцрогдлыг бүрэн арилгахыг УИХ ч бүрэн дэмжиж, 2021 оны төсөвт хөрөнгө мөнгө төсөвлөсөн байгаа. Саяхан Ерөнхий сайд У.Хүрэлсүх БШУЯ дээр ажиллахдаа ч энэ асуудалд онцгой анхаарч, ирэх хоёр жилд модон жорлонг халах үүрэг даалгавар өгсөн.
-XX зуунаас XXI зуунд чирч орж ирсэн хөгжлийн хоцрогдол бол модон жорлон юмаа гэж та хэлсэн?
-Үнэн шүү дээ. Монголчууд өнөөдөр хамгийн сүүлийн үеийн гар утас хэрэглэж, хамгийн сүүлийн үеийн машин унаж байгаа ч нялх балчир үрс маань өвлийн хүйтэн, намрын сэрүүн, хаврын хавсарганд хаа хол байрлах гадаа жорлонд бие засч байна. Хотын иргэд хөдөө явахдаа хасах 30 градусын өвлийн хүйтэнд битгий хэл нэмэх 30 градусын халуунд ч хүүхдүүддээ модон жорлон хэрэглүүлдэггүй.
Модон жорлонгийн хэрэглээнээс болж дунд сургуулийн хүүхдүүд халдварт өвчин авах, ханиад томуу гусах, унаж бэртэх, айдас түгшүүртэй байх зэрэг олон сөрөг дагавруудыг тоочвол их. Бидний хийсэн судалгаагаар өсвөр насны охид өвлийн хүйтэнд адаа гарч бие засахаас хальширдаг, тэр битгий хэл хүүхдүүд уух шингэн зүйлээ багасгадаг гэдэг нь харагдсан. Тэгэхээр модон жорлон бол зүгээр нэг үзэмжийн асуудал биш, үнэхээр өсвөр үеийнхэнд маань эрүүл саруул байх томоохон фактор болчихлоо.
-Гэхдээ сүүлийн жилүүдэд төр болон хувийн хэвшил энэ асуудалд тодорхой анхаарч, нилээн багасч байгаа гэсэн ойлголттой байгаа.
-Сүүлийн жилүүдэд Дэлхийн Зөн ОУБ, Мобиком Корпораци зэрэг байгууллагууд орон нутагтай хамтраад нийгмийн хариуцлагынхаа хүрээнд модон жорлонгийн асуудлыг шийдэхэд ихээхэн санаачлага гарган ажиллаж байгаад талархдаг. Би ч бас БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар баруун аймгуудын 17 дотуур байрны ариун цэврийн байгууламжийг бүрэн шинэчилж, жорлон, шүршүүр, угаалтууртай болгосон, Харамсалтай нь өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 819 сургууль, цэцэрлэг, дотуур байр модон жорлонтой байсаар л байна. Завхан аймагт л гэхэд 95 байна. Сумдын Засаг даргын тамгийн газар бариулахаас эхлүүлээд хөрөнгө оруулалтын олон ажил ирж байгаа хэдий ч юун түрүүнд модон жорлонгийн асуудлыг шийдвэрлэнэ. Харин өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай уулзах үеэр тус үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд энэ асуудлыг шийдэхэд бодитой дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн сайхан мэдээтэй байна.
Мөн энэ асуудалд УИХ дах эмэгтэй гишүүд онцгой анхаарч санаачилгатай ажиллаж байгаад талархаж байна. Ирэх дөрвөн жилд Монгол улс энэ асуудлыг бүрэн шийдсэн байна гэдэгт итгэлтэй байна.
-Тодруулга өгсөн танд баярлалаа.
Сэтгэгдэл0
ah naraas aj
Za goe business ehleh n dee.
Гишүүд ухаантай юм бол зүгээр л төсөв дээр мөнгө тавиулчихаач үхэрнүүд ээ?
Хэдэн юм хийсэн болж дахин сонгогдох гэж төсвийн мөнгөнөөс тал тал тийш нь зулгаагаад улсыг хөгжүүлэх томоохон төслүүд хөрөнгө оруулалтгүй зогсож байна. Гишүүд хөрөнгө мөнгөний зарцуулалтанд оролцох шаардлагагүй. Сургуулийн нийтийн байрны стандарт тогтоосон хуулийг батлахад болно.
УИХ-ын гишүүд гэдэг хүмүүс юу хийх ёстой талаар УИХ-ын тухай хуульд тодорхой заагаад өгчихсөн байдаг. Улс эх орны хөгжлийн бодлого, зорилт, нийгэмд тулгамдсан асуудлуудыг зохицуулах талаар хууль санаачлах, батлалцах гээд бодлогын чанартай зүйл хиймээр байна. Гэтэл сургуулийн дотуур байрны жорлон гээд жижиг сажиг зүйлд эдийн засгийн сонирхлоор оролцоод сууж байх гэж. Зүгээр нөхцлийг нь заагаад хуулиараа стандарт тогтоогоод өгчихвөл нийцүүлээд явахаас өөр аргагүй. Тэгээд засаг дарга, ИТХ эдийн засгийн асуудлуудлыг нь шийдээд явчихна. УИХ-ын гишүүн мөнгө төгрөг шийдээд олон асуудалд оролцоод явахаар тэр эрх мэдлээр нь дамжуулаад янз бүрийн сонирхол гарч ирээд байгаа юм. Зүгээр л өөрийнхөө ажлыг хийгээд явдаг бол жинхэнэ улсаа хөгжүүлье гэсэн бодолтой хүмүүс тийшээ зүтгэнэ бусад Симба Батаа шиг хүмүүс шал дэмий цаг үрсэн газар байна гээд нэрээ татах байх.
ymarch medleggui avgai Bayrsaichan ichmeer umaa
УИХ өөрөө модон жорлон болсон. Нэг иймэрхүү юм ярьж суудаг баасны өтөөр дүүрсэн. Яана даа монголчууд минь.
Харин тиимээ. Тэгээд хөдөөний тэр олон сургуулийн модон жорлоныг хуванцараар солиод тэр их бохир шингэнийгцистернээр аваад нуурт цутгана биз?Эсхүүл Завхан голд хийнэ биз? "Би төрийн нарийн бичгийн дарга байхдаа" л гэхээс өөр үг ч байхгүй ллр. Боловсрол яамыг кэмбэр жорлон болгосон баярсайхан өт та үг хэлхээсээ ич.
Бурхан минь, ирэх жил монгол улс хөгжлийн манлайд хүрэх нь. Энэ ажлаа НҮБ-ын индэр дээр дэлхийд зарлая. Бусад улсын бас нийтээрээ модон жорлонгүй болог....
Бурхан минь, ирэх жил монгол улс хөгжлийн манлайд хүрэх нь. Энэ ажлаа НҮБ-ын индэр дээр дэлхийд зарлая. Бусад улсын бас нийтээрээ модон жорлонгүй болог....
энэ естой зев!! Монгол хvн терелхийн эрх челеений мэдрэмжтэй энтр гэж гуцалдаж байхаар жорлонгоо шийдэх нь тун зев!! ккк
энэ естой зев!! Монгол хvн терелхийн эрх челеений мэдрэмжтэй энтр гэж гуцалдаж байхаар жорлонгоо шийдэх нь тун зев!! ккк
энэ естой зев!! Монгол хvн терелхийн эрх челеений мэдрэмжтэй энтр гэж гуцалдаж байхаар жорлонгоо шийдэх нь тун зев!! ккк
энэ естой зев!! Монгол хvн терелхийн эрх челеений мэдрэмжтэй энтр гэж гуцалдаж байхаар жорлонгоо шийдэх нь тун зев!! ккк
энэ естой зев!! Монгол хvн терелхийн эрх челеений мэдрэмжтэй энтр гэж гуцалдаж байхаар жорлонгоо шийдэх нь тун зев!! ккк
Улс оронд Мерит зарчим алдагдаад, улс орныг технократууд биш, эдийн засагчид, хуульчид удирдаад ирэхээр улс орон яаж дампуурдагийн яруу тод жишээ нь модон жорлонгийн тухай яриа юм.
Технократуудад (инженерүүдэд) дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн математик, физик, химийн онол, байгалийн хуулиуд байдаг. Харин хуульчид, эдийн засагчидад дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн онол, байгалийн хууль гэж байхгүй, зөвхөн хэсэг бүлэг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн зохиомол онол, хууль гэж байдаг. Хуульчид, эдийн засагчидад дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн онол, хууль байхгүй учраас тэд улс орныг удирдаж чаддаггүй, харин дампууруулдаг. Яруу тод ойрын жишээ нь Монгол.
Гэрийн засвараа цаг алдалгүй түргэн хийцгээ. Тэрний дараа л төр улсаа зас юун жорлон морлон.
Жорлон ярьсан балайнууд. Нийслэлд бариад байгаа энэ олон байшинд гэр хороололын иргэдийг оруулах, цаашид барилгажуулах нь л зев.