БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын захиргааны газрын дарга А.Намхай тусгай хамгаалалттай газрыг бусдад хууль бусаар олгож байгааг сонин, хэвлэлүүд хөндөхөөрөө нэг болдог ч тэгсхийгээд замхардаг нь хачирхалтай. Өдгөө түүнээс болж тусгай хамгаалалттай, «мөчит дөрвөн хөлтний мөр нь гарахгүй» гэдэг газруудад орон сууцны хорооллууд шил даран сүндэрлэсээр. Тэрбээр үүнд өөрийгөө хамаагүй гэж зүтгэдэг ч А.Намхай гэгч хүний гарын үсэггүйгээр тусгай хамгаалалттай газрыг ашиглах бүдүүн зүрхтэн баймааргүй л юм. Яах вэ, А.Намхайтай эрх ямбаараа ижил түвшний сайд дарга нар энд «үүрлэсэн» ч, бүгд л өөдөөс түүний гарын үсэгтэй цаасыг сарвайх нь тодорхой.
Ер нь аливаа буруу үйл хар мөртэй байдаг гэдэг. Түүний биелэл гэлтэй А.Намхай гэгчийн нүдэн балай, чихэн дүлий, хараагүй мэт явсан газар дээр барилга барьж байгаад амиа алдсан хүний тоо олширсоор. Үүнийг хар мөр гэж тайлбарлахаас өөр яах вэ дээ. Ямар энэ хүмүүсийг А.Намхай өөрийн гараар алчихсан биш.
Хамгийн хэцүү нь энэ хар мөр цаашид ч зурайх бололтой. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Нүхтэд барилга нурж, олон хүн гэмтэж, нэг нь газар дээрээ нас барсан эмгэнэлтэй хэрэг гарсан билээ. Энд мөнөөх хар мөр мөн л сүүдрээ татуулжээ.
Учир нь энэхүү барилгыг босгосон газар нь мөн л хууль бусаар бусдын эзэмшилд очсон байх юм. Бидний олсон мэдээллээр бол тэр барилга УИХ-ын нэр бүхий гишүүнийх. Харин «Аранзал инвест» компанийн захирал О.Мэндсайханы захиалгаар баригдсан гэдэг нь МХЕГ-ын дүгнэлтээр батлагдсан. Харин нурангид дарагдсан иргэдийн дөрөв нь нэг гэр бүлийн хүмүүс байсан юм. Эдгээр иргэнийг Увс аймгаас нэр бүхий УИХ-ын гишүүн авч ирүүлсэн гэсэн. Түүнчлэн барилгын зураг төслийг Улсын экспертизийн албаар хянуулаагүй, барилгын талбай дахь зураг төсөлд зохиогчид гарын үсэг зурж баталгаажуулаагүй, угсралтын ажлыг гүйцэтгэж байсан Т.Чойжав даамалтай бригад барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй. Мөн барилгын ямар нэгэн компанид харьяалалгүй 14 дөрвөн хүн хөлслөн ажиллуулж байсан нь нотлогдсон.
Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар О.Мэндсайхан УИХ-ын гишүүн агсан О.Энхсайханы дүү гэнэ. Ах нь улс эх орныхоо төлөө зүтгэдэг төрийн түшээ хүн байсан. Гэвч дүү нь ийм болчимгүй үйлдэл хийж, хүний амь насаар дэнчин тавин барин барилга бариулах хэрэг байсан юм уу, нэгэн айлын тэргүүнийг эзгүйрүүлж ахынхаа ясыг яах гэж өндөлзүүлдэг байна аа хэмээн Нүхтийнхэн халаглаж сууна билээ.
Хэрвээ А.Намхай дарга энэ газарт хуулийн дагуу зөвшөөрөл олгох ёсгүй гээд тас гүрийчихсэн бол өдийд эрдэнэт хүний амь эрсдээгүй, О.Мэндсайхан нэр төрөө буруу булхайгаараа дуудуулахгүй л байхсан. «Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ» гэдэг чинь яг иймэрхүү баларсан буруу үйлдлийг ёгтолсон үг.
Үнэндээ хууль дүрмээ баримтлах юм бол, Нүхт болон Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд барилга барих ёсгүй. Тэгэхээр эдгээрт боссон орд харш бүгд хууль бусаар бий болсон «гэмтэй» байх нь.
Хамгийн гол нь дархан цаазат газрыг харж хандах учиртай А.Намхай дарга газар гээчийг хэнд, хэрхэн, ямар журмаар олгодог гэдгийг хамгийн сайн мэдэх хүн. Тухайлбал, тусгай хамгаалалттай газрыг аялал жуулчлалаас өөр зориулалтаар ашиглавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл шийтгэл оногдуулдаг юм.
Мөн байгаль орчинд «сөргөөр нөлөөлж буй хор хөнөөлөөс нь хамаараад ял шийтгэлийн хэмжээ нь өөрчлөгддөг гэсэн хуультай. Гэтэл энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байснаас болж тун удахгүй Их, Бага тэнгэрийн ам Нүхттэй адилхан болно гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй байх. Хэрэв энэ хуулийг мөрдөөд эхэлбэл А.Намхай аль хэзээний «аавын» хаалга татах нь тодорхой.
Үүнээс гадна өндөр зэрэглэлийн ханштай газарт Богдхан уулын дархан цаазат газрын Зайсан, Богино, Нүхт, Хүүш, Чандмань, Арцатын ам дахь газар ордог байна.
Зайсангийн аманд хувийн орон сууц барих зориулалтын газар ойролцоогоор 100-200 сая төгрөгт хүрч байхад Нүхтийн амны газрын ханш Зайсангийнхийг 2-3 дахин нугалж байна. Ийм газруудын цаана олон эзэн байдаг нь холбогдох эрх бүхий хүмүүстэй шууд хамааралтай юм.
Харин өнөөдөр хууль зөрчин олгогдсон тусгай хамгаалалттай газарт баригдсан хаус Монголд хамгийн дээд үнийг тогтоож байна. Богдхан уулын дархан цаазат бүсэд баригдсан орон сууц м.кв нь 3000- 5000 ам.долларын ханштай. Багаар бодоход таван сая төгрөг гэсэн үг. Тэгэхээр Хан-Уул дүүргийн газрын албанд газар ашигласны төлбөр гэж хэдэн төгрөг орж байдаг нь хачирхалтай.
Ийм л мөнгөний төлөө нүдээ өгөхөөс ч буцахгүй А.Намхай мэтийн хүмүүсээс болж хайран сайхан нэг айлын амьдрал үгүй болсон нь тун харамсмаар.
Манай сонин өмнөх дугаарууддаа иргэдийн санал гомдлыг А.Намхай даргад удаа дараа мэдэгдэж байсан. Гэвч эрхэм дарга энэ бүхнийг үл ойшоож хүний амь нас эрсдүүлэх алхам юунд хийв гэх зэрэг олон асуулт гарч байна. Нүхт нүхгүй болсон нь хүн бүхний нүдэн дээр ил байна. Ер нь А.Намхайгаас авсан хууль бус зөвшөөрөл хар мөртэй юм биш үү, хүний амь эрсдээд байх юм.
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Р.Саруул
Пүрэв - 06 сарын 11,
2026
Сэтгэгдэл0
bas l abilgal absan biz dee, tegeed l duugui bsan biz, öör yaabal gej xairan xunii ami xaramsaltai jum boljee.
Энэ барилгын нуралт Намхайтай ямарч хамаагүй. Их хурлын гишүүн Чойжилсүрэн, Нямдорж нар дураараа дургин Увс нутгаасаа олон айл авчирч мэргэжилгүй хүмүүс ажиллуулснаас болсон нуралт. Чойжилсүрэнтэй хариуцлага тооцох хэрэгтэй.
Наад Б.Чойжилсүрэн алуурчин чинь 100.000 айлын орон сууцны 3600 барина гээд байгаа хүн.Барисан барилга нь дахин нурч олон хүний амь сүйдээгүй дээр нь болиулах хэрэгтэй.Дандаа л барилга дээрэс хүн нисэж үхдэг ш дээ.Үүнийг дахиж Увсаас битгий сонгоорой. Увсчууд өөрсдөө сонгоно ,дараа өөрсдийг өө л алуулах юм. Хүн доромжилж 10.000 төгрөг тарааж шиддэг их эд байгаа юм.
Naad ulsuud n guitsetgegcgid gesen bizdee ?Haramsaltain bna.Gehdee Choijilsuren gishuunii buruu gej yu baihav dee.
ЭНЭ БУЗАР МӨН ОЛОН ЖИЛ ДАРХАН ГАЗАРЫГ ЗАРЖ БАЙНА. ХУЛГАЙН АЖИЛДАА САЙДУУДАА ОРОЛЦУУЛААД АМЫГ НЬ ХААДАГ БИЗ. ОДОО БОГИНЫН АМАНД ТОМ ТОМ ХАШАА БАРИАД ЭХЭЛЛЭЭ. ХУУЛЬЗӨРЧИЖ ХАХУУЛИАР Л ИИМ ҮЙЛДЛ ХИИНЭШДЭЭ.
Н гэж авгайдаа ааглуулсан Чавганцийн царайтай шар овгон байдаг юм
энэ барилгад хамаагүй ч газар олголтонд оролцсон л байж таараа. Ер нь Намхай гэдэг хүн яагаад зүгээр үлдээд байдаг юм. сайд нарынх нь нэр гараад л байдаг юм байна лээ. Мөн одоо тусгай хамгаалалтын дарга нар нь орон нутагт сүйтгэх ажил хийж эхэлсэн. юуны төлөө улсын тусгай хамгаалалтанд авлаа. ард иргэдээсээ хамгаалан харамлаж авчихаад зөвхөн хэдэн хүнд зориулах гэж. ингээд байвал сүүлдээ иргэд хуулиа биелүүлэхгүй болно шүү. Ховдод хару ус нуурын чинбат гэж загасны хэрэгт холбогдсон нөхөр байдаг гэтэл аймгийн засаг даргынх нь нэр гараад байдаг. хар ус нуураас хэн нь ч байсан загас барьсан хэрэг гарсан бол хамгийн түрүүн хамгаалж чадаагүй хүмүүс, хамгийн түрүүн дарга нь хариуцлага хүлээх ёстой биш үү.
õîâä àéìãèéí äàðãà íàð Õÿòàäòàé çàãàñ íèéë¿¿ëýõ ãýðýý áàéãóóëñàí ãýñýí. õàðèí Õàð óñ íóóðûí õàìãààëàëòûí çàõèðãààíûõàí çàãàñàà áàðèóëààã¿é áºãººä äýýðõè ãýðýý íü áèåëýãäýýã¿é ãýñýí. ñ¿¿ëèéí 5 æèëä õàð óñ íóóðûí õàìãààëàëòûí çàõèðãààíûõàí çàãàñíû õóóëü áóñ àãíàëòûã 10 äàõèí áóóðóóëæ ÷àäñàíä áàÿð õ¿ðãüå.
DAVARSAN NAMHAIG YARALTAI SHALGAJ HARIUTSLAGA TOOTS
Ömxii xujaa nart shunaxgui jum gej algaa bas Xar us nuuriin zagasiig xaraad shuls n gooshij baigaa biz... ene buzariin zasag darga geed baigaa nobshiig sain shalgax jostoi, abilgal absan biz, yamar ene muu lalariin xuniin ömsh bish, Xarin ter xamgaalaltiin albanii xumuus sain bna. Ömxii xujaa nar xyatadiinxaa bux gol nuuriin zagasiig barish idej duusaj baigaa gesen, gol us n boxirdood... bi end german france-iin xamtarsan ARTE gedeg nebtruulgeer xarj bsan jum bna, goloosoo zagaasaa bariad iddeg mörtölöö baas sheesee ergeed gol ruugaa xiideg, gol n gej xun xaraxiin argagui baliar boxir ustai, ter usnaasaa öörsdiinxöö baas shaasiig xayadag zagasiig gargaj ireed ideed bsan, xuuxduud n ter usand selj toglood unen zabaan jo ene delxii deer bdag xamgiin boxir zabaan undesten, iim buzariin nobshnuudiig mongol ruu buu oruul, mongoliin zagasiig taiban bailga.