sonin.mn

Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан өчигдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАХН-д элсэж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм. Тэрбээр мэдээлэл хийхдээ 1930-аад оны чекист хувцастай олны өмнө гарч ирэв.
Мөн УИХ-ын сонгуульд өрсөлдөх болсноо ч зарласан. Түүний эл шийдвэрийг дуунд хайртай ард түмэн төдийлөн хүлээж авахгүй байна. “Зүгээр л уран бүтээлээ туурвиад явж байхгүй. Үхэн хатан улстөрд зүтгэхийн хэрэг юу байна” хэмээцгээж байсан.
Улстөрийн халуун дээд цэгтээ хүрсэн ойрын өдрүүдэд бас нэгэн шум гадуур тархсан нь олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр АН-аас нэр дэвших болсон тухай юм. Анхдагчдын өлгий нутаг гэгддэг Булганы уугуул хүү төрсөн нутгаасаа нэр дэвших сурагтай.
Олимп хаяанд ирсэн энэ үед тамирчин хүн бэлтгэл сургуулилтаа хийгээд явж баймаарсан. Түүний чансаа олимпод оролцох хэмжээнд бичигдэж байгаа юм билээ. Ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дээрх хоёр эрхэм уран бүтээл, амжилтаараа бэлэг баривал мөн ч сайхан аа.

Т.ЗҮРХ

www.UNEN.m