Өвлийн адаг сарын сoүлч буюу үдэж байгаа оны сүүлийн үдэш тэнгэрт сар битүүрч харанхуй болох агаад бууз банш, эрүүг нь заагаагүй толгой зэрэг битүү хоолыг битүүртлээ иднэ хэмээснээс “битүүлэг" гэдэг нэр үүссэн гэдэг. Харин битүүртэл иднэ гэдэг нь шинэ оныг гэдэс цатгалан, элбэг дэлгэр угтвал тэр жилдээ мөн хэвээр байна хэмээх зөн бэлгэдлийг агуулжээ. 
 
Битүүнд гэр бүлийнхэндээ зориулсан банш,  буузандаа гурван цагаан буюу мөнгө, цагаан идээ, цагаан будаа тэргүүтнийг нууж, хэн таарсан хүнд эд мөнгө, идээ цагаа, будаа тариа элбэгийг бэлгэднэ. Үдэш нь шагай таалцах, няслах, шүүрэх, алаг мэлхий өрөх зэргээр хорол даалуу наадаж, үлгэр, таавар,  ертөнцийн гурвыг хэлэлцэж,
оньсого таалцан хөгжилдөж хононо. 
 
Битүүнд гадуур хэсэхгүй, айлд хонохгүй, хэрүүл хийж, амны бэлэггүй юм ярихгүй, бүх цэвэрлэгээ дууссан байдаг. Энэ орой монголчууд морин хуурынхаа жавар юуг үргээн, хөгжин хөгжин цэнгэдэг байна.
 
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин