Улс төрийн хүрээнд нэлээд онцлог долоо хоног болж өнгөрлөө. Ерөнхийлөгч Х.Баттулга монголын уламжлалт сар шинийн баярыг хориглох зарлиг гаргав. ЕТГ-ын дарга З.Энхболд ажлаа өгч, сонгуульд өрсөлдөх болсноо мэдэгдсэн. Мөн экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг интерполоор хайж байгаа тухай АТГ-аас мэдээлж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг гадны орноос иргэншил хүссэн тухай З.Энхболд мэдэгдэв. Мөн долоо хоногийн сүүлчээр парламент дахь сөрөг хүчний дарга С.Эрдэнийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл гарсан билээ. Ийнхүү өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан эрэн сурвалжлуулахаар интерполд ханджээ. Энэ тухай ахлах комиссар Т.Баярхүү өнгөрсөн долоо хоногт мэдээлэв. Тэрээр “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж, Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон үйлдэлд нь Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан. Мөн оффшор бүстэй холбоотой, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан гэх үйлдлүүдэд нь хэрэг нээгээд шалгаж байгаа. Гэвч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан байна. Үүнээс болж зарим ажиллагаа хийгдэх боломжгүй болоод байна. Тиймээс 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр АТГ-аас Ц.Элбэгдоржийн байгаа газрыг тогтоолгохоор Интерполын Үндэсний төв товчоонд хандаад байна” гэсэн юм. Энэ мэдээллийн дараа экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч чимээгүй байсангүй. Тэрээр цахим хуудсаараа дамжуулан “Намайг хайх хэрэггүй. Би удахгүй очно” гэдгээ хэлсэн байдаг.
Өнгөрөгч долоо хоногт ЕТГ-ын дарга З.Энхболд ажлаа өглөө. Түүнийг Ерөнхийлөгчийн дэргэдээс явж, АН-д очих тухай яриа нэлээд эртнээс гарч байв. Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөхөөр ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохоор ийнхүү ажлаа өгч байгаа гэнэ.
З.Энхболд “Сонгууль болох гээд байдаг. Би амиа бодмоор байна. Аль нэг тойргийг сонгож бэлтгэл хийнэ. Хэдийгээр би улс төрийн албан тушаалаа өгөхгүйгээр сонгуульд нэр дэвшиж болох байсан ч надтай холбоотой худал мэдээлэл гараад байгаа учраас Ерөнхийлөгч намайг сонгуульдаа бэлд гэсэн” хэмээв. Харин түүний оронд ЕТГ-ын даргаар Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Ө.Шижир томилогдлоо. Өмнө нь түүнийг энэ албан тушаалд бэлдэж дагалдангаар ажиллуулж байгаа тухай яригдаж байсан. Ө.Шижирийн хувьд Хөл бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхийн орон тооны сул гишүүн гэж явдаг. Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад нь сайдын багт ажиллаж байсан. Үүнээс хойш Ерөнхийлөгч Х.Баттулгын хэвлэлийн компанит ажлыг удирдсан, АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүн юм.
ЕТГ-ын дарга З.Энхболд ажлаа өгөхдөө Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн талаар багагүй зүйл ярьсан. Тэрээр “Ч.Сайханбилэг гадаад улсаас иргэншил хүсээд хуулийн компанид хандсан. Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд найр тавьж өгч, Монгол Улсын эдлэх ёстой давуу эрхийг эдлүүлээгүй. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой” хэмээн хэлсэн нь Ч.Сайханбилэгийн бухимдлыг төрүүлсэн бололтой.
Үгийн хариуг мөн л цахимд шидлээ. Тэрээр “Өчигдөр нэг масктай нөхөр ордны тайганаас намын тайган болж буухдаа санаагаар унасан уу, сайхан халхавч хийхээр шийдсэн үү, бэлдсэн асуултаар овоо гүтгэн өдөж. Монгол хүн байна даа, гуравхан зүйлийг хэзээ ч хийхгүй гэж бодож явдаг. Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй. Зика вирусаар халдварлаж төрөө, нийгмээ хэзээ ч бузарлахгүй” гэсэн байдаг.
Ийнхүү АН-ыг төр барьж байх үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байсан улстөрчид бие рүүгээ “чулуу” шидэлцэхдээ зэрэгцэн одоогийн сөрөг хүчний дарга С.Эрдэнийг хуулийн байгууллагаас яллагдагчаар татсан мэдээлэл ч байна. Тухайлбал, АТГ-аас С.Эрдэнийг яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байгаа юм байна. Харин яллагдагчаар тооцох эсэхийг хяналтын прокурор шийдэх юм. Түүнийг ХНХ-ын сайд байхдаа Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг буцаан төвлөрүүлээгүй, бусдад давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Хонгилын шүүгчид, прокурорууд Сайханбилэг, Эби нарыг тавьж явуулсан. Тэднийг эхлээд яллах ёстой. Дараа нь тэр хоёрыг олж барьж ирэх ёстой. Тэгэхгүй бол буцаагаад л тавьчихна. Дээд шүүхийн Батсуурь, Соёмбо-Эрдэнэ, Цогт гээд авилгалч шүүгчдийг Х.Баттулга зайлуулж дийлэхгүй байхаар Монгол улс авилгалд хэр гүн идэгдсэн нь харагдаж байна. Саарал жагсаалт бол гадныхан биднийг авилгалтайгаа тэмцэж чадахгүй байгааг сануулж байгаа хэрэг.
З Энхболд Ц Элбэгдорж Батүүл мэт ардчиллийн хоосон партизанууд яаж байгаад энгэж хагарталаа баяжчих ваа
АНУ -ын прокурор , холбооны мөрдөх товчоо туслалцаа дэмжлэг үзүүлнэ гээд монголын талтай гэрээ хийчээд байхад Сайханбалаг иргэншил гуйлаа гэж үү ? АНУ буцааж иргэншил ээ цуцалдаг газар Сайханбилэг ээ . Хамаа арай гое юм сэтгээч.Гэмт хэргийн шинжтэй Дубайн гэрээний мөнгө угаалалт чинь гараад л ирнэ . КKK
Эбийг бүдүүн голио генерал С.Зоригийн хэрэгт нь бариад өгчихсөн . Одоо наашаа ч үгүй , цааш аа ч үгүй баларч байна даа . Бузар хүүрнүүд юм аа. Б.Хурц бомбоо олон ч хүн дарамталж бизнес амин зуулгаас нь салгаж явсан сдак. Шалгаад бай. Гоё.Хужаа Хурц аа чи өнгөрч .
Эбийг бүдүүн голио генерал С.Зоригийн хэрэгт нь бариад өгчихсөн . Одоо наашаа ч үгүй , цааш аа ч үгүй баларч байна даа . Бузар хүүрнүүд юм аа. Б.Хурц бомбоо олон ч хүн дарамталж бизнес амин зуулгаас нь салгаж явсан сдак. Шалгаад бай. Гоё.Хужаа Хурц аа чи өнгөрч .
Ордны тайган, зика вирус зэрэг төрийн хүмүүс битгий хэл архаг хулгайчууд ч цээрэлмээр үгсийг энэ Сайхан сайд тараагаад явдаг юм биш үү.
АН-ыг Энхболд залуучуудтайгаа шинэчлэх цаг ирж Хэдэн өвгөн эмгэнийг зайлуулахгүй бол сонгууль энэ тэр ярих хэрэггүй байх
Unuudur nuhur,margaash daisan,aidaa yuch gehevdee! Aimaar yumaa!
Сайхан сайхан муусайн хар хэрээнүүд бие биенээ барьж идэж дуусаасай!! Үхэж сөнөдөггүй хулгайч,луйварчид,авилгачид....
Сайхан сайхан муусайн хар хэрээнүүд бие биенээ барьж идэж дуусаасай!! Үхэж сөнөдөггүй хулгайч,луйварчид,авилгачид....
Сайхан сайхан муусайн хар хэрээнүүд бие биенээ барьж идэж дуусаасай!! Үхэж сөнөдөггүй хулгайч,луйварчид,авилгачид....
Сайханбилэг ерөнхий сайдын ажлыг хийж чадахгүй, зүгээр л Элийбалайгийн дохио, заавраар л хөдөлдөг хүүхэлдэй л бсан харагддаг. Яаж багшийн мэргэжил эзэмшсэн юм бол чадвар муутай хүн шиг харагддаг.
Энэ 2 золиг 2- лаа инээд алдчихсан. Эх орон ард түмнээ бүү басамжил. Дандаа залуугаараа явахгүй. Төрөх үхэх 2 үнэн юм даа
Хоер Шинжааны оргодолыг эрэн хайж эхэлсэнуу
Ordnii taigan yadgiig ordnii hulgaichuudad haruulaad og uragshaa
Ordnii taigan yadgiig ordnii hulgaichuudad haruulaad og uragshaa
Ordnii taigan yadgiig ordnii hulgaichuudad haruulaad og uragshaa
ХАЙХ ХАЙХГҮЙГ АРАЙ Ч МАНЬ ХУЛГАЙЧ АРАЙ Ч ӨӨРӨӨ ШИЙДЭХГҮЙ БАЙХ АА. ХАЙЛГАХГҮЙ ГЭЭД ҮХЧИХГЭЭД БАЙГАА БОЛ ӨНӨӨДӨР МАРГААШ ХҮРЭЭД Л ИРЭХГҮЙ ЮУ?
Энхболдод найдаж байгаа, амжилт ч хүсч байна аа.
Nowshniidiig mash hurdan barij avah heregtei.
Enkhboldod amjilt!
Altanhuyagiig bas bariulah heregtei shvv
Эрдэнээгийн оронд дахин АН-н дарга болж УИХ,ЕС-д бэлтгэл ажилдаа орж байгаа юм боловуу гэж бодогдлоо!!!
Эрдэнээгийн оронд дахин АН-н дарга болж УИХ,ЕС-д бэлтгэл ажилдаа орж байгаа юм боловуу гэж бодогдлоо!!!
Эрдэнээгийн оронд дахин АН-н дарга болж УИХ,ЕС-д бэлтгэл ажилдаа орж байгаа юм боловуу гэж бодогдлоо!!!
Эрдэнээгийн оронд дахин АН-н дарга болж УИХ,ЕС-д бэлтгэл ажилдаа орж байгаа юм боловуу гэж бодогдлоо!!!
za za hudal medeelelee boliochee huuli shuuhiinhen ni medeh bgui dee hunii ner toriig gutaahas bolii
Дамбийжаагийн тоодго буюу Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Зика вирус З.Энхболдод сонгуульд нэр дэвших ёс суртахууны эрх байхгүй. Дээрэмчин Дамбийжанцангийн дэргэд тоодон гавьж хэмээх нэгэн лам байсан гэдэг. Дамбийжаад дандаа муу юм зааж өгч байсан адгийн шаар байсан гэнэ билээ.Түүн лүгээ энэ З.Энхболд дандаа муу муухайг хийж явдаг.Ерөнхийлөгчийнхөө өмнүүр орж дуугардаг.2016 онд намаа ялагдуулчихаад ямар нүүрээрээ одоо нэг их шударга сайн хүн болж очиж байна аа? С.Эрдэнээтэйгээ нийлээд там руугаа тонил!1990 оны ардчилсан хувьсгалын үед Женко Х.Баттулга, З.Энхболд хоёр хаана байсан билээ? Харин ардчилсан хувьсгалын үр дүнг энэ 2 хамгийн ихээр завшсан. 1996 онд М.Энхсайхан энэ новшийг яах гэж ТӨХ-ны даргаар томилтол энэ хэн байсан билээ? Хэн ч танихгүй нэг муу ганзагын наймаачин л байсан шүү дээ. Одоо өөрийг нь өдий зэрэгтэй болгож өгсөн АН-аа хамгийн ихээр сүйрүүлж байгаа.Чамд нэр дэвшихээр очсон газарт чинь шившиг булайг чинь дэлгэнэ ээ.
Тайган гэдэг чинь засуулсан хүн юм уу ГОМО хүн юм уу???
алаачин талаачин даргатай гэж цоллуулж байснаас дээр биздээ??!!
алаачин талаачин даргатай гэж цоллуулж байснаас дээр биздээ??!!
алаачин талаачин даргатай гэж цоллуулж байснаас дээр биздээ??!!
алаачин талаачин даргатай гэж цоллуулж байснаас дээр биздээ??!!
Ene neg ch avilgaching yalladaggui shuugch nariig yay da .
Тайган гэдэг чинь засуулсан хүн юм уу ГОМО хүн юм уу???
Манай АН ч ингээд дампуурлаа даа. МАН яасан их баярлаж байгаа бол доо.
Дипломат паспортыг яаралтай хураахулгайчууд юу хиисэн гэж паспорт эзэмших эрхтэй юм могнлын өмч
Дипломат паспортыг яаралтай хураахулгайчууд юу хиисэн гэж паспорт эзэмших эрхтэй юм могнлын өмч