Цагтаа 300 саяар үнэлж, битүүмжлэн авсан Хадгаламж зээлийн хоршооныхны барилгыг нь таван сая болгоод ч хүн тоож авдаггүй гэнэ. Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ХЗХ-ын хохирогчдын хохирлыг барагдуулах ажил ямар шатанд яваа талаар ШШГЕГ-ынхны мэдээллийг сонсов. Богино хугацаанд их мөнгөтэй болох гэсэн иргэд ХЗХ-нд байдгаа алдаж, бадар бариад найман жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд хохирогчид хохирлоо бүрэн барагдуулж чадсангүй. Онгорхой хаалга бүрийн үүдэнд өлсгөлөн зарлаж, аврал нэхсээр яваа. Уг нь нийт 30 гаруй ХЗХ дампуурлаа зарлах үед хууль хяналтын байгууллагууд 43 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ. Түүнээс гадна газар, ашигт малтмалын лиценз, 34, 36 айлын орон сууц гээд үл хөдлөх хөрөнгө их байсан ч үнэлгээнд оруулалгүйгээр алга болжээ.
ШШГЕГ-ын даргын хэлснээр цагдаагийн байгууллагаас анх 29 тэрбум төгрөгийн хөрөнгө хүлээж авч байсан аж. Мөн таван ашигт малтмалын лиценз хүлээж авсан ч цаг хугацаандаа лицензийн төлбөр нь төлөгдөөгүйгээс болж Ашигт малтмалын газраас тэдгээрийг хурааж авсан байна.
Харин хохирогчдын хувьд анх хөрөнгийг битүүмжлэх үед нийт 14 лиценз байсан, түүнээс ердөө тав нь ШШГЕГ-т шилжиж, ес нь аль шатанд алга болсоныг тодруулж чадалгүй өнөөг хүргэсэн гэнэ. Түүнчлэн хохирогчид хамгийн үнэ хүрэх боломжтой үл хөдлөх хөрөнгүүдийг нэг бол огт үнэлгээнд оруулаагүй, эсвэл бага үнээр үнэлж, худалдсан байдаг аж. Гэтэл өнөөдрийг хүртэл борлогдохгүй, агуулахад хог болон хэвтэж байгаа эд хөрөнгүүдийг хэт өндөр үнэлсэн байдгийг ч энэ үеэр тодотгож байсан.
Хохирогчдын хэлж буйгаар хохирлоо бүрэн барагдуулах эд хөрөнгө, үнэт зүйлс тухайн ХЗХ-нуудад байсан гэх. Гэтэл битүүмжилсэн нэрийдлээр дээгүүр, доогуураа шамшигдуулаад дуусч байгааг онцолсон.Тэрч бүүхэл.ХЗХ-г дампуурч, хөрөнгүүдийг битүүмжилсний дараа хохирогчид битүүмжилсэн хөрөнгүүдийг хувь тэнцүүлэн өөрсдөө үнэ тохирч авах хүсэлтийг холбогдох газруудад гаргаж байсан аж. Хэрэв тэдний хүсэлтийг хүлээн авсан бол замын дундаас алга болж, эсвэл үнэгүйдэхгүй байсан хэмээн хохирогч Д.Оюунцэцэг мэдэгдэв.
Харамсалтай нь, одоогийн дуудлага худалдаанд оруулж байгаа зүйл нь эксель машины хаалга, ажиллах эсэх нь эргэлзээтэй компьютер байх жишээтэй. Түүнчлэн битүүмжилсэн машинууд цагдаагийн байгууллагаас ШШГЕГ-т хүргэгдэхдээ хэдийнэ тоногдчихсон байсан гэнэ. Иймээс хөрөнгийн үнэлгээ бодитой эсэхийг нягтлахаар Улсын ерөнхий прокурор, Аудитын ерөнхий газрынхан оролцсон баг орон нутагт ажиллаж байгаа аж. Тухайлбал, 300 сая төгрөгөөр үнэлсэн байрыг 5-6 сая төгрөг, 40 сая төгрөгөөр үнэлсэн байрыг 1.2 сая төгрөгөөр үнэлсэн болохыг ч тогтоожээ. Үүнээс 1.2 сая төгрөгөөр үнэлэгдсэн байр нь Дархан-уул аймагт байдаг, хуучин оросуудын ашиглаж байсан, тахианы байр. Түүнчлэн алга болсон лицензүүдийн сургийг гаргаж өгөхийг ч цагдаагийн удирдлагуудаас удаа дараа хүсч байгаагаа энэ үеэр хохирогчдын төлөөлөл хэлж байлаа.
Эх сурвалж: " Нийгмийн толь"
Л.Нинж
Пүрэв - 06 сарын 11,
2026
Сэтгэгдэл0
Бид бол үндэсний үзэлтэй хэсэг залуус байна. Бидний эхний тэмцэл бол Монгол газар шороог хайр найргүй сүйтгэж байгаа МАК тэргүүтэй компануудын эздийг гэсгээн цээрлүүлэх, дараа нь махны үнэ хөөрөгдөж дураараа үнэ өсгөдөг махны ченжүүдийг байнга гэсгээн цээрлүүлэх, эдний завшсан мөнгийг малчдад буцааж өгүүлдэг болох, гурав дугаарт хүнсний барааны үнэ дураараа хөөргөддөг дэлгүүрүүдэд эхний удаа сануулга өгөөд болохгүй бол галдан шатаах, дөрөв дүгээрт бензиний үнэ дураараа нэмдэг компануудад халдлага хийж галдан шатаах хүртэл арга хэмжээ авах явдал юм.
chadahgui baij uhsenee hiij ingej comment bichdeg bainaa... ta nariin chadahguig hun bolgon l medej baigaa shdee, yostoi harah yumsan! basjiina
aluulahnaa ene batsaanuud
xorongojson xurandaa nariig shalgaxad bux yum todorxoi bolno
tedeeg bostsgoogooch demjmeer bn
ENE HEREG BOL ARD TUMNEE DEEREMDEN TONOSON GUTAMSHIGT YBDAL TURGEN HOHIRLIIG NI BARAGDUULAH HEREGTEI
Ed nar ni tegeed, hunii gazar ydarj uhtelee ajil hiij zobson humuus l blee schtei. Ingej bas bolohgui schtei.Ter ni aygui bol huibaldaanaar alga bolson doo
tur irGedee helmegduulej bolohgui irged yamarch hamgaalalt baihgui baina
Tegeed zob zohion bsiguulalttai bocvol negdeh humuuc ih bn.Eh oron,gazar shoroogoo hamgaaltsgaaya.Mongolchuuda