Азийн төлөөх Боао форум манай улсад амжилттай зохион байгуулагдлаа. Форумын даргаар НҮБ-ын Ерөнхий нарын бичгийн дарга асан Бан Ги Мүн ажиллаж, гол илтгэлүүдийг хүргэсэн юм. Түүний илтгэлээс эшлэн хүргэж байна.
-Монгол Улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 18-т ордог маш их эрдэс баялагтай орон. Иймд эдийн засгаа хөгжүүлэх боломжтой. Гэхдээ дэд бүтцээ ухаалгаар хөгжүүлэх хэрэгтэй байна. Дэд бүтэц муу байвал хөрөнгө оруулагчдыг татаж чадахгүй.
-Өнөө үед бүх улсын эрх ашиг харилцан уялдаатай. Дэлхий цорын ганц. Хамтын ирээдүйн төлөө нэгдсэн үйл ажиллагаа явуулах нь гол асуудал. Бид олон газраас ирцгээсэн. Гэвч бид ялгаатай байдлын араас хөөцөлдөх ёсгүй.
– Гэвч сүүлийн жилүүдэд үндсэрхэг үзэл, худалдааны хориг газар авч байна. Аль нэг улсыг алагчлалгүй, бүгдтэй нь ижил тэнцүү нөхцлөөр хийдэг худалдаа эрсдэлд орсон гэж хэлж болно.
-Дэлхий нийт шинэ чиглэл рүү алхах цаг ирсэн. Үгээр биш үйлсээр ирээдүйгээ бүтээх нь зөв.
-Дэлхийн санхүүгийн хямрал 10 жилийн өмнө болсон. АНУ, Европын холбоо, Зүүн Өмнөд Ази зэрэг бүс нутгийн улсууд даяарчлалаас ухарч, популизмд автаж, нэг талыг баримталсан бодлого хэрэгжүүлж байна. Энэ нь дэлхийн засаглал, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна.
-Цөмийн аюулгүй байдал, дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөн, биологийн олон янз байдал буурсан, экологийн даац хэтэрсэн зэргийг бид шийдэж чадаагүй л байна.
-Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хооронд тэнцвэргүй байдал үүссэн. Азийн эдийн засгийн өсөлт 6.5-6.3 хувь болж буурлаа. Ази тив цаг уурын өөрчлөлт, хүн амын насжилт гэх мэт бэрхшээлтэй нүүр тулсан тул олон талт байдлыг хадгалан, даяаршлыг хөхиүлэн дэмжих, үүний тулд чармайх ёстой.
-Агаарын бохирдол хүн төрөлхтөнд шууд аюул учруулж байна. Ойролцоогоор дөрвөн тэрбум хүн энэ аюулд өртөж байна. Гэтэл дэлхийн нийт хүн долоон тэрбум шүү дээ. Агаарын бохирдол амьсгалын замын өвчний эх үүсвэр болдог. Иймд Монгол, БНХАУ, Хойд болон Өмнөд Солонгос улсууд нийтлэг шийдэл хайж, хатуу түлшнээс татгалзахаар зэхэж байна.
-Азийн орнуудад эв нэгдэл, төвлөрсөн интеграц ажиглагддаггүйд би гайхдаг. 54 гишүүн оронтой Африкийн холбоо гэж бий. Арабын 23 орон нэгдэн, Арабын холбоог байгуулсан. Европын холбоонд 28 орон гишүүнээр элссэн. Мөн АНУ, Канад болон Латин Америкийн орнууд ч өөрийн холбоотой. Харин Азид яагаад ийм механизм байдаггүй юм бол.
-Миний анзаарснаар, хамгийн томоохон өөрчлөлтүүдийн нэг бол дэлхий улам бүр хуваагдмал болж байна.Үндсэрхэг үзэл, нэг талт байдал, худалдааны хоригийн тухай ярьж байгаа нь үнэхээр сэтгэл зовоож эхлээд байна.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Dayarchlal ni bolohgui bolood l huvagdal uusch bna shuudee.Dayarshij bgaa nereer huctei tomchuud jijiguudee barij ideh geed bhaar hen durtai baih ve dee.
dayarchlal geed yamarch uls avdrandah ald ed bayalagaa zvgeer ugduggvu yum ergvvt harinch bid hvchtei tuluvluguutei ene hvch nii esreg zogsoni uul uurhai deer ulam hyanlt tavih heregtei gazar hendech uguhgvi baih maliin mahiih zuvhun honinii mah gargaj baih hvnii amand oroh shaardlagagvi tuslamj gedeg yum zeel gedeg yum chin mongol yulsiig bogtolno shvv hvvhdee hyatad surgaj baina gedeg chin bogtluulj bna geed bod
Унээн. Манайхан уйгаржинд орох гэж популизм хийгээд одоо зев бичдэг нэг ч хунгуй болчихлоо.